Дундад зуун: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 39:
 
Дундад зуун гэж нэрлэгддэг түүхийн том үед нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн он цагийн хүрээ байдаггүй. Энэ нь баруун европын орнуудын түүхэнд уг үеийн эзлэх байр суурь, онцлог тэдгээр орны ард түмний соёлыг үзэх үзэл олон янз байгаагаас шалтгаалдаг. Ерөнхийдөө Баруун ромын эзэнт гүрэн нурж унасан цагаас Сэргэн мандалтын үе төлөвших хүртэлх үе буюу 5-р зуунаас 14-р зууны үеийг хамруулдаг.
::<big>'''===Баруун европын соёл'''</big>===
Тухайн үеийн ерөнхий байдал нь христийн шашин газар сайгүй дэлгэрч, христийн хэв маяг бүхий соёл бүрэлдэн тогтсон байв. Ромын эзэнт гүрний уналтын үед христийн шашин нэвтэрч төрийн шашин болсон ба Ромын нийслэл Христийн шашны төв болтлоо хөгжив. Ахны хамба лам нь апостол Петр бөгөөд 4-р зуунаас хамба ламыг “Ромын пап” гэж нэрлэдэг болов. Ромын улс нуран унасан цагаас хойш христийн шашин мөн адил задарч бие биес ялгаатай урсгалуудад хуваагдсан байна.
 
==Сэргэн мандалтын үеийн соёл==
14-р зуунаас 16-р зууны Европын олонхи орныг түүний дотор Италийг 13-р зуунаас эхлэн дайрсан соёлын амьдралын хүчирхэг давалгааг Сэргэн мандалтын үе (Ренессанс) гэж нэрлэдэг. Тухайн үеийн шинэ үзлүүдийн нэг нь “гуманизм” буюу өмнөх үе шиг бурханд биш харин хүнд чиглэсэн түүний нийгэм, гарал үүсэл, оюун ухаан, боловсролын шинэчлэл байв. Тиймээс ч Сэргэн мандалтын үеэс эрдэм мэдлэгийн хэрэгцээ өсөж олон сэтгэгчид бий болсон.