3 сарын 17: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
'''3 сарын 17''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 76 дахь ([[өндөр жил]] бол 77 дэх) өдөр юм. Мөн он дуустал 289 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* МЭӨ 45 - Юлий Цезарь сүүлийн ялалтаа байгуулав. Мундад болсон тулаанд Помпейн удирдагч Титус Лабиенусын цэргийг бут цохижээ.
* 180 - Ромын хаан Марк Аврелий насан эцэслэж түүний хүү Коммодус хаан ор суув.
* 455 - Ромын сенатын дэмжлэгтэйгээр Баруун Ромын эзэнт гүрний хаан ширээнд Петрониус Максимус суужээ.
* 1001 - Одоогийн Филиппиний нутагт мандаж байсан Бутуаны хаант улс Сонг улс руу элч илгээж, найрамдахыг уриалав.
* 1337 - Олноо "Хар хунтайж" гэж алдаршсан Эдуард Корнволлын гүн болж, Английн түүхэн дэх анхны гүн хэмээн түүхэнд үлджээ.
* 1452 - Испанийн цэргүүд Гранадагийн эмирт улсыг дарахаар цэрэг илгээжээ. Тулаан эцэстээ Испаничуудын ялалтаар өндөрлөсөн юм.
* 1677 - Франц-Голландын дайны үеэр Францын тал Валенсиеннес хотыг бүсэлж, эцэст нь хяналтаа тогтоожээ.
* 1780 - Америкийн хувьсгал: Эх газрын армийн бие бүрэлдэхүүнд генерал Жорж Вашигтон илгээлт илгээв. Илгээлтэд "Та бүхэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө нэгэн цул мэт тэмцэх ёстой" гэж дурдсан байв.
* 1805 - Бүгд найрамдах Итали улсын ерөнхийлөгч Наполеон улсаа Италийн хаант улс болгон өөрчилж, өөрөө хаан ширээнд суув.
* 1824 - Их Британийн нийслэл Лондон хотод Англи болон Голландын тал Малайн хойгыг хуваан захирах Англи-Голландын гэрээнд гарын үсэг зуржээ. Хэдийгээр Англичууд Малайн хойгыг бараг бүхлээр нь захирч байсан ч Суматра болон Ява эрэг дагуух бүлэг хэдэн арал Голландчуудын мэдэлд байсан юм.
* 1842 - Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм байгуулагджээ.
* 1860 - Шинэ Зеландын уугуул иргэд европын түрэмгийлэгчдийн эсрэг дайн дэгдээв.
* 1861 - Италийн хаант улс байгуулагджээ.
* 1921 - Гуравдугаар сарын үндсэн хуулийн хүрээнд Польшийн бүгд найрамдах хоёрдугаар улс байгуулагдав.
* 1939 - Хятад-Японы хоёрдугаар дайн: Хятадын Гоминданы цэрэг Японы талтай Нанчаны тулааныг эхлүүлжээ.
* 1941 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний уран зургийн галлерей байгуулагдав. Галлерейн нээлтэд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт оролцжээ.
* 1942 - Нацистын Германы мэдэлд орсон Польш улсын зүүн хэсэгт орших Львовын бөөнөөр хорих лагерт хорт хий ашиглан хоморголон устгаж эхлэв.
* 1945 - Германы Ремаген хотыг холбоотны арми эзлэснээс 10 хоногийн дараа Людендорффын гүүр нуржээ.
* 1947 - Стратегын бөмбөг суурилуулсан "Торнадо Б-45" онгоц анхны нислэгээ үйлдэв.
* 1948 - Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Хойд Атлантын гэрээний хуралдаанаар Бельги, Франц, Люксембург, Нидерланд, Их Британи улсууд Хойд Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-г байгуулах гэрээнд гарын үсэг зурав.
* 1950 - АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаач эрдэмтэд химийн үелэх системийн 98 дахь элемент болох "калифорниум"-ыг илрүүлж, үелэх системд байршуулжээ.
* 1957 - Филиппиний Чебү аралд онгоц осолдож, тус улсын ерөнхийлөгч Рамон Магсайсай болон өөр бусад 24 хүн амиа алдав.
* 1958 - АНУ "Вангуард 1" сансрын хөлгийг хөөргөжээ.
* 1959 - Буддын шашны тэргүүн 14-р Далай лам Данзанжамц Төвдөөс дүрвэн гарч, Энэтхэгт иржээ.
* 1960 - Алсын тусгалтай пуужин суурилуулж АНУ руу сүрдүүлэг илгээж байсан Кубын засаг захиргааны эсрэг цэргийн ажиллагаа явуулах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрт АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэр гарын үсэг зуржээ.
* 1963 - Индонезийн Бали арал дээр орших Агунг галт уул дэлбэрч, 1,100 хүн амиа алдав.
* 1968 - АНУ-ын засгийн газар Юта мужийн "Гавлын хөндий"-д мэдрэлд нөлөөлөх хорт хийг туршжээ. Туршилтын явцад 6,000 хонь үхсэн байна.
* 1969 - Израйлийн ерөнхий сайдаар Голда Мейл сонгогдов. Ингэснээр тус улсын түүхэнд анхны эмэгтэй ерөнхий сайд тэр болжээ.
* 1970 - Вьетнамын дайны үеэр Ми Лай тосгонд энгийн иргэдийг хоморголон устгасан гэх үндэслэлээр 14 офицерыг яллав.
* 1973 - Вьетнамын дайн дуусч дайнд явсан цэргүүд гэрийнхэнтэйгээ уулзаж байгаа мөчийг гэрэл зургийн дурандаа буулгасан Слава Ведерын зураг Пулитцерын шилдэг гэрэл зургийн шагнал авчээ.
* 1985 - "Шөнөөр гэтэгч" хочтой Ричард Рамирез Лос Анжелес хотод хоёр хүний амь насыг хороов.
* 1988 - Тусгаар тогтнолын төлөөх Эритри улсын дайн: Этиопын дэмжлэгтэй Эритри улсын арми, Эритрийн ардын чөлөөлөх фронтын гурван бригадын эсрэг тулааныг эхлүүлжээ.
* 1992 - Аргентины Буенос Айрес хотод байрлах Израйлийн элчин сайдын яамны гадаа бөмбөг суурилуулсан машин дэлбэрч 29 хүн амиа алдан, 242 хүн шархдав.
** Өмнөд Африкад арьс өнгөөр ялгаварлах апартейдын эсрэг олон нийтийн санал хураалт болж 68.7 хувийн саналаар бүрэн хоригложээ.
* 2000 - Угандагын үндсэрхэг үзэлтэй "Бурханы зарлигтай арван армийн шинэчлэлийн хөдөлгөөн"-ий 530 гишүүн зулын гол болж амиа егүүтгэжээ. Хожим нь хэргийн газарт үзлэг хийхэд дээрхээс гадна 248 хүний цогцос нэмж олдсон гэдэг.
* 2003 - Иракыг чөлөөлөх цэргийн ажиллагаанд Их Британийн тал оролцох саналыг хүчтэй эсэргүүцэж байсан Гадаад харилцаа үндэстнүүдийн холбооны асуудал хариуцсан сайд Робин Күүк өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.
* 2004 - Косовогын бослого: Косовогийн тусгаар тогтнолын төлөөх бослого дэгдэж 22 хүн амиа алдан, 200 хүн шархаджээ. Мөн Серби дэх Ортодокс сүмийн урд 35 хүн амиа алдан, хоёр сүм сүйдэв.
* 2011 - НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаанаар Сомали улсад 1972 онд иргэний дэгдэж, иргэний эрхийн эсрэг гэмт хэрэг болсон гэж үзэв.
** НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаанаар Ливи улсад 1973 онд иргэний дайн дэгдсэн гэж үзжээ.
 
== Мэндэлсэн алдартнууд ==
== Энэ өдөр төрөгсөд ==
* 1231 - Японы эзэн хаан Шижо (1242 онд нас барсан)
== Энэ өдөр нас барагсад ==
* 1881 - Нобелийн шагналт Швейцарийн физиологич Уольтер Рудольф Хесс (1973 онд нас барсан)
* 1885 - Олимпын наадмын гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт Америкийн хөнгөн атлетикч Ральф Рөүз (1913 онд нас барсан)
* 1888 - Францын ерөнхий сайд Паул Рамадьер (1961 онд нас барсан)
* [[1907]] - Бельгийн 50 дахь ерөнхий сайд Жеан ван Хутт (1991 онд нас барсан)
** Японы 41 дэх ерөнхий сайд Мики Такео (1988 онд нас барсан)
* 1919 - Америкийн нэрт дуучин Нат Кинг Коул (1965 онд нас барсан)
* 1920 - Бангладешийн анхны ерөнхийлөгч Шейх Мужибур Рахман (1975 онд нас барсан)
* 1939 - Дэлхийг завьтай тойрсон анхны завьчин Робин Нокс-Жонстон
* 1947 - Оросын нэрт дуучин Юрий Чернавский
* 1951 - "Галактикийн хамгаалагчид", "Нью-Йоркоос зугтсан нь", "Хараал идсэн найм", "Галзуу хурд" цувралын од Көрт Рассел
* 1955 - "Форест Гамп", "Труман", "Аполло 13", "Хэргийн газрын үзлэг: Нью-Йорк" киноны од Гари Синис
* 1969 - Олимпын аварга, хүрэл медальт Францын цаначин Эдгар Гроспирон
* 1973 - "Коррс" хамтлагийн бөмбөрчин Каролин Корр
* 1982 - Өмнөд Африкын хөлбөмбөгч Стивен Пинаар
* 1983 - Португалийн хөлбөмбөгч Рауль Мерелеш
* 1986 - Босни Герцеговин улсын хөлбөмбөгч Эдин Жеко
* 1988 - Шведийн хөлбөмбөгч Расмус Эльм
* 1989 - Японы хөлбөмбөгч Шинжи Кагава
* 1990 - Олимпын хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Энэтхэгийн бадминтонч Сайна Нехвал
* 1997 - Олимпын тав, дэлхийн 14 удаагийн алтан медальт Америкийн усанд сэлэгч Кейти Ледеки
 
== Нас барсан алдартнууд ==
* 1272 - Японы эзэн хаан Сага-Го (1220 онд төрсөн)
* 1361 - Египетын султан Ан-Насир Хасан (1334/35 онд төрсөн)
* 1782 - Швейцарийн физикч, математикч Даниель Бернулли (1700 онд төрсөн)
* 1849 - Нидерландын хаан II Виллиам (1792 онд төрсөн)
* 1893 - Францын 44 дэх ерөнхий сайд Жюль Ферри (1832 онд төрсөн)
* 1937 - Нобелийн энхтайвны шагналт Британийн улстөрч Остен Чемберлейн (1863 онд төрсөн)
* 1956 - Нобелийн шагналт Францын физикч Ирен Жолио-Кюри (1897 онд төрсөн)
* 1957 - Филиппин улсын долоо дахь ерөнхийлөгч Рамон Магсайсай (1907 онд төрсөн)
* 1983 - Нобелийн шагналт Америкийн физиологич Халдан Кеффер Хартлайн (1903 онд төрсөн)
* 2016 - Унгарын нэрт кино найруулагч Золтан Камунди (1960 онд төрсөн)
 
== Тэмдэглэлт баяруудөдөр ==
* {{BGD}} Хүүхдийн өдөрп
 
== Тэмдэглэлт баярууд ==
----
{{Сарууд}}