1914 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 101:
** Нэрт физикч Жеймс Франк, Густаф Гертц нэр атомыг квантын төвшинд гарган авч, электроныг анх удаагаа ангилжээ.
* Дөрөвдүгээр сарын 25 - Английн хөлбөмбөгийн холбооны цомын шигшээ тоглолтод Бөрнли Ливерпүүл клубууд учраа таарч Бөрнли клуб 1-0 онооны харьцаагаар хожиж аваргалжээ. Шигшээ тоглолтыг Их Британийн эзэн хаан V Жорж үзэж сонирхсон байна.
 
=== Тавдугаар сар ===
* Тавдугаар сарын 1 - Францын Лион хотод олон улсын үзэсгэлэн яармаг эхлэв.
** Их Британийн нисэх хүчний 7-р скуадрон Английн Хемпшир хотын Фарнборо дүүрэгт байгуулагджээ.
* Тавдугаар сарын 4 - Мексикийн хувьсгалын удирдагчдын нэг Альваро Обрегон Мазатлан хотын бүслэлтийг эхлүүлэв.
** Алдарт жүжигчин Чарли Чаплин "Бороонд баригдсан нь" киног найруулж, найруулагчийн гараагаа эхэлжээ.
* Тавдугаар сарын 5 - Норвегийн Кристианиа (одоогийн Осло) хотод үндсэн хуулийн 100 жилийн ойг тохиолдуулсан үзэсгэлэн яармаг эхэлжээ.
* Тавдугаар сарын 6 - Британийн Лордуудын танхим эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталсангүй.
* Тавдугаар сарын 8 - АНУ-ын хөдөө аж ахуйн их сургуулиудад шинэ технологийг ашиглах, турших эрхийг олгожээ.
** Холливулдын алдарт "Парамаунт" студийг жүжигчид болон продьюсерүүд нийлж байгуулжээ.
* Тавдугаар сарын 10 - Франц улсад парламентын сонгууль болж зүүн-төвийн үзэл баримтлалтай Радикал нам ялалт байгуулжээ. Тус нам хууль тогтоох ассемблейд 195 суудал авсан байна.
* Тавдугаар сарын 11 - Мадридын Консепсион сүмийн нээлтийн ёслолд Хаан XIII Альфонсо, хатан Викториа Евгение нар нээлтийн ёслолд оролцжээ.
* Тавдугаар сарын 14 - АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон "Ээжүүдийн өдөр"-ийг тэмдэглэх зарлигт гарын үсэг зурав.
** Британийн нисгэгч Норман Спратт 5760 метрийн өндөрт гарсан анхны нисгэгч болов.
** Мексикийн бослогын удирдагч Панчо Виллагийн тухай өгүүлсэн "Генерал Виллагийн амьдрал" кино дэлгэцэнд гарчээ.
* Тавдугаар сарын 15 - Балтын орнуудын үзэсгэлэн яармар Шведын Мальмо хотод нээгдэв. Тус яармагт Швед, Дани, Герман, Орос гэсэн дөрвөн улс оролцов.
* Тавдугаар сарын 16 - Мексикийн босогчид Альваро Обрегоны удирдлага дор Гуадалахара Колима хотуудын дунд орших Тепик боомт хотыг эзэлжээ.
* Тавдугаар сарын 17 - Автономит Албани улсын мэдэлд Умард Эпирусын арлын Корче болон Жирокастер хотууд шилжжээ.
* Тавдугаар сарын 19 - 1912 оны Албанийн бослогын гол зохион байгуулагчдын нэг Оттоманы хуучин офицер Албанийн дотоод хэргийн сайд Эстад Паша Топтани Голландын зэвсэгт хүчинд бууж өгөв. Түүнийг Албанийн хунтайж Виллиамын эсрэг тариачны бослогыг удирдсан гэж буруутгажээ. Дараа өдөр нь түүнийг Ром руу цөлсөн юм.
* Тавдугаар сарын 20 - Аргентин, Бразил, Чили улсууд Ниагара хүрхрээний энхийн хэлэлцээрт оролцов. Тэд латин америкийн орнуудын цаашдын харилцаа болон Америк, Мексикийн харилцааны асуудлыг хөндөн ярилцжээ.
* Тавдугаар сарын 21 - Чилийн хөнгөн атлетикын холбоо байгуулагдав.
* Тавдугаар сарын 24 - Бельги улсад парламентын сонгууль болж Католик нам 41 суудал авч ялалт байгуулжээ.
* Тавдугаар сарын 25 - Их Британийн ард нийтийн танхим Ирландын үндсэн хуулийг батлав.
** Ромын пап X Пиус 25 кардиналыг сонгож, Кардиналын зөвлөлийг батламжилжээ.
* Тавдугаар сарын 26 - Индонезийн Папуа арлын умард хэсэгт 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлж, үүний улмаас цүнами үүсч 101 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн орох оронгүй болжээ.
** АНУ-ын ерөнхийлөгч асан Теодор Рүүзвельт Өмнөд Америкаар хийсэн аялалынхаа үеэр Амазон мөрөнг нээсэн тухайгаа Үндэсний газар зүйн нийгэмлэгт илтгэв. Тэрээр нутгийн уугуул иргэд болон Кандидо Рондон нарын хамт илрүүлсэн гэдгээ давхар мэдэгдсэн юм.
** Боснийн Сербийн Гаврило Принсип, Трифко Градеж, Неделко Габринович нар Сербийн нууц цагдаагийн "Хар гар" бүлэглэлтэй холбоо тогтоож Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинандын амь насанд халдах төлөвлөгөөг боловсруулж эхлэв.
* Тавдугаар сарын 28 - Нобелийн уран зохиолын шагнал хүртсэн Шведийн зохиолч Сельма Лагерлоф уран зохиолын шагнал хүртсэн анхны эмэгтэй болжээ.
** Лондон хотод орших хатан, хаадуудын суудаг Букингемын ордонд хоёр этгээд халдаж цонх шилийг нь хагалав. Тэд эмэгтэйчүүдийн эрхийг хуулиар баталгаажуулахын төлөө дээрх үйлдлийг хийсэн гэж цагдаа нарт мэдэгдсэн байна.
 
=== Зургаадугаар сар ===
* Зургаадугаар сарын 1 - Эдвард Манделлын ордонд АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Германы хаан II Вилгельмд бараалхжээ.
** Гаврило Принсип болон Трифко Градеж болон "Хар гар" бүлэглэл Дрина голыг гаталж Австри-Унгарын эзэнт гүрний хунтайжид халдахаар бэлдэж эхлэв.
* Зургаадугаар сарын 3 - АНУ-ын Калифорни мужийн Вернон хотод Боксын хөнгөн жингийн дэлхийн аварга шалгаруулах тоглолтод Кид Уиллиамс Жонни Кулоныг гуравдугаар үед буулган авч аварга болжээ. Тэр 1917 он хүртэл аваргын бүсээ хамгаалсан юм.
* Зургаадугаар сарын 7 - Анкона хотод цэргийн ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэн Италийн Маркас хотод олон мянган хүнийг хамарсан жагсаал болж хүчний байгууллагууд хүч хэрэглэн тараахаас аргагүйд хүрэв. Жагсаалын үеэр гурван жагсагч амиа алджээ.
* Зургаадугаар сарын 8 - Бразилийн хөлбөмбөгийн холбоо байгуулагдаж, Альваро Замит анхны ерөнхийлөгчөөр томилогдов. Мөн энэ өдөр Бразилийн олимпын хороо байгуулагдсан байна.
* Зургаадугаар сарын 11 - АНУ-ын Сенатын танхим Панамын сувгийн хуулийг хүчингүй болгож тус сувгаас Америкийн хөлөг онгоцууд гарчээ.
* Зургаадугаар сарын 12 - Фокае хотын Оттоманы Грекчүүдийг Туркийн цэргүүд хоморголон устгав.
** Францын ерөнхий сайд Александр Рибо Төлөөлөгчдийн танхимыг хугацаанаас нь өмнө тарааж, сонгууль зохион байгуулахаар болжээ.
* Зургаадугаар сарын 13 - Германы хаан II Вилгельм, Автсри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинандтай Балканы орнуудын үзэсгэлэнд оролцох үеэрээ уулзжээ.
** Францад болсон сонгуулийн үр дүнгээр тус улсын 81 дэх ерөнхий сайдаар Рене Вивиани томилогдов.
* Зургаадугаар сарын 14 - Италийн бүх хотуудад цэргийн ажиллагааны эсрэг жагсаал хүчээ авчээ.
** Австри-Унгарын эзэнт гүрнйи гадаад хэргийн сайд Гүн Леопольд Бершольд Балканы орнуудын улстөрийн нөхцөл байдлыг хэвээр үлдээхийн тулд Сербчүүдийг үндсэрхэг үзлээ зогсоохыг уриалав.
* Зургаадугаар сарын 15 - Алдарт зохиолч Жеймс Жойсын "Даблинчууд" зохиол хэвлэгджээ.
* Зургаадугаар сарын 16 - Энэтхэгийн үндсэрхэг үзэлт Бал Гандахар Тилак зургаан жил шоронд хоригдсоны эцэст суллагджээ.
* Зургаадугаар сарын 18 - Мексикийн хувьсгалчдын удирдагч Венустиано Карранца ерөнхийлөгч Викториано Хуертаг суудлаа өгөхийг шаарджээ.
** Италийн хаан III Виктор Эммануэль Умард Африк дахь Италийн колониудыг хариуцсан хороо байгуулах зарлиг буулгав.
* Зургаадугаар сарын 19 - Канадын Альберта хотын Хиллкрестын нүүрсний уурхай дэлбэрч 189 уурхайчин амиа алджээ. Энэ нь Канадад болсон хамгийн хөнөөлтэй уурхайн осол юм.
* Зургаадугаар сарын 23 - Мексикийн хувьсгалын удирдагч Панчо Виллагийн умардын цэргийн хүч Закатекас тосгоныг хамгаалах тулаанд оров. Холбооны цэргийн хүч 7,000 босогчийг дарахын тулд хүчтэй тулаан хийсэн юм. Тулааны үеэр Виллагийн 700 хүн амиа алдаж, 1,500 цэрэг шархадсан байна. Энэ нь босогчдын хувьд томоохон ялалт байсан юм.
** Мексикийн холбоотны армийн хурандаа Родольфо Фиерро Панчо Виллагийн үеэлийг Закатекасын бослогын үеэр хороожээ.
* Зургаадугаар сарын 24 - АНУ-ын Нью Хемпшир мужийн Манчестер хотын төвд гал гарчээ. Галыг унтраахаар ажиллаж байсан 19 гал сөнөөгч шархдаж, хохиролын хэмжээ 400,000 ам.доллараар хэмжигдсэн байна.
* Зургаадугаар сарын 25 - Индонезийн Суматра арлын баруун өмнөд хэсэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт, түүнээс шалтгаалсан цүнамигийн улмаас 20 хүн амиа алдаж, 20 хүн шархаджээ.
* Зургаадугаар сарын 27 - АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөл Эдуард М.Хаус, Британийн гадаад хэргийн сайд Эдвард Грей нар Лондон хотноо уулзаж, Герман улс зэвсэглэлээ нэмэгдүүлж байгаа нь Европ болон дэлхий дахинд хэр зэрэг аюултай болох, цаашид ямар дипломат арга ажиллагаа хийх талаар ярилцсан байна.
** Сербийн нууц бүлэглэл болох "Хар гар" бүлэглэлийн гишүүн Данило Илич маргааш нь зохион байгуулах халдлагын төлөвлөгөөг боловсруулж, бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
* Зургаадугаар сарын 28 - Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинанд, гэргий Софи нар Босни-Герцеговины удирдагч Оскар Потиоректэй уулзаж, энэ өдөр айлчлах хотууд, хамгаалагчдын бэлэн байдлыг хангажээ.
** Сербийн үндсэрхэг үзэлтэн Неделко Кабринович Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинанд, гэргий Софи нарыг хороохын тулд бөмбөг дэлбэлжээ. Дэлбэрэлт байндаа тусаагүй бөгөөд хамгаалагчид Франц Фердинандыг хамгаалж чадсан байна. Харин айлчлалыг сонирхож байсан 20 иргэн хүнд шархаджээ. Халдлагыг үйлдэгч Кабринович цианитын хор залгиж Милька голын гүүрнээс үсэрсэн байна.
** 19 настай Серби үндэстэн Гаврило Принсип гэгч Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинанд болон түүний гэргий Софи нарыг Босни Герцеговинын Сараево хотод буудан хороожээ. Үүнээс шалтгаалан Долоодугаар сарын бослого болон Дэлхийн I дайн дэгдсэн юм.
** Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинанд, гэргий Софи нарын амь нас эрсэдэсэнтэй холбогдуулан Сараево хотод Сербүүдийг эсэргүүцсэн жагсаал зохиогдов. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал, тонон дээрэмдэлт болон хувирч цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй болжээ.
* Зургаадугаар сарын 29 - Сараево хотод сербүүдийг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирсан тул захирагч Боснийн захирагч Оскар Потиорек хотыг хамгаалах шийдвэр гаргажээ. Жагсаалын үеэр Серб гаралтай иргэдийг зодох, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, сүм, дэлгүүрийг тонон дээрэмдэх хэрэг хэрээс хэтэрчээ.
** Халдлагыг үйлдсэн Гаврило Принсип, Неделько Кабринович нарыг баривчлан, мөрдөн байцаах ажил эхэлсэн байна.
** АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Австрийн хаан Франц Йосефт эмгэнэлийн цахилгаан илгээж, хүнд цаг үед Америкийн ард түмэн үргэлж тусална гэж мэдэгджээ.
** Австри-Унгарын эзэнт гүрний гадаад хэргийн сайд гүн Леопольд Бершолд, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гүн Франц Конрад фон Хотцендорф нар халдлагатай холбогдуулан Сербийн нутаг дэвсгэрт цэрэг оруулах эсэх талаар мэтгэлцэж эхэлжээ. Бершольдын хувьд Серби рүү олон нийтийн эсэргүүцлээс шалтгаалан цэрэг оруулахын эсрэг байсан юм. Учир нь цэрэг оруулахаас шалтгаалан дэлхий дахиныг хамарсан томоохон асуудал үүсгэнэ гэж үзэж байжээ.
** Григорийн Распутиныг Сибир дэх гэрт нь Хиония Гусева гэгч халдаж, хороохыг завдав.
* Зургаадугаар сарын 30 - Их Британиийн ард нийтийн танхим болон лордуудын танхим Австри-Унгарын эзэнт гүрний хунтайж Франц Фердинанд амиа алдсанд эмгэнэл илэрхийлж, энэ хэргийг даруй илрүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
** Германы төрийн нарийн бичгийн дарга Артур Циммерманн Германы мөрдөн байцаагчдыг татан оролцуулж, хунтайжийн үхлийг мөрдөхийг санал болгосон байна.
** Америкийн засгийн газар Миссисипи болон Айдахо хөлөг онгоцуудыг Грекын тэнгисийн цэрэгт нэг бүрийг нь 12 сая ам.доллараар худалдахаар болов. Грекчүүд худалдан авмагцаа Килкис, Лемнос болгож нэрийг нь өөрчилжээ.
 
== Энэ онд төрөгсөд ==