Мөрөн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tomdashnyam (Яриа) хэрэглэгчийн 510688 засварыг цуцлах
Мөр 86:
*Улсын баатар [[Лхүнрэвийн Даваадорж|Л.Даваадоржийн]] хөшөө
*Шадар Ван [[Чингүнжав]]ын хөшөө
 
Дүрслэх урлаг, Соёл судлаач Түүхийн ухааны Доктор (Ph.D) Бэсүд Дашнямын Отгонтөгс нь Хулгана жилтэй. Хөвсгөл аймгийн Их Уул суманд төрсөн. Төрөлх сумандаа дунд сургуулиа дүүргээд,
1988 онд Улаанбаатар хотын Дүрслэх Урлагийн сургуульд элсэн суралцаж оюутан байхаасаа эхлэн урлан бүтээх ажилд хүчин зүтгэж,
1992 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, "Шадар Ван Чингүнжавын хөшөө", Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Ариг голын хөвөөн дээр "Алун Гоо" хатны хөшөөг барималч Д.Цэдэн-Ишийн хамтаар, мөн барималч Д.Батжаргалын хамтаар ХӨВСГӨЛ 60 ЖИЛ өндөрлөг, Мөрөн хотын Бугатай дөрөлж болон хотын төвийн бүх барималд засвар гүйцэтгэл хийж бүтээлцсэн.
 
Соёл Урлагийн Их Сургуульд суралцаж буй үедээ бүтээсэн "Бөө" уран баримал (Хөвсгөлийн цаатан, бөө мөргөлийн судалгаа, Германы музейд), "Тэр эрийн дурсгалд" уран баримал (Хувилай хааны япон улсад дайлаар мордсон талаарх судалгаа, Францын музейд) зэрэг бүтээлүүд олны хүртээл болж тус сургуулиа 1995 онд дүүргэсэн.
 
Өндөр Жанрайсаг буюу "Ум мани бадмэ хум"-ийн эх загвар болон туслах ажилд барималч Ч.Угтаабаярын хамт оролцож байгаад 1996 онд БНСАУ-ын Пусан хотод Хөвсгөлийн цаатны амьдралыг харуулсан фото зургийн үзэсгэлэнгээ гаргасан.
 
ОХУ-ын Санкт-Петербург хотод дүрслэх урлагийн түүхийн судалгааны ажил хийж байгаад 1999 онд МУИС-ийн НШУС түүхийн тэнхимд магистрантаар элсэж, дүрслэх урлагийн түүхээр тууштай ажиллах болсон. МУИС-ийн магистрантурт суралцахдаа эх түүхийн боловсрол эзэмшиж, 2000 онд ХIII зууны түүхэн хөргүүд сэдвээр түүхийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
 
2003-оноос АНУ-д ажиллаж амьдарч эрдэм шинжилгээ судалгааны ажлаа үргэлжлүүлэн, Дэлхийгээр тархан суугаа Монголчууддаа зориулж Дэлхийн Монголчуудын Холбоо ТББ байгуулж тэргүүнээр нь ажиллаж эл холбооны шугамаар http://www.worldmongol.org http://www.rockfordbusinesscenter.org вэб сайт ажиллуулж Монголын дүрслэх урлаг, түүх соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах чиглэлээр багагүй ажил хийж байна.
 
2007 оноос МУИС-ийн НШУС түүхийн салбарт докторантаар элсэн суралцаж 2012 онд "Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүх 1911-2011" сэдвээр Түүхийн ухааны доктор (Ph.D) зэрэг хамгаалж, Монголын Дүрслэх урлагийн 100 жилийн түүхэн харьцуулсан би даасан судалгаа хийж, Монголд анх удаа Монголын Дүрслэх Урлагийн түүхийг багцалж ном болгон хэвлүүлж гаргасан.
 
Төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хүндэт иргэн болон Хөвсгөл аймгийн Олон нийтийн санал асуулгаар. "BEST OF KHUVSGUL 2014" Оны Шилдэг судлаач, эрдэмтэн болсон бөгөөд нэн эртнээс XX зуун хүртэлх Монголын дүрслэх урлаг, соёлын судалгаагаа үргэлжлүүлэн АНУ болон дэлхийн оюуны зах зээлд Монголынхоо дүрслэх урлаг, соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна.
 
== Нисэх буудал ==