Монголын хувьсгалт залуучуудын эвлэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
[[File:Emblem of Mongolian Revolutionary Youth League.svg|thumb|Монголын хувьсгалт залуучуудын эвлэл]]
1921 оны 8 дугаар сарын 25-нд Д.Сүхбаатарын санаачилгаар Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагджээ. Уг нь 1921 оны дундуур нийслэл хүрээнд одоогийн 10-р хорооны нутагт байдаг Ц.Гүрсэд хэмээх айлын хашаанд Д.Сүхбаатар, Х.Чойболсан тэргүүтэй арав гаруй залуус цугларан Монголд залуучуудын байгууллага байгуулахаар анх шийдсэн гэдэг. Түүнийгээ “Бошгыг Халах Залуучуудын Эвлэл” гэж нэрлэхээр тогтож тамга тэмдэгээ сийлүүлэхээр болсон байна. Энэ хурлаар Эвлэлийн ерөнхий хороог байгуулж тэргүүлэгчээр Х.Чойбалсанг сонгожээ. Тэд залуучуудын байгууллагаа яг нам шигээ “технологоор” байгуулсан нь илт байна.
1921 оны 9 дүгээр сараас “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ийн 5 үүрийг Их Хүрээнд нэг жилийн дотор байгуулж амжжээ. Улмаар 1922 оны 7-р сарын 17-нд МХЗЭ-ийн анхдугаар их хурал хуралдаж, 600-аад гишүүд 30 шахам үүрийг төлөөлсөн төлөөлөгчид оролцжээ. Анхдугаар Их Хурлаасаа өмнө үүрүүд байгуулаад байсан аж.