1913 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 199:
** Англи-Оттоман хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Персийн булан болон хүрээлэн байгаа бусад газар нутгуудыг хамтран хамгаалахаар тогтов.
* Долоодугаар сарын 30 - Дьюма хотод Грек, Болгарын арми цуст тулаан хийв.
 
*
=== Наймдугаар сар ===
* Наймдугаар сарын 1 - Мексикийн ерөнхийлөгч Викториано Хуерта албан тушаалаа огцорч байгаагаа зарлав.
** Хаант Орос улс Панам-Номхон далайн олон улсын үзэсгэлэн яармагт оролцохгүй гэдгээ зарлажээ.
* Наймдугаар сарын 2 - Францын нисгэгч Южин Гилберт нэг өдөрт 1,609 км газар ниссэн анхны нисгэгч болжээ.
** Нидерландын ерөнхий сайдаар Пиетер Корт ван дер Линден сонгогдов.
* Наймдугаар сарын 4 - Хятадын Чоншинг муж тусгаар тогтнолоо зарласнаар, Бүгд найрамдах засаглалыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн хэдэн долоо хоног үргэлжлэв.
** Мексикийн хувьсгалаас шалтгаалан АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Мексик дахь АНУ-ын элчин сайд Хенри Лейн Уильсоныг эргүүлэн татахаар болжээ.
** Хятадын өмнөд хэсгийн Фүжиан мужид үүссэн бослого дарагдав. Бослогыг удирдагдсан Шү Чонгжи Япон руу дүрвэн гарчээ.
* Наймдугаар сарын 6 - Америкийн иргэн Жон Хенри Мийрс дэлхийг 35 өдөр, 21 цаг, 35 минутын дотор туулж дэлхийг хамгийн богино хугацаанд тойрсон хүн болжээ.
** Бүгд найрамдах Хятад улсын анхны ерөнхийлөгч Др. Сүн Ят Сен Тайван арал дээрх Японы колони Формоса арал руу дүрвэн гарчээ. Учир нь Юань Шикайг дэмжигчид түүнийг сүрдүүлж байсан гэдэг.
* Наймдугаар сарын 8 - Мексикийн бослогыг удирдагч Венустиано Карранза улсдаа гал зогсоох зорилгоор АНУ-ын ерөнхийлөгч В.Вильсон руу цахилгаан илгээв.
* Наймдугаар сарын 10 - Балканы хоёрдугаар дайн: Бухарестын гэрээнд сөргөлдөгч талууд гарын үсэг зурснаар Балканы хоёрдугаар дайн дуусав. Харин Македон улс хоёр хуваагдаж Хойд Эпирусын хязгаар Албанийн захиргаанд шилжжээ.
* Наймдугаар сарын 11 - Австри-Унгарын эзэнт гүрэн, Франц, Герман, Итали, Орос, Их Британийн элчин сайд нар хуралдаж Албанийн вант улсын хилийн зурвасыг тогтоохоор хэлэлцлээ. Грекийн зүгээс Хамериа хотод орших Албани иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна.
* Наймдугаар сарын 12 - Үндэсний жигнэмэгийн компани зохионх бүтээсэн жигнэмэгтээ "Орео" гэсэн нэр өгч АНУ-ын патент, тусгай тэмдэгтийн хорооноос эрхийн тэмдэг авчээ.
** Панамын сувгийн барилга дээр ажиллаж байсан 11 ажилтан нурангид даруулж амиа алджээ.
* Наймдугаар сарын 13 - Английн аж үйлдвэрийн хувьсгалч Харри Бийрлий зэвэрдэггүй ган төмөрийг зохион бүтээв.
** Хятадын Гуанжоу хотод засгийн газар болон босогчдын хооронд тулаан болж 1,200 хүн амиа алджээ.
** Итали улсад хүн амын тооллого болов. Итали улсын иргэд тухайн үед 34 сая 671,377 хүн тоологджээ.
* Наймдугаар сарын 16 - Панам-Номхон далайн олон улсын үзэсгэлэн яармагт оролцохгүй гэдгээ Герман улс зарлав. Ингэснээр уг яармагт оролцохоос татгалзсан гурав улс болжээ.
* Наймдугаар сарын 17 - Австрийн их ван Франц Фердинанд Австри-Унгарын эзэнт гүрний хаан ширээнд суухаар болов.
* Наймдугаар сарын 18 - Венесуэлийн засгийн газар Санта Ана де Коро хотыг дахин хяналтдаа авчээ. Өмнө нь Циприано Кастрогийн дарангуйлалд байсан билээ.
* Наймдугаар сарын 20 - Др. Марио Пиаченза Гималайн нурууны Нумакум оргилын 6,705 метрийн өндөрт гарсан анхны уулчин болов.
* Наймдугаар сарын 23 - Данийн нийслэл Копенгаген хотод алдарт "Бяцхан лусын дагина" хөшөө бүтээгдэж дуусчээ.
** Японы эзэнт гүрэн "Great Northern Telegraph Company" компанитай цахилгаан мэдээний шугам татах ажил хийх гэрээнд гарын үсэг зуржээ.
* Наймдугаар сарын 26 - Даблин хотын ажил хаялт: Ираны тээвэр харилцааны ажилчдын хороо Даблин хотын трамвайны компанитай хөдөлмөрийн маргаанаас болж ажил хаялтаа эхлүүлэв.
* Наймдугаар сарын 27 - АНУ-ын Род айленд мужийн Тивертон хотын Саконнет голын орчимд солир унажээ. Солир унасан газарт 32.1 км радиус үүссэн байна.
* Наймдугаар сарын 31 - Даблин хотын ажил хаялт: "Цуст Ням гараг": Ажил хаялт болон жагсаал цуглааныг Даблин хотын цагдаагийн газар хүч хэрэглэн тараав. Үүнээс болж нэг жагсагч амиа алдаж, 400 хүн шархаджээ.
** Хятадын Нанжинг хотыг Хятадын армийн цэргүүд эргүүлэн мэдэлдээ авав.
 
=== Есдүгээр сар ===
* Есдүгээр сарын 1 - Хятадын өмнөд хэсэгт дэгдсэн бослого хөдөлгөөн намжив. Нийт зургаан мужийг Жан Шүн жанжнаар удирдуулсан арми эргүүлэн мэдэлдээ авчээ.
* Есдүгээр сарын 3 - АНУ-ын экс ерөнхийлөгч Уиллиам Ховард Тафт Америкийн хуульчдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов.
* Есдүгээр сарын 5 - Оросын алдарт хөгжмийн зохиолч Сергей Прокофьевын төгөлдөр хуурын "2-р концерт" анх удаа тоглогджээ. Харамсалтай нь түүний "2-р концерт"-ын гар бичмэл Оросын хувьсгалаар устсан юм.
* Есдүгээр сарын 7-8 - Германы Мюнхен хотод Олон улсын сэтгэл судлалын холбооны дөрөвдүгээр бага хурал зохион байгуулагдав.
* Есдүгээр сарын 9 - Америкийн зохион бүтээгч Роберт Оуэн эргүүлдэг боолт болон түлхүүрийг зохион бүтээж, зохиогчийн эрх авчээ.
* Есдүгээр сарын 11 - Бүгд найрамдах Доминикан улсын бөмбөгдөгч хөлөг онгоц босогчдын мэдэлд байдаг Пуерто Плата хотыг бөмбөгдөв.
* Есдүгээр сарын 13 - АНУ-ын Нью-Йорк хотын амбан захирагч Уиллиам Сульцерыг огцруулах эсэх асуудлыг тус хотын Сенатын танхим хэлэлцэж эхэлжээ.
* Есдүгээр сарын 18 - АНУ-ын төлөөлөгчдийн танхим олонхийн саналаар Холбооны нөөцийн тухай хуулийг баталж, Сенатын танхим руу шилжүүлжээ. Улмаар 12-р сард нь Сенатын танхим баталж, тус улсад Холбооны нөөцийн систем бүрэлдэн бий болсон юм.
* Есдүгээр сарын 20 - АНУ-ын гольфийн нээлттэй тэмцээнд сонирхогч Френцси Умет түрүүлж шуугиан тарив. Тэр шигшээ тоглолтод Британийн нээлттэй тэмцээний таван удаагийн аварга нэрт гольфчин Харри Вардоныг хожсон юм.
* Есдүгээр сарын 23 - Францын нисгэгч Ролан Гаррос газар дундын тэнгисийг нисч туулжээ.
** Албанийн үндсэрхэг үзэлтнүүд Македонын Дебар, Охрид хотуудад хяналтаа тогтоов.
* Есдүгээр сарын 25 - Английн тайзны жүжигчин Чарли Чаплин Кистоун компанитай долоо хоногийн 150 ам.долларын гэрээ байгуулж, жүжигчний замналаа эхлүүлжээ.
* Есдүгээр сарын 28 - Мексикийн генерал Феликс Диаз тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд Хөдөлмөрийн намаас нэр дэвшихээр болов.
* Есдүгээр сарын 29 - Балканы хоёрдугаар дайн: Константинополийн гэрээнд Оттоманы эзэнт гүрэн болон Болгарын хаант улсын хооронд энхийн гэрээ байгуулсан байна.
** Францын нисгэгч Морис Превос нисэх онгоцоор цагт 201.1 км хурдалж шинэ дээд амжилт тогтоожээ.
 
=== Аравдугаар сар ===
* Аравдугаар сарын 1 - Мексикийн хувьсгал: Торреон хотыг Панчо Вилла тэргүүтэй цэргүүд эзэлснээс гурав хоногийн дараа засгийн газрын цэргүүд эргүүлэн хяналтаа тогтоожээ.
* Аравдугаар сарын 2 - Хятадын үндсэн хуульд өөрчлөлт орж ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таван жил бологосон бөгөөд зөвхөн нэг удаа дахин сонгогддог байхаар болов.
* Аравдугаар сарын 3 - Австри-Унгарын эзэнт гүрэн цэргийн алба хаагчдын тоог 600 мянгаар нэмэгдүүлж, нийт бие бүрэлдэхүүний тоо 2 сая болж өсчээ.
* Аравдугаар сарын 5 - Таймур бин Фейсал Оманы султан болов.
* Аравдугаар сарын 7 - Детройт мужийн Мичиган орчимд орших "Хайленд" цэцэрлэгт "Форд Мотор" компани анхны үйлдвэрээ барьжээ. Энэ үйлдвэрт алдарт "Модель Т" загвар угсрагдсан юм.
* Аравдугаар сарын 9 - Оросын арктикын экспедиц Аляск мужийн Сейнт Майкл орчимд ирж судалгаа хийжээ. Тэр хавийн нэр нь үл мэдэгдэх мөсөн талыг "II Николайн газар нутаг" гэж нэрлэсэн байна.
* Аравдугаар сарын 10 - Бүгд найрамдах Хятад улсын ерөнхийлөгчөөр Юань Шикай сонгогджээ.
** Юань Шикайг тангараг өргөж байхад нь амь насанд нь халдахыг завдсан этгээдийг Бээжин хотын цагдаагийн газар баривчилсан байна.
** Дизель хөдөлгүүрийг зохион бүтээгч Рудольф Дизелийн цогцосыг Дресден хөлгийн ослын газраас олжээ. Тус хөлөг 11 хоногийн өмнө осолдсон юм.
* Аравдугаар сарын 14 - Их Британийн Өмнөд Уэльс мужийн Шенгенидд хотод байрлах уурхай дэлбэрч 439 уурхайчин амиа алджээ. Энэ нь Их Британийн хамгийн хөнөөлтэй уурхайн осол байсан юм.
* Аравдугаар сарын 15 - Хятадын ерөнхийлөгч Юань Шикай зарлиг гаргаж өмнөх ерөнхийлөгч Сүн Ят Сеныг дэмжигчдийг баривчлахаар болов.
* Аравдугаар сарын 16 - Албанийн улстөрч Эссад Паша Топтани Бүгд найрамдах Төв Албани улс гэгчийг байгуулан, өөрийгөө ерөнхийлөгч хэмээн зарлажээ.
* Аравдугаар сарын 17 - АНУ-ын Нью-Йорк хотын сенатын танхим амбан захирагч Уиллиам Сульцерыг олонхийн саналаар албан тушаалаас нь огцруулжээ. Түүний оронд дэд захирагч байсан Мартин Х.Глинн гэгч захирагч болсон байна.
* Аравдугаар сарын 18 - Германы Лайпцик хотноо Үндэсний тулааны дурсгалын хөшөөт цогцолбор баригдаж дуусчээ.
* Аравдугаар сарын 21 - Р.Ж.Рейнольдсын Тамхины компани "Камел" тамхиыг үйлдвэрлэж эхлэв.
* Аравдугаар сарын 23 - 1900 оны 12-р сарын 20-ны өдөр Италийн одон оронч Мишель Жиакобинигийн нээсэн нэгэн төрлийн сүүлт одыг Германы одон оронч Эрнст Циннер дахин нээж, 6.5 жилийн давтамжтайгаар манай нарны аймагт орж ирдэг болохыг тогтоосон юм.
* Аравдугаар сарын 26 - Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд Викториано Хуерта ялалт байгуулав.
** Италид парламентын сонгууль болж Либерал нам ялалт байгуулжээ. Олонх болсон намын дарга Жиованни Жиолитти ерөнхий сайд болох нь тодорхой болов.
* Аравдугаар сарын 27 - Кувейтын эмир Их Британи улстай газрын тос олборлох гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар Британийн засгийн газар олборлолт хийх компанийг бүрэн хариуцаж, олборлох эрх олгохоор болсон байна.
** Оросын мэс засалч Юстин Джанелидзе өвчтөнд зүрхний ховдол засах мэс ажилбар хийсэн анхны эмч болжээ.
** Испанийн ерөнхий сайдаар Эдуардо Дато сонгогдов.
* Аравдугаар сарын 30 - Серби болон Монтенегро улсууд газар нутгийн маргаанаа эцэслэж гэрээнд гарын үсэг зуржээ.
* Аравдугаар сарын 31 - АНУ-ыг хөндлөн холбосон "Линкольны хурдны зам" ашиглалтад оржээ.
 
== Энэ онд төрөгсөд ==