Тайш: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
'''Тайш''' цол нь XII-XVIII зууны үед [[Монгол угсаатан|монгол угсааны]] улс, аймгийн [[Ноён|их ноёдын]] зүүж хэрэглэж байсан өндөр хэргэм юм. Уг гарал нь хятадын [[Шан улс|Шан улсын]] үед тус улсын вангийн хүү хүртэж байсан цэргийн цол юм.
=Түүхэн намтар=
Хамаг Монгол улсын үед өөрөөр хэлбэл Амбагай хаан/1147-1155/ хаанчлалынхаа үед Тайш буюу улсын цэргийг ерөнхийлөн захирагч хэмээх албан тушаал бий болгож Хабул хааны хүү Хадаан тайш болж байжээ.
 
Тайш цолны утга нь '''хааны багш, их багш, сургагч''' хэмээсэн утгатай эртний хятад түшмэлийн цол юм.<ref>Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 50. ISBN 99929-78-82-1</ref> Тайш цол бол хятадын төрийн ёсонд гурван гүнгийн зэрэгт багтаж байсан. Энэ нь '''Тайши''' (Их багш), '''[[Тайбао]]''' (Их хадгалагч), '''[[Тайфу]]''' (Их номлогч) юм. Тайш цол нь анх [[Монголын нууц товчоо|Монголын нууц товчоонд]] [[Нэгүүн тайш]] гэж дурдагддаг. Гэхдээ энэ нь [[Мин улс|Мин улсын]] үед дахин хуулагдсантай холбоотой байж магадгүй. [[Их Юань улс|Их Юань улсын]] үед '''төрийн дунд 8 түшмэлийн нэг''' болж байсан бөгөөд тэднийг төрийн түшмэд, албан тушаалтны '''2-р'''т ''дөрвөн төрийг дөрвөн тайш мэд'' гэж байжээ.<ref>Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 50. ISBN 99929-78-82-1</ref>
Тэдгээр 4 тайш нь:
Line 8 ⟶ 10:
# Улсыг сахихын дээд өлзий тайш зэрэг юм.<ref>Ж.Гэрэлбадрах "Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг" УБ., 2010. тал 51. ISBN 99929-78-82-1</ref>
 
Харин 1368 онд [[Юань улс|Юань улсын]] хятад дахь ноёрхол дуусаад монголдоо ирснээр улс төрийн бутрал эхэлж, тайш цолыг цэргийн их эрх мэдэл барьсан хүн авдаг болжээ.

XV зуунд тайш цол бол Монголын [[Хаан|Их Хааны]] дараах хамгийн хүндтэй цол байсан. Зарим үед Хаан цолоос ч илүү эрх мэдэлтэй, хаадыг сонгох, огцоруулах эсэхийг шийддэг байсан нь энэ үеийн онцлог юм.

Тайш цол бол Алтан ургийн бус язгууртнуудын хэрэглэж байсан хамгийн том цол юм . Орчин үеийн ойлголтоор [[Ерөнхий сайд|ерөнхий сайдтай]] дүйцэж байв. [[Даян хаан|Даян хааны]] үе хүртэл Тайш цолтон хаадын хувь заяаг шийдэж байгаад, Даян хааны үеэс хүч нөлөө нь мэдэгдэхүйц суларч, зүүн монголд [[Чингис хааны онгон|Чингис хааны онгоныг]] сахих 8 тушаалтны нэг болж үлдсэн. Харин баруун монголд XVII зууны үеэс төдийлөн хэрэглэхээ больж эхэлсэн.
 
=Монголын түүхэн дэх тайш цолтой хүмүүс=