2 сарын 20: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 152 interwiki links, now provided by Wikidata on d:q2344 (translate me)
No edit summary
Мөр 1:
'''2 сарын 20''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 51 дэх өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 314 өдөр ([[өндөр жил]] бол 315 өдөр) үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* 1547 - Вестминстер ордонд Английн хаан VI Эдуард хаан ширээнд суух ёслол болов.
* 1685 - Францын колоничлогч Рене-Роберт Кавелье Сейнт Луйс болон Матагордагийн хошууг байгуулжээ.
* 1792 - АНУ-д шуудангийн үйлчилгээний тухай хууль батлагдаж улмаар АНУ-ын шуудангийн хороог байгуулав.
* 1810 - Напалеоны эсрэг жагсаал цуглааныг өдөөн турхирсан хэргээр Андреа Хоферийг цаазаар авчээ.
* 1816 - Алдарт хөгжмийн зохиолч Россинигийн "Севилийн үсчин" дуурь Ром хотын тайзнаа анхлан тавигдав.
* 1846 - Польшийн эрх чөлөөний төлөөх Краковын бослого дэгдэв.
* 1865 - Уругвайн ерөнхийлөгч Томас Виллальба босогчдын удирдагч Венансио Флорес нар энхийн гэрээнд гарын үсэг зурснаар Уругвайн дайн эцэс болжээ.
* 1872 - АНУ-ын Нью-Йорк хотод "Метрополитан урлагийн музей" үүдээ нээв.
* 1877 - Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковсгийн "Хунт нуур" бүжгэн жүжиг "Большой театр"-ын тайзнаа олны хүртээл болов.
* 1931 - АНУ-ын Конгресс Калифорни мужийн Сан Франциско-Оклендийг холбосон гүүр барих шийдвэр гаргажээ.
* 1933 - АНУ-ын үндсэн хуулийн 21 дэх нэмэлт өөрчлөлтөөр "хуурай хууль"-ийн хэрэгжилтийг зогсоов.
** Адольф Гитлер Германы томоохон компанийн эздүүдтэй нууц уулзалт зохион байгуулж, удахгүй болох сонгуульд Нацист намд шаардлагатай хөрөнгө босгох ажиллагааг эхлүүлжээ.
* 1935 - Антарктид тивд хүрсэн анхны эмэгтэйгээр Каролин Миккелсэн тодорчээ.
* 1943 - АНУ-ын Дайны асуудал хариуцсан яам кино уран бүтээлд хяналт тавих тусгай товчоо байгуулав.
* 1944 - Дэлхийн II дайн: АНУ-ын нисэх хүчин Германы томоохон аж үйлдвэрийн төвүүдийг бөмбөгдөж эхлэв.
* 1962 - Меркури хөтөлбөр: Дэлхийн тойрог замд гарсан Америкийн анхны хүнээр Жон Гленн гэх сансрын нисэгч тодров. Тэрээр "Френдшип 7" хөлгөөр тойрог замд гарч 4 цаг 55 минутын туршид дэлхийн тойрог замд байжээ.
* 1986 - ЗХУ сансар судлалын "Мир" хөлгийг хөөргөв. Уг хөлөг 15 жилийн турш задгай сансарт ажилласан билээ.
* 1988 - Нагорно-Карабахын ард иргэдийн дунд Автономит эрхтэй болох эсэх асуудлаар санал хураалт явуулж, олонхийн санал авчээ. Үүнээс хойш Нагорно-Карабахын дайн эхэлсэн түүхтэй.
* 1991 - Албанийн нийслэл Тирана хотод байрлах удирдагч Энвер Хожагийн хөшөөг жагсагчид буулгав.
* 1998 - Америкийн уран гулгагч Тара Липински Наганогийн өвлийн олимпийн уран гулгалтын төрөлд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.
* 2014 - Украйны нийслэл Киев хотод европын холбоонд элсэхийг эсэргүүцсэн жагсаалын оролцогчдыг мэргэн буучид устгав.
* 2015 - Швейцарийн Рафц тосгонд хоёр галт тэрэг мөргөлдөж, 49 хүн амиа алдсан хэрэг гарав. Уг үйл явдалтай холбоотойгоор Швейцарийн холбооны төмөр зам компани хэд, хэдэн үйлчилгээгээ түр зогсоожээ.
 
== Мэндэлсэн алдартнууд ==
* 1867 - Английн гүнж Луйз (1931 онд нас барсан)
* 1899 - Америкийн саятан, төмөр замын магнат Корнелиус Вандербилт Уитни (1992 онд нас барсан)
* 1901 - Египетийн анхны ерөнхийлөгч Мухаммад Нагуйб (1984 онд нас барсан)
* 1904 - ЗХУ-ын найм дахь ерөнхий сайд Алексей Косыгин (1980 онд нас барсан)
* 1923 - Гуяана улсын хоёр дахь ерөнхийлөгч Форбес Бөрнхем (1985 онд нас барсан)
* 1925 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 44 дэх их аварга Киётака Точинишики (1990 онд нас барсан)
* 1927 - Оскарын шагналт нэрт жүжигчин, дипломатч Сир Сипней Пойтер
* 1937 - Нобелийн шагналт Германы биохимич Роберт Хюбер
* 1947 - Английн хөлбөмбөгч Петер Осгