AOA: Засвар хоорондын ялгаа

Солонгосын эмэгтэйчүүдийн хөгжмийн хамтлаг
Content deleted Content added
Хуудас үүсгэв: "AOA буюу Ace of Angels (Солонгос: 에이오에이) нь FNC Entertainment-ын дор байгуулагдсан Өмнөд Солонгосын охид..."
(Өөрчлөлт алга)

15:18, 30 Зургаадугаар сар 2017-ий байдлаарх засвар

AOA буюу Ace of Angels (Солонгос: 에이오에이) нь FNC Entertainment-ын дор байгуулагдсан Өмнөд Солонгосын охидын хамтлаг юм.

AOA хамтлаг Choa, Jimin, Yuna, Youkyung, Chanmi, Hyejeong, Seolhyun, Mina гэсэн 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дэбютээ хийсэн ч одоогоор Youkyung-гүйгээр 7 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хамтлаг 2012оны 7сарын 30нд Angels' Story цомгоороо дамжуулан дэбютээ хийсэн.

FNC-с 7гишүүдийг "full angels" хэмээн тогтоосон ба тэдний дебют үзэл баримтлалыг тайлбарлавал: Seolhyunari (Seolhyun), Choaya (Choa), Hyejeong.Linus (Hyejeong), Chanmi Titi (Chanmi), Yunaria (Yuna), Minaring (Mina), болон ахлагч Jiminel (Jimin) гэж нэрлэн, "half-angel/half-mortal" буюу хагас тэнгэрийн элч / хагас мөнх бус гэж тайлбарлан бичсэн байдаг. Энэ нь яагаад AOA өөрсдийгөө "7+1" хамтлаг гэж нэрэлдэгийн шалтгаан юм.

"Angel's Story" нь албан ёсны хувилбараасаа хоёр хоногийн өмнө 7сарын 28нд гарсан ба MV болон "Elvis" титль дуу нь 7сарын 30нд гарсан. Дэбют тайз нь 8сарын 9ны M! Countdown болон 8сарын 10ны Music Bank байсан юм. 10сарын 10нд хамтлаг "Wanna Be" хэмээх 2дахь албумтайгаа эргэн ирнэ гэж FNC баталсан байна. 7сарын 11нд саб хамтлаг AOA Black (Jimin, Choa, Yuna, Youkyung ба Mina гэсэн гишүүдээс бүрдэх) нь "MOYA" титль дуутай гурав дахь цомогтойгоор эргэн ирэлтээ хийнэ гэж батлагдаж, 7сарын 26нд 3дахь цомог болон "MOYA" дууны MV хамтдаа цацагдсан. 10сарын 9нд "Confused" дууны MV гарч, удалгүй 13нд Red Motion хэмээх бүрэн хэмжээний цомгоо гаргажээ. 1сарын 16нд "Miniskirt" нэртэйгээр 5дахь цомгоо MV-ны хамт гарган, 2сарын 9нд "Miniskirt" дуугаараа Inkigayo шоунаас анхны ялалтаа авчээ.

AOA 6сарын 19нд анхныхаа мини цомгоо "Short Hair" титль дуутайгаар гаргасан ба M!Countdown-ы 7сарын цомгийн чартанд тэргүүлж, "Short Hair" MV нь 6сарын Billboard-ын "Дэлхий даяар хамгийн их хүн үзсэн Кпоп видео" жагсаалтын 8рт бичигдсэн байна. 2014оны 11сарын 11нд Like a Cat хоёр дахь мини цомгоо гарган, 11сарын 19нд Show Champion шоунаас "Like A Cat" титль дуугаараа хоёр дахь ялалтаа авсан юм.

2015оны 2сарын 2нд FNC "Like a Cat" MV-ны богино хувилбарыг гаргасан нь тэр өдөртөө Gayp чартын 1рт бичигдэж, мөн Oricon өдөр тутмын чартын #6д, Tower Records Shibuya чартын #1т тус тус оржээ. 2015оны 2сарын 25нд Like a Cat Японы хувилбарыг гаргасан ба "Elvis" болон "Just the Two of Us" дуунуудынхаа Япон хувилбарыг мөн гаргажээ.

AOA-ын анхны реалити шоу "Open Up! AOA" портал сайт Naver дээр 2 сарын 26-нд цацагдаж эхэлсэн ба тус цуврал нь 10 анги тус бүрдээ 10минут үргэлжилдэг байна. 2015оны 4сарын 7нд MBC Music-ын шинэ шоуны зураг авалт Хайнан болон Хятадад AOA One Fine Day нэртэйгээр явагдаж, 6сарын 13нд цацагдаж эхэлсэн. 2015оны 6сарын 22нд "Heart Attack" эргэн ирэлтийнхээ промошнг эхлүүлэн, 8сард Японд бүрэн хэмжээний цомгоороо эргэн ирэлтээ хийнэ гэж мэдэгдэж, улмаар 2015оны 10сарын 14нд цомгоо гаргасан юм.

Тэдний саб хамтлаг AOA Cream нь 2сарын 12нд "I'm Jelly Baby" дуугаар дэбютээ хийсэн. 3сарын 3нд Jimin, EXO'-гийн Xiumin-тэй хамтарч Call You Bae нэртэй дуугаараа соло дэбютээ хийсэн юм. Өдгөө тэд нийт шагнал гардуулах ёслолоос 7 ганла хүртэж, 24номинацид нэр дэвшин, долоо хоног бүрийн хөгжмийн шоунаас нийт 5 ялалтыг аваад байна.