Самур гүнж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Перемещение 1 интервики на Викиданные, d:q7413071
No edit summary
Мөр 1:
'''Самур гүнж''' бол [[Элбэг нигүүлсэгч хаан|Элбэг хааны]] охин юм. Түүнийг 1398 юмуу 1399 онд [[Батула чинсан|Батулад]] өгсөн. Тэр түүнд очоод хоёр хүүхэд төрүүлсэн бололтой байдаг. Нэг нь [[Тогоон тайш]] буюу Бахаму юм. Тэр 1454 оны орчимд таалал төгсчээ.
 
=== Гэрлэлт ===
Түүний эцэг Элбэг нигүүлсэгч хаан суусныхаа дараа өрийн эш хатнаас төрсөн охин болох Самар гүнжийг [[Ойрд]]ын ноёны хүү Батулад, Өлзийт гоо бэйжийн үгэнд орж түүний эцгийг хилсээр хороосондоо маш ихэд гэмшин <blockquote>“..би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг Чинсан болгоё. Чи Ойрдын эзэн Үгч хашхагийн хамт Дөрвөн Ойрдыг мэдтүгэй”</blockquote> гээд зарлиг болгон өөрийн охиноо өгчээ.<ref> [http://miss.mn/7875.html], Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж </ref>
 
=== Эцэг ба нөхрийнх нь тэмцэл ===
Гэвч Батула чинсан Элбэг нигүүлсэгч хаан эцгийг нь хилсээр хороосон явдалд нь өс санаж явдаг байсан учир өөрийн эцгийнхээ өшөөг Элбэг хаанаас авхаар бэлдэж эхэлсэн байна. Ийнхүү Батула чинсан Үгч хашхатай хамсан 1401 онд [[Зүүн Монгол]]ыг дайлан Элбэг хааныг хороон түүний эхнэр хүүхэд, эд хөрөнгө албат ардыг олзлон авсан байна. Харин Ойрдын захирагч Үгч хашха Өлзийт гоог хатнаа болгон аваад төд удалгүй бие барах үед Самар гүнж Элбэг хааны хатан Өлзийт гоо болон хүү Ажай тайж, Аругтай нарт хандан ийн хэлжээ:
<blockquote>
"Эзэн хан нь үхэв
 
Эртний дөрвөн Ойрд
 
Эх сүүлээ алдав
 
Энэ үед хэрэв
 
Эртхэн дайлаар ирвэл
 
Эзэнгүй олон Ойрдыг
 
Эрхбиш дийлж чадна"
</blockquote>
 
Ингээд тэднийг төрхөмдөө буцаар буцаахаар бэлдэж байхад, Самар тайху хатны хүү Богаму нь тэдгээр үгсийг сонсоод:
 
<blockquote>
“Учирсан газар муу боловч өөрийн гэр болно
 
Уг төрхөм сайн боловч хүний газар болно
 
Ижий та тэгж хэлбэл
 
Эцэг тэнгэр үл таалах буй за”</blockquote> Гэхэд нь Самар тайху гүнж үгийг нь үл ойшоон тэднийг Зүүн Монгол руу нь буцаан явуулжээ.
 
Энэхүү болсон явдалыг [[Адай хаан]] Өлзийт гоо хатнаас сонсоод маш ихэд баярлан 1410 онд Элбэг хааны хүү Аругтайг тайшаар өргөмжлөн, өөрийн арван түмэн шилдэг цэргийг авч, дөрвөн Ойрдыг дайлаар морджээ.<ref> [http://miss.mn/7875.html], Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж </ref>
 
=== Зүүн Монгол Дөрвөн Ойрдын тэмцэл ===
[[Зүүн Монгол]] болон [[дөрвөн Ойрд]]ын цэрэг Зэлмэн ханы дэргэдэх Бор нохойн зоо нэртэй газар учиран байлдаад Адай хаан илт давуу ялалт байгуулж, Батула Чинсанг хороон түүний хүү Богамуг олзлон өөриийн нутагтаа авч ирсэн байна.
 
