1913 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 67:
* Хоёрдугаар сарын 24 - Австралийн аялагч Дуглас Моусон Антариктадаас анх удаа цахилгаан мэдээ түгээв.
* Хоёрдугаар сарын 25 - Перу улсын ерөнхий сайд Энрике Варела үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөв.
* Хоёрдугаар сарын 26- Перу улсын шинэ ерөнхий сайдаар Луна Перальта тодорчээ.
 
=== Гуравдугаар сар ===
* Гуравдугаар сарын 3 - АНУ-ын нийслэл Вашингтон хотноо эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаал болжээ. Уг жагсаалыг цагаан морь унасан Инез Мильхолланд удирдсан юм.
* Гуравдугаар сарын 4 - АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Вүүдроу Вильсон тангарагаа өргөж, тус улсын 28 дахь ерөнхийлөгч болжээ.
* Гуравдугаар сарын 4-6 - Грекийн хаант улсын цэргийн хүч Бизани хотыг эзлэн авав.
* Гуравдугаар сарын 6 - Хаант Оросын хаан ширээг 300 жилийн турш эзэгнэсэн Романовын угсааныхан баяраа тэмдэглэв.
* Гуравдугаар сарын 11 - Францын нисгэгч Эдмон Перрреион 5876 метрийн өндөрт гарсан анхны нисгэгч болжээ.
* Гуравдугаар сарын 12 - Австрали улс Канберра хотыг нийслэлээ болгожээ.
* Гуравдугаар сарын 13 - Мексикийн хувьсгалыг удирдаж байсан Панчо Вилла эх нутагтаа эргэн ирэв.
* Гуравдугаар сарын 15 - АНУ-ын шинэ ерөнхийлөгч Вүүдроу Вильсон "Цагаан ордоны хэвлэлийн алба"-ыг бий болгон тогтсон сэдвээр хэвлэлийн бага хурал хийж байхаар болжээ.
* Гуравдугаар сарын 16 - Хүүхэлдэйн киног үндэслэгч Эмиль Коль 13 ангиас бүтсэн "Ньюлиуэдс" киног театруудад гаргаж эхэлжээ. Энэ нь дэлхийн хамгийн анхны олон ангит хүүхэлдэйн кино болсон юм.
* Гуравдугаар сарын 17 - Уругвай улсын Агаарын цэргийн академи байгуулагджээ.
** АНУ-ын далайн асуудал эрхэлсэн дэд сайдын суудалд 31 настай Франклин Д.Рүүзвельт суужээ. Тэрээр АНУ-ын төрийн өндөр албан тушаалд хүрсэн АНУ-ын хамгийн залуу улстөрч болсон юм.
* Гуравдугаар сарын 18 - Грекийн хаан ширээнд 50 жил суусан I Гиорг хаан Салоника хотод айлчлах үеэрээ халдлагад өртөн амиа алджээ. Улмаар түүний хүү Константин хаан ор суух болов.
** Францын ерөнхий сайдад сонгогдоод удаагүй байсан Аристид Бриан сонгогчдын коллщегийн хуулийг шинэчлэх асуудлаас болж албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгч, засгийн газраа тараажээ.
* Гуравдугаар сарын 20 - Хятадын үндэстний нам буюу Гоминдан намыг үндэслэг Сунг Чиао-Жен халдлагад өртөв. Үүнээс хойш хоёр хоногийн дараа тэрээр амьсгал хураажээ.
* Гуравдугаар сарын 21 - I Константинийг Грекийн хаан ширээнд залах ёслол болов.
** Францын ерөнхий сайдаар Луй Бартү томилогджээ.
* Гуравдугаар сарын 23 - Лаос, Камбожийн үндсэрхэг үзэлтнүүд Фан Ших Лонгын удирдлаганд нэгдэж Францын дарангуйллын эсрэг хувьсгалыг эхлүүлэв.
** АНУ-ын Небраска мужийн Омаха хотод далайн шуурга болж 150 хүн амиа алдав. Үүнээс дөрөв хоногийн дараа үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер бууж 1,000 гаруй хүн амиа алджээ.
* Гуравдугаар сарын 26 - Мексикийн засгийн эрхийг хүчээр авсан Викториано Хуертагын эсрэг төрийн эргэлтийн төлөвөлөгөөг Венустиано Карранза боловсруулж эхэлжээ.
** Болгарын цэргийн хүч Адрионополь хотыг эзэлжээ.
 
=== Дөрөвдүгээр сар ===
* Дөрөвдүгээр сарын 1 - Туркийн засгийн газар Балканын орнуудтай энхийн гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Туркийн тал 96,560 хавтгай дөрвөлжин км газар нутгийг Балканын орнуудад алдсан юм.
** АНУ-ын ерөнхийлөгч асан Уиллиам Х.Тафт Йелийн их сургуульд профессор болжээ.
* Дөрөвдүгээр сарын 2 - Австри-Унгарын эзэнт гүрэн, Их Британи, Франц, Герман, Итали, Орос улсууд Монтенегрогийн хаант улсыг хүлээн зөвшөөрсөнгүй. Улмаар Албаничууд Монтенегрод цэрэг оруулжээ.
* Дөрөвдүгээр сарын 3 - Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Эммелин Панкхөрстэд бөмбөг тэслэхийг завдсан гэх ндэслэлээр Британийн шүүх гурван жилийн хорих ял оноов. Гэвч түүнийг 9 хоногийн дараа сулласан юм.
* Дөрөвдүгээр сарын 5 - АНУ-ын хөлбөмбөгийн холбоо байгуулагдав.
** Нэрт физикч Нильс Бор квантын онолоо боловсруулж эхэлжээ.
** Никарагуа улсын шинэ үндсэн хууль мөрдөгдөж эхлэв. Шинэ хуулиар Төлөөлөгчдийн танхим 40 гишүүнтэй, Сенатын танхим 13 гишүүнтэй байхаар болов.
* Дөрөвдүгээр сарын 8 - АНУ-ын үндсэн хуулийн 18 дахь нэмэлт өөрчлөлтөөр Сенатын сонгуулийн журмыг шинэчилжээ.
** Хятадын нийслэл Бээжин хотод сонгуулиар сонгогдсон анхны парламент анхны чуулганаа зарлан хуралдуулав.
* Дөрөвдүгээр сарын 13 - Испанийн хаан XIII Альфонсог Мадрид хотод морь унаж явахад нь анархист үзэлтэй Рафаель Санчо Алегре гурван удаа гал нээж халдлага үйлдэхийг завдав. Золоор тэр шархдалгүй өнгөрчээ. Түүнийг засаг барьж байх хугацаанд амь насанд халдах найман оролдлого гарч байсан гэдэг.
** Бүгд найрамдах Доминикан улсын ерөнхийлөгчөөр Хосе Бордас Валдесыг сонгожээ.
** Мексикийн засгийн газрын арми болон Босогчдын эсрэг тулаан Сонора мужийн Нако хилийн хотод болжээ. Болзошгүй байдлаас сэргийлж АНУ-ын арми Аризона мужид цэргээ бэлэн байдалд оруулав.
* Дөрөвдүгээр сарын 18 - Болгарын ерөнхий сайд Иван Гешов парламентаа тарааж, шинэ сонгууль зарлав.
* Дөрөвдүгээр сарын 19 - Болгар, Серби улс Турктэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэвч Монтенегро энэ гэрээнд нэгдэхээс татгалзсан байна.
* Дөрөвдүгээр сарын 21 - Куба улсын шинэ ерөнхийлөгчөөр Марио Гарсиа Менокал тодров.
* Дөрөвдүгээр сарын 24 - АНУ-ын Нью-Йорк хотод "Вүүлуортын барилга" сүндэрлэж, тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн өндөр барилга болж байв. Барилгын загварыг Касс Гильберт гаргажээ.
* Дөрөвдүгээр сарын 27 - Туркийн цэргийн удирдагч асан Эссад Паша Топтани өөрийгөө Албанийн хаан хэмээн зарлав.
** Европын таван гүрнээс 125,000,000 сая ам.долларын зээлийг жилийн 5 хувийн хүүтэй зээлэх болсон гэрээг Хятадын парламент хууль бус хэмээн үзжээ.
 
== Энэ онд төрөгсөд ==