Самур гүнж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 54:
Эсэн тайшийн охин Цэцэг Агваржин жононгийн хүү Харагцугтай гэрлэсэн бөгөөд Цэцэг хатан 7 сартай жирэмсэн байж байгаад Ойрад нутагт нярайлсныг Боржигон овгийн хойч үр удам хэмээгээд эрхэмлэн Самар тайху /''өндөр настай байжээ''/ хувийн өргөөндөө авчиран “[[Баянмөнх жонон|Баянмөнх]]” хэмээх нэрийг өгч Солонгудын Харагчингаар тойлуулан харуулж өсгүүлж, Ойрдын Өгэдэй баатрыг <blockquote>“Чингисийн алтан ургийн хойч үеийг аварсан хүн тэр ч байтугай, үеийн үедээ монголчуудад дархан өргөмжлөгдөх болно”</blockquote> гэж итгүүлснээр Баянмөнхийг Зүүн зүгийн нутагт түүний хамаатан ахан дүүсийнх нь хажууд аваачжээ. Самар тайху хатан боржигон овгийн Алтан ургийн угсааг төдийгүй хожимын Монгол улсын их хаан [[Батмөнх даян хаан]]ы эцэг болох Баянмөнхийг авран, Монголын хойчийн эв нэгдэл, улс төрийн хувь заяаг нь аварч, хожмын Монгол улсын түүхэнд үлэмж их гавьяа байгуулсан Батмөнх, Баянмөнх, Мандухай зэрэг хүмүүсийг Монголын түүхэнд тод томруунаар тэмдэглэгдэн үлдэхэд нөөлөөлсөн их үйл хэргийг нь эхлэх эхийг нь тавьсан, эгэлгүй ухаалаг Монголын Хатан байжээ. Самар хатан бол цэцэн цэлмэг доодосд энэрэлтэй, хань ижилдээ халамжтай, Монголын эрэлхэг хатдын нэг байсан бөгөөд тэрбээр өөрийн амьдралаа Монгол орны төлөө Монгол үндэстний төлөө зориулж чадсан билээ. Самар Тайху хатны үед Монголын хаад ноёд эрх мэдэл, эд мөнгөний төлөө хоорондоо алалдан тэмцэлдэж байсан үе юм. Үеийн үед Монголын сайн сайхны төлөө тэмцэж явсан баатарлаг Монгол хатад их байдаг. Самар тайху хатан бол тэдний ухаалаг жишээ яах аргагүй мөн билээ. Хэдийгээр Монголын түүхэн сурвалж бичгүүдэд түүний алдар гавьяа, Монгол орны төлөө хийсэн бүхнийх нь мэдээлэл бага байдаг ч түүний Монгол үндэстний түүхэнд оруулсан хувь нэмэр тэр их эр зориг ухааныг бид олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зайлшгүй хэрэгтэй билээ. Самар тайху хатан бээр хөгшин настай байх үедээ хожмын Монголынхоо хаад ноёд, бичиг судрын хүмүүсийг бэлдэж өсгөж байжээ. Самар хатны аварсан Боржигон овог бол Монгол үндэстний хамгийн гол овог юм. Энэ овгоос алтан ургийн хүмүүс төрөн гарч Монгол орныг удирдан жолоодож явдаг түүхтэй билээ.<ref> [http://miss.mn/7875.html], Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж </ref>
 
==Эх сурвлжсурвалж==
[[Ангилал:Боржигин]]