Элбэг хааны хүү Ажай тайж <blockquote>“Самар гүнж биднийг олзлогдоод байх үед бидэнд сайнаар хандаж тустай явдал хийснийг нь бодож түүний хөвүүнийг нь тавьж явуулбал зохистой”</blockquote> гэхэд нь Аругтай тайш үл зөвшөөрч: <blockquote>“ Араатны зулзагыг тэжээж үл болно. Атаатны үрийг үл өрөвдөж болно...”</blockquote> хэмээгээд: <blockquote>“Эрт өдөр чиний эцэг Батула чинсан намайг араг дор хөмрөн “Аругтай” хэмээн доромжлон байсан, эргэх нар ээлжлэн эдүгээ өдөр би эцгийн өшөөг хөвүүнээс нь авах цаг болов...”</blockquote> гээд Богамыг тогоон дор хийн “тогоон” /''энэ нь хожмын Ойрадын тогоон тайш аж''/ гэж нэрлэн боолоо болгон зарцлах болжээ.
 
Дараа нь Богамугийн эх Самар тайху хатан Адай хаанд биеэр золгон: <blockquote>“... Амийг минь аварч хатан болгов чи, хөвгүүнийг минь юунд зарцлав чи, эх хөвгүүн бид хоёуланг алж хая, үгүй бол насны дураар амьдруулах буюу...”</blockquote> гэхэд нь хаан зөвшөөрч, Самар Тайхуг хүүгийнх нь хамтаар түшмэдээр харуулан Ойрад аймагт хүргэсэн байна.<ref> [http://miss.mn/7875.html], Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж </ref>
 
=== Эргэн нутагтаа ирсэн үе ===
Тэр үед нь Ойрдын ноёдын чуулга болж байсан бөгөөд Тогооноос /Богаму/ <blockquote>“...Монголын хаан, тайш, эгэл даяар улсын зан ааль ямар вэ?”</blockquote> гэсэнд Тогоон <blockquote>“...Зүүн Монголын Аругтай тайш өтөлж, аливаа үйлс нь ус мэт санагднам. Саадаг нь хувилавч, санаа нь эс хувилж, төр мэдэх сайдаа гаднаа суулгаж, зэвийн морийг гэрт унанам, хүүхэн хүнээр төр явуулмуй, үрээ морийг зэвлэнэм, Босуул хүнээр төр мэдүүлж, Борви хөхүүрт сархад хийнэм, Буургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу мэт байна...”</blockquote> гэхэд нь самар гүнж сандран: <blockquote>“...Энэ өчүүхэн хүн биеийг нь зовоосныг өс бодон Монгол Ойрадыг дайтуулан, доройтуулахыг хичээж байна, түүний үгийг бүү сонс...”</blockquote> гэж эв нэгдлийг эрхэмлэн хичээнгүйлэн хэлсэн ч Ойрадын ноёд Самар тайху хатаны үгийг үл сонсон Дөрвөн түмэн цэрэг дайчлан Зүүн Монголруу дайтан Монголчуудын хямрал тэмцэл дахин эхэлжээ...
 
Ийнхүү 1439 онд Тогоон тайшыг тэнгэрт хальсны дараа Тогоон тайшийн хүү [[Эсэн тайш]] Дөрвөн Ойрдыг аван, Алтан ургийн угсааны Тайсун хаан /1439-1452/, түүний дүү Агваржин жонон гэх мэт Монгол ноёдыг хороон өөрөө хаан ширээг өвлөн авчээ.
 
[[Эсэн тайш]] ингээд хамаг Монголын хаан болоод өөрийн биеэ [[Юань улс]]ын их хаан хэмээн нэрийджээ. Энэ мөчид Монгол улсын хил нь зүүн талдаа Солонгос, баруун талдаа Дундад Ази, умар талдаа Сибирь, өмнө талдаа Мин улсын хил хүртэлх газар бүрхэн байдаг байсан байна.
 
Самар тайху бол нь Монголын эв нэгдэлт нэгэн түүхэн үеийг төвшитгөн байгуулалцаж, Тогоон тайш хааныг төрүүлэн эрийн цээнд хүргэсэн гавьяат эх билээ. Түүний ач хүү Эсэн нь өөрийн эцэг Тогоон тайшийн амьдралын замнал, төрийн хэргийг залгамжилсан бөгөөд 1455 онд ноёд язгууртнууд хуйвалдан түүнийг хөөнөөжээ. Эсэн тайшийг насан насан өөд болсны дараа Монгол улсын эв нэгдэлгүй тархай бутархай байдал нь хүчтэй илрэх болжээ.<ref> [http://miss.mn/7875.html], Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж </ref>
 
=== Боржигон овог, Алтан ургийг аварсан түүх ===
Эсэн тайшийн охин Цэцэг Агваржин жононгийн хүү Харагцугтай гэрлэсэн бөгөөд Цэцэг хатан 7 сартай жирэмсэн байж байгаад Ойрад нутагт нярайлсныг Боржигон овгийн хойч үр удам хэмээгээд эрхэмлэн Самар тайху /''өндөр настай байжээ''/ хувийн өргөөндөө авчиран “[[Баянмөнх жонон|Баянмөнх]]” хэмээх нэрийг өгч Солонгудын Харагчингаар тойлуулан харуулж өсгүүлж, Ойрдын Өгэдэй баатрыг <blockquote>“Чингисийн алтан ургийн хойч үеийг аварсан хүн тэр ч байтугай, үеийн үедээ монголчуудад дархан өргөмжлөгдөх болно”</blockquote> гэж итгүүлснээр Баянмөнхийг Зүүн зүгийн нутагт түүний хамаатан ахан дүүсийнх нь хажууд аваачжээ. Самар тайху хатан боржигон овгийн Алтан ургийн угсааг төдийгүй хожимын Монгол улсын их хаан [[Батмөнх даян хаан]]ы эцэг болох Баянмөнхийг авран, Монголын хойчийн эв нэгдэл, улс төрийн хувь заяаг нь аварч, хожмын Монгол улсын түүхэнд үлэмж их гавьяа байгуулсан Батмөнх, Баянмөнх, Мандухай зэрэг хүмүүсийг Монголын түүхэнд тод томруунаар тэмдэглэгдэн үлдэхэд нөөлөөлсөн их үйл хэргийг нь эхлэх эхийг нь тавьсан, эгэлгүй ухаалаг Монголын Хатан байжээ. Самар хатан бол цэцэн цэлмэг доодосд энэрэлтэй, хань ижилдээ халамжтай, Монголын эрэлхэг хатдын нэг байсан бөгөөд тэрбээр өөрийн амьдралаа Монгол орны төлөө Монгол үндэстний төлөө зориулж чадсан билээ. Самар Тайху хатны үед Монголын хаад ноёд эрх мэдэл, эд мөнгөний төлөө хоорондоо алалдан тэмцэлдэж байсан үе юм. Үеийн үед Монголын сайн сайхны төлөө тэмцэж явсан баатарлаг Монгол хатад их байдаг. Самар тайху хатан бол тэдний ухаалаг жишээ яах аргагүй мөн билээ. Хэдийгээр Монголын түүхэн сурвалж бичгүүдэд түүний алдар гавьяа, Монгол орны төлөө хийсэн бүхнийх нь мэдээлэл бага байдаг ч түүний Монгол үндэстний түүхэнд оруулсан хувь нэмэр тэр их эр зориг ухааныг бид олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зайлшгүй хэрэгтэй билээ. Самар тайху хатан бээр хөгшин настай байх үедээ хожмын Монголынхоо хаад ноёд, бичиг судрын хүмүүсийг бэлдэж өсгөж байжээ. Самар хатны аварсан Боржигон овог бол Монгол үндэстний хамгийн гол овог юм. Энэ овгоос алтан ургийн хүмүүс төрөн гарч Монгол орныг удирдан жолоодож явдаг түүхтэй билээ.<ref> [http://miss.mn/7875.html], Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж </ref>
 
==Эх сурвлж==
[[Ангилал:Боржигин]]