3 сарын 1: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''3 сарын 1''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 60 дахь ([[өндөр жил]] бол 61 дэх) өдөр юм. Мөн он дуустал 305 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
 
* МЭӨ 509 - Ромын сенатын зөвлөлийн тэргүүн Публиус Валериус Публикола Сильва Арсиагийн тулаанд ялалт байгуулсныг тэмдэглэн, олон нийтийг хамарсан сүрт баяр ёслол хийхээр болжээ. Энэ нь Ромын түүхэнд анхны тохиолдол болсон юм.
* 293 - Ромын эзэнт гүрний удирдагч Диоклетиан Максимиан болон Константиус Хлорус, Галериус нарын эрх хэмжээг хүлээн зөвшөөрч "Ертөнцийн дөрвөн удирдагч" гэх ойлголт эхэлжээ.
* 834 - Франкын эзэнт гүрний хаан Луй Пиу эрх ямбаасаа татгалзаж, эзэнт гүрнээ шинэ удирдагчтай болгох шийд гаргав. Ингэснээр түүний том хүү I Лутейр хаан ширээнд суусан юм.
* 1562 - Францын Васси тосгонд Калвинист урсгалын 63 дагагчийг хороосноор Францад шашны ариун дайн дэгджээ.
* 1565 - Бразилийн Рио де Жанейро хот байгуулагдав.
* 1628 - Английн хаан I Чарльзийн зарлигаар тус улсын боомт хот бүрээс завьны татвар авч байхаар болжээ.
* 1642 - Одоогийн Массачусетс мужид Жоржиана тосгон байгуулагджээ. Ингэснээр АНУ-д албан ёсоор байгуулагдсан анхны тосгон болсон байна.
* 1713 - Одоогийн Хойд Каролина мужид европын эзлэн түрэмгийллийг эсэргүүцсэн нутгийн уугуул иргэдийн хөдөлгөөн буюу Тускарорагийн дайн эхэлжээ.
* 1781 - Эх газрын конгресс хуралдаж Эх газрын Америкийн хуулийг албан ёсоор баталсан байна.
* 1790 - АНУ-д хүн амын тооллого анх удаа болжээ.
* 1793 - Францын хувьсгал: Флондерсийн арлыг авах зорилготой Алденховений тулаан эхлэв.
* 1796 - Голландын дорнод энэтхэгийн компани үндэстэн улс болохоо зарлан Батавийн бүгд найрамдах улс байгуулагдав.
* 1805 - АНУ-ын Сенатын танхим хуралдаж дээд шүүхийн ерөнхий шүүгч Самуэль Чейзийг албан тушаалаас нь огцруулахаар болжээ.
* 1811 - Египетийн Мамлюкийн угсааны бүх удирдагчдийг хороосноор тус улсад Мухаммад Алигийн хаанчлал эхэлсэн байна.
* 1815 - Францын эзэн хаан Наполеон 100 хоногийн турш Элба аралд цөлөгдсөний эцэст Францдаа эргэн иржээ.
* 1836 - Техас мужийн 57 суурин газрын удирдагчид үгсэн тус мужийг Мексикээс тусгаар тогтносон гэж зарлав.
* 1845 - АНУ-ын ерөнхийлөгч Жон Тайлер Бүгд найрамдах Техасыг эзлэн түрэмгийлж, захиргаандаа нэгтгэх зарлиг буулгажээ.
* 1867 - Небраска муж нэгдсэн улсын 37 дахь муж болов. Ингэснээр тус мужийн нийслэл байсан Ланкастер нэрээ өөрчилж, Линкольн болгосон байна.
* 1870 - Керро Корагийн тулаанд Парагвайн маршал Ф.С.Лопез амь үрэгдсэнээр Парагвайн дайн эцэслэв.
* 1872 - Yellowstone-ыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгосноор дэлхийн хамгийн анхны цэцэрлэгт хүрээлэн болжээ.
* 1873 - АНУ-ын Нью-Йорк хотын Илион хотод Э.Ремингтон болон түүний хүүхдүүд хэрэглээнд шууд нэвтрүүлэх бичгийн машиныг үйлдвэрлэж эхэлжээ.
* 1886 - Сингапурт англи, хятад хэлээр сургалтаа явуулдаг сургуулийг хамба ламтан Уиллиам Олдхем нээсэн байна.
* 1893 - Эрчим хүчний инженер Никола Тесл АНУ-ын Миссури мужийн Ст.Луйс хотод олон нийтэд анхны үзүүлбэрээ үзүүлжээ.
* 1896 - Францын эрдэмтэн Анри Беккерэл цацраг идэвхит туяаг нээн илрүүлжээ.
* 1901 - Австралийн арми байгуулагдав.
* 1910 - АНУ-ын түүхэн дэх хамгийн хөнөөлтэй цасан уруй болов. Вашингтон мужийн Кинг тойрогт зорчиж явсан Great Northern Railway компанийн галт тэрэг цасан уруйд дарагдаж 96 хүн амиа алджээ.
* 1914 - Шинээр байгуулагдсан Бүгд найрамдах Хятад улс буюу Тайвань Олон улсын шуудангийн холбооны гишүүн болов.
* 1919 - Японы эзлэн түрэмгийлэл дэх Солонгос улсад гуравдугаар сарын 1-ний хөдөлгөөн дэгджээ..
* 1932 - Алдарт нисгэгч Чарльз Линдбергийн хүү бусдад барьцаалагдав.
* 1936 - Хүүверийн далан баригдаж дуусав.
* 1941 - Дэлхийн II дайн: Болгоарийн тал гурвалсан гэрээнд нэгдэн орсноор, Герман тэргүүтэй сөргөлдөгч талуудтай нэгджээ.
* 1942 - Дэлхийн II дайн: Японы арми Ява аралд цэргээ оруулснаар Индонезийн Мерак, Бантен хошуу, Эретан Ветан, Краган мужууд тэдний мэдэлд оржээ.
* 1946 - Английн банк үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болов.
* 1947 - Олон улсын валютын сан (ОУВС) санхүүгийн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
* 1949 - Индонезийн зэвсэгт хүчин Голландын мэдэлд байсан Югяакарта хотыг зургаан цагийн дотор өөрсдийн мэдэлд авав.
* 1950 - Хүйтэн дайн: ЗХУ-д тагнуул хийсэн Клаус Фукс тус улсын мэдэлд байдаг цөмийн бөмбөгийн мэдээллийг илрүүлжээ.
* 1953 - ЗХУ-ын удирдагч Йосеф Сталин цус харваж, дөрвөн өдрийн дараа нас барав.
* 1954 - АНУ-ын Капитолын ордонд Пуерто Рикогийн үндсэрхэг үзэлтнүүд зэвсэглэн халдаж, улмаар Төлөөлөгчдийн танхимын таван төлөөлөгч шархаджээ.
== Тэмдэглэдэг баяр ёслол ==
* [[1992]] — {{BIH}}: [[Тусгаар тогтнол|Тусгаар тогтносон]] өдөр