Улаан буудай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 24:
==Монгол Улсад тариалдаг сортууд==
 
Монгол Улсын цаг агаарын болон хөрсний нөхцөлд тохирсон хэд хэдэн төрлийн сортуудыг тариалж байна. Үүнд: [[Дархан-165]], [[Бурятская-34]], [[Дархан-74]], [[Дархан-131]], [[Дархан-173]], [[Халхгол-1]], [[Орхон (улаан буудай)|Орхон]], [[Дархан-106]], [[Алтайская-50]], [[Сэлэнгэ (улаан буудай)|Сэлэнгэ]], [[Дархан-47]], [[Дархан-34]], [[Дархан-166]], [[Дархан-144]] зэрэг сортууд багтана. Селекцийн үзүүлэх болон үндсэн сорилтод орж байгаа сортуудаас [[буудайн ишний зэв]] өвчин тэсвэрийн талбайн үнэлгээгээр Дархан-72 сорт гойд тэсвэртэй, Дархан-165, Бурятская-34 сортууд тэсвэртэй, [[альтернариоз]] өвчин тэсвэрлэлтээр Дархан-74, Дархан-131, Дархан-173, Халхгол-1, Орхон, Бурятская-34 сортууд, [[септориоз]] өвчин тэсвэрлэлтээр Дархан-106, Дархан-74, Орхон, Халхгол-1 сортууд тэсвэртэй сортоор шалгарсан байна. [[Маркер ген]] бүхий донор сортуудаас Kern Lr47 Yecora Rojo Yr36/Gpc-B1 сорт манай оронд тохиолдох [[Зэв өвчин|зэв өвчний]] (''Puccinia triticina Erikss'') рассад гойд тэсвэртэй, Anza Lr 37, Yr 17, Sr 38 тэсвэртэй сорт байна. Anza Lr 37, Yr 17, Sr 38 сорт ургац болон ургацын бүтцийн үзүүлэлт багатай, Yecoro Rojo Yr36/Gpc-B1 сорт ургац болон бүтээгдэхүүнт чанар өндөртэй байна. [[Донор]] сортын үрийг үржүүлж 11146 ш үртэй болсон нь цаашид селекцийн ажилд өргөн ашиглах боломжтой юм.
 
== Хүнс ==