"Цистит"-ны өөр хувилбарууд

no edit summary
(Хуудас үүсгэв: "Цистит гэдэг нь нянгийн шалтгаантай давсагны салт бүрхүүлийн үрэвсэл юм. Шээсний замын үр...")
 
 
Цистит гэдэг нь нянгийн шалтгаантай давсагны салт бүрхүүлийн үрэвсэл юм. Шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн дотроос хамгийн их тархсан нь цистит. Цистит нь эмэгтэйчүүдийн анатомийн онцлогоос шалтгаалан эмэгтэйчүүдэд эрчүүдээс их тохиолддог. Давсаг нь бөөрнөөс ялгарсан шээсийг цуглуулж хадгалдаг булчинт бүтэцтэй эрхтэн. Давсагнаас шээсний сувгаар дамжин шээс биеэс гадагшилна.
==Шинж тэмдэг==
Дараах шинж тэмдгүүд илэрнэ:
* Шээс маш их хүрэх боловч хэдхэн дуслаар шээнэ.
* Шээх үед халуу оргиж , зурж байгаа мэт өвдөнө.
* Шээс хурц үнэртэй болно
* Шээс тунадастай болох эсвэл цустай шээх
* Хэвлийн доод хэсгээр өвдөнө.
* Шээхэд маш зовиуртай
* Халуурах
 
Цистит нас, хүйсийн хувьд дараах онцлогтой байдаг.
 
Эмэгтэйчүүдэд цистит :
Эмэгтэй хүний шээсний сүв ердөө 4 см урт учир гаднаас нянгийн халдвар ороход хялбар байдаг.
Дараах бүлгийн эмэгтэйчүүд циститээр өвчлөх магадлал өндөр байдаг.
Эрэгтэйчүүд болон ахмад настангуудад:
Нас ахисан эрчүүд залуу эрчүүдтэй харьцуулахад циститээр өвчлөх хандлагатай. Учир нь эрчүүд нас ахихын хирээр түрүү булчирхай томорч, томорсон түрүү булчирхай нь давсагнаас шээс урсан гарахад саад үзүүлснээр давсаганд шээс хуримтлагдан аажимдаа давсагны салст бүрхүүлийг үрэвсүүлдэг.
 
[[Ангилал:Урологийн өвчин]]
[[Ангилал:Бактерийн гаралтай хүний халдварт өвчин]]
[[Ангилал:Амьтдын халдварт бактерийн өвчин]]
[[Ангилал:Давсаг]]