1914 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 3:
</div>
 
('''MCMXIV''')
== Энэ онд болсон үйл явдлууд ==
Григорийн он тооллоор буюу Латинаар Анно Домини гэж тоолдог болсноос хойшхи хоёр дахь мянганы 914 дэх жил, 20-р зууны 14 дэх он, 1910-аад оны тав дахь жил. Энэ жил дэлхийн I дайн эхэлж олон улсын нөхцөл байдал тогтворгүй болсон юм.
* [[Дэлхийн нэгдүгээр дайн]] эхэлсэн
 
== Онцлох үйл явдал ==
=== Нэгдүгээр сар ===
* Нэгдүгээр сарын 1 - ОХУ-ын Санкт Петербург хотоос АНУ-ын Флорида мужийн Тампа хот хүртэл агаарын замаар олон хүн тээвэрлэх зорилго бүхий агаарын завь хөөрөв. Энэ нь дэлхийн агаарын тээврийн анхны зам болсон түүхтэй.
** Мексикийн босогчдын толгойлогч Панчо Виллагийн 6,000 цэрэг Холбооны армийн генерал Торибио Ортега Рамирезийн 4,000 цэргийг уулгалан довтолж Ожинага хотыг эзлэн авчээ.
** Францын уран зураач Шарль Гиннье "Шинэ цаг үе" сэтгүүлд неореализм урсгалын талаар томоохон нийтлэл бичив.
* Нэгдүгээр сарын 2 - АНУ-ын арми хилийн хотод Мексикийн босогчид төвлөрч байгаатай холбогдуулан Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран явуулын эмнэлэг ажиллуулж, шархадсан хүмүүст тусалж эхлэв. Мексикийн арми босогчдын мэдэлд орсон хотыг агаараас бөмбөгдөж байсан билээ.
* Нэгдүгээр сарын 3 - АНУ-Мексикийн хамтарсан цэргийн хүч Ожинага хотоос Мексикийн босогчдыг хөөн гаргав.
* Нэгдүгээр сарын 5 - "Форд Мотор" компаний ажлын цагийг найм болгож, өдрийн хөлсийг 5 доллар болгов.
* Нэгдүгээр сарын 7 - Оттоманы эзэнт гүрний 200 цэргийг Ахмед Иззет Пашаг "Албанийн хаан" гэж зарлахад оролцож, түүний үзлийг дэмжсэн гэж үзэн баривчилжээ.
** Мексикийн босогчдын удирдагч Панчо Вилла Холливудын компанитай хамтарсан "Генерал Виллагийн амьдрал" нэртэй үзэл суртлын кино дэлгэцэнд гарав.
* Нэгдүгээр сарын 10 - Бүгд найрамдах Хятад улсын ерөнхийлөгч Юань Шикай Хятадын хувьсгалын намыг татан буулгасны дараа өөрийгөө улсын шинэ хаан гэж зарлах бэлтгэлээ хангаж эхэлжээ.
** Археологич Т.И.Лоуренс, Леонард Вүүлли нар Палестиний Негев хотод судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлэв.
* Нэгдүгээр сарын 11 - Монтенегрод парламентын сонгууль болж эрх баригч Жинхэнэ ардын нам ялагдал хүлээн эрх мэдлээ Ардын намд алджээ.
* Нэгдүгээр сарын 12 - Өмнөх өдөр нь Сакүражима галт уул дэлбэрснээс шалтгаалан Япон улсад 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 29 хүн амиа алдан, 120 айл орох оронгүй болжээ. Газар хөдлөлт тус улсын Кагожима мужийн Кюшю аралд болсон юм.
* Нэгдүгээр сарын 14 - "Форд Мотор" компани "Модел Т" загвараа дамжлагын процессоор үйлдвэрлэж эхлэв.
* Нэгдүгээр сарын 15 - Энэтхэгийн шинжлэх ухааны зөвлөлийн анхны хуралдаан болж Калькуттын их сургуулийн профессор Сир Ашүтош Мукержийг тэргүүнээрээ сонгожээ.
* Нэгдүгээр сарын 16 - Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Махатма Ганди Өмнөд Африкийн дотоод хэргийн сайд Ян Смутстэй уулзаж Энэтхэгийн онцлог нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх үйл хэргийнхээ талаар ярилцав.
* Нэгдүгээр сарын 17 - Шинэ Зеланд улсаас нисгэгчийн лиценз авсан анхны хүнээр Жозеф Жоел Хеммонд тодорчээ. Тэрээр Англиас Окленд хот руу нислэг үйлдсэн юм.
* Нэгдүгээр сарын 18 - Өмнөд чөлөөлөх армийн удирдагч Эмилиано Запата, Мексикийн босогчдын удирдагч Хулиан Бланко нар нэгдэж Мексикийн ерөнхийлөгч Викториано Хуертагийн эсрэг төрийн эргэлт хийхээр болжээ.
* Нэгдүгээр сарын 20 - Олон улсын далай тэнгисийн аюулгүй байдлын зөвлөл хуралдаж далайн тэнгисийн аюулгүй байдлын тухай бодлогын баримт бичгийг соёрхон батлав. Бодлогын баримт бичигт далайд гарсан аливаа хөлөг онгоц хөлгийн багт багтсан хүний тооноос давуулан аврах завь авч явах ёстой гэж тусгажээ.
* Нэгдүгээр сарын 21 - "Дейли Телеграф" сонинд мэдээлснээр Сименс Токио компанйин ажилтан Карл Рихтер гэгч технолгийн нууцыг Японы тэнгисийн цэрэгт задруулжээ. Улмаар түүнд хоёр жилийн хорих ял оноосон ч Японы талаас ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй тул хэрэгсэхгүй болгов.
* Нэгдүгээр сарын 22 - Албанийн ерөнхий сайд Исмайл Кемали өөрийн хүсэлтээр суудлаа өгөв. Дараагийн ерөнхий сайд томилогдтол ерөнхий сайдын үүргийг Фежзи Ализоти орлон гүйцэтгэхээр болжээ.
* Нэгдүгээр сарын24 - Дэлхийн боксын дунд жингийн аваргын тэмцээн Австралийн Мельбурн хотод болж Данийн боксчин Вальдемар Холберг 20 үе тулалдсаны эцэст Рей Бронсоныг буулган авчээ. Гэвч тэрээр ердөө 23 хоногийн дараа цолоо алдсан юм.
* Нэгдүгээр сарын 25 - Гайти улсын нийслэл Порт-о-Принс хотод ерөнхийлөгч Мишель Орестын засаглалыг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирчээ.
** Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Унгарын уран гулгагч Опика фон Мерай Хорват түрүүлж аварга болжээ.
* Нэгдүгээр сарын 26 - Боксын хөнгөн жингийн дэлхийн аваргын тэмцээнд Уэльсийн боксчин Перси Жонес ялалт байгуулснаар Британи, Европ, Дэлхийн аварга болсон анхны тамирчин болов.
* Нэгдүгээр сарын 27 - Гайти улсын ерөнхийлөгч Мишель Орест эрх мэдлээсээ татгалзаж, шинэчлэгчид засгийн эрхэнд гарчээ.
* Нэгдүгээр сарын 28 - АНУ-ын Калифорни мужийн Беверли Хиллс хот байгуулагдав.
* Нэгдүгээр сарын 29 - Хятадын Ганхвей мужийн Лиуанчоу хотод Бай Ланг цэргийн удирдлага дор нэгдэж 1,300 иргэнийг хоморголон устгажээ.
** АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Германы эзэн хаан II Вилгельмд төрсөн өдрийн мэндчилгээг утасгүй цахилгаан холбоо дамжуулан хүргэсэн нь дэлхийн түүхэнд анхны тохиол болов.
* Нэгдүгээр сарын 30 - АНУ-ын арми Мексикийн босогчдын удирдагч Панчо Виллаг "Олон улсын дайны ёс зүйг" ноцтой зөрчсөн гэж үзэн ард түмнийхээ эсрэг дайн өдөөсөн гэж буруутгажээ.
* Нэгдүгээр сарын 31 - Мексикийн 10,000 хүнтэй холбооны арми Торреон хотыг Панчо Виллагийн цэргүүдээс хамгаалжээ.
 
=== Хоёрдугаар сар ===
* Хоёрдугаар сарын 2 - Алдарт жүжигчин [[Чарльз Спенсер Чаплин]] "Амьдралаа босгоё" кинонд тоглос нь замналынх нь анхны кино байв.
* Хоёрдугаар сарын 3 - Америкийн инженер Уиллис Каррьер агааржуулагчийн загварыг гаргаж патент авчээ.
* Хоёрдугаар сарын 5 - Адольф Гитлер цэрэгт татагдахын тулд Сальцбург хотноо цэргийн үзлэгт орсон ч сэтгэлзүйн байдлаасаа болж тэнцсэнгүй.
* Хоёрдугаар сарын 7 - [[Чарльз Спенсер Чаплин]] "Венецийн хүүхдийн авто уралдаан" кинонд тоглож, бренд болсон "Хэсүүлч эр"-ийн дүрээ олонд таниулжээ.
* Хоёрдугаар сарын 8 - Люксембургийн хөлбөмбөгийн шигшээ баг анхны тоглолтоо Францын багтай хийж 5-4 онооны харьцаагаар хожсон нь хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны тоглолтод хожсон цорын ганц баг болгосон юм.
** Гайти улсын 24 дэх ерөнхийлөгчөөр Оресте Замор сонгогджээ. Гэвч түүний засаглал наймхан сар л үргэлжилсэн юм.
** Германы агаарын бөмбөлөг хөөргөгч Ханс Берлинер хоёр туслахынхаа хамт зохион бүтээсэн бөмбөлөгөө хөөргөж 3,053 км-ын өндөрт гаргажээ. Энэ нь дэлхийн түүхэнд анхны тохиолдол болсон билээ. Гурван өдрийн дараа тэдний хөөргөсөн бөмбөлөг Оросын Перм хотод унасан байна.
* Хоёрдугаар сарын 10 - Колумби улсад 1860 оноос хойш анх удаа ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдав. Ерөнхийлөгчийн сонгуульд хэний ч таамаглаагүй байсан Консерватив намын Хосе Висенте Конча ялалт байгуулжээ. Тэрээр нийт сонгогчдын 80 хувийн саналаар ялалт байгуулсан байна.
* Хоёрдугаар сарын 11 - Оттоманы эзэнт гүрэн Истанбул хотыг цахилгаанаар хангах "Силахтарагагын цахилгаан станц"-ыг ашиглалтад оруулжээ. Тус цахилгаан станц 1983 оныг хүртэл хэвийн ажилласан юм.
* Хоёрдугаар сарын 12 - Оросын хаан II Николай ерөнхий сайдын суудалд Владимир Коковцовыг томилжээ.
* Хоёрдугаар сарын 13 - АНУ-д зохиогчийн эрхийг хамгаалах зорилгоор Хөгжмийн зохиолч, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн холбоо байгуулагджээ.
* Хоёрдугаар сарын 14 - Японы нийслэл Токио хотод армийн цэргүүд авлига авч байсныг эсэргүүцэн олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болов.
* Хоёрдугаар сарын 17 - Шведын ерөнхий сайд Карл Стааф улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрийн хүсэлтээр суудлаа өгөв. Түүний орыг Хьялмар Хаммарскёлд залгасан юм.
* Хоёрдугаар сарын 18 - Мексикийн хувьсгалын толгойлогч Панчо Вилла өөрийн амь насаа 500,000 ам.доллараар даатгуулав.
* Хоёрдугаар сарын 20 - Германы социалист тэмцэгч Роза Люксембургыг шүүх хурал болов. Шүүх хурлын үеэр тэрээр "Би дайныг эсэргүүцдэг. Энэ бол олон нийтийг зэрлэг, нийгмийн бус, хүнээ хөнөөх амьтан болгон хувиргадаг гэж үздэг" гэж мэдэгджээ. Түүнд Франкфуртын шүүх нэг жилийн хорих ял оноосон юм.
* Хоёрдугаар сарын 21 - Хятадын цэрэг Бай Лангын удирдлаганд цэргүүд олноор нэгдэж "Цагаан чоно" ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулжээ.
* Хоёрдугаар сарын 23 - Болгарт парламентын сонгууль болж Ардын либерал нам болон Залуу либералуудын нэгдсэн нам 245 суудлын 126 суудлыг авч ялалт байгуулжээ.
* Хоёрдугаар сарын 25 - Цагаан ордоны сурвалжлагчдын холбоо байгуулагджээ. Хэдийгээр олон нийт Вүүдроу Вильсон сэтгүүлчдийг өөрийн мэдэлд эргүүлэх гэж байна гэж үзсэн ч амьдрал дээр нь энэ хардалт батлагдаагүй юм.
* Хоёрдугаар сарын 27 - АНУ-ын экс ерөнхийлөгч Теодор Рүүзвельт, Бразилийн аялагч Кандидо Рондон нар Амазоны ширэнгэн ойг судлах ажилдаа гарчээ. Тэд 58 өдөр ширэнгэн ойн амьтан ургамал, байгалийн тогтоц зэргийг судалсан юм.
* Хоёрдугаар сарын 28 - Грекын автономит Умард Эпирус муж салан тусгаарлаж, улс болсоноо зарлажээ.
 
== Энэ онд төрөгсөд ==