Бета задрал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Мөр 1:
'''Бета задрал''' нь 3 төрөлтэй байдаг.
*Бета хасах задрал буюу [[электрон]] цацаргах задрал. Энэ задралаар эх [[цөм]]өөс электрон гарснаар цөмд байсан нэг [[нейтрон|n]] нь [[протон|p]] болон хувирдаг. ингэснээр эх цөмийн p-ийн тоо нэгээр нэмэгдэн, n-ийн тоо нэгээр хорогдож, уг элементийн дэс дугаар нэгээр нэмэгдэнэ. Ингэж цөмийн урвалаар химийн элемент өөр элемент болон хувирна. Жишээ нь, бидний сайн мэдэх [[устөрөгч]]ийн атомын цөм хасах бета задралд орсноор [[Гелийн атом]]ын цөм болон хувирна. H ->He гэж тэмдэглэнэ.
*Бета нэмэх задрал буюу позитрон цацаргах задрал. Позитрон нь [[электрон]]ныы анти бөөм бөгөөд цахилгаан цэнэг нь +1,(электроных -1 ). Энэ задралаар эх цөмөөс позитрон гарснаар цөмд байсан нэг p нь n болон хувирдаг. Ингэснээр эх цөмийн p-ийн тоо нэгээр цөөрч, n-ийн тоо нэгээр нэмэгдэнэ. Уг элементийн дэс дугаар нэгээр буурна. Жишээ нь, хүчилтөрөгчийн атомын цөм нэмэх бета задралд орсноор азотын атомын цөм болон хувирна.
*K залгилт, энэ задралаар цөм атомын электроны K давхаргынхаа нэг электроныг шингээн авснаар уг цөмийн нэг p нь n болон хувирна. p тоо нэгээр цөөрч, n тоо нэгээр нэмэгддэг. Цөм үелэх системийнхээ хувьд өмнөх элементийнхээ цөм болон хувирна (нэмэх бета задралтай адил хувирна).
Дээрхи бета задралуудын улмаас цөмийн [[нуклон]]ы тоо өөрчлөгддөггүй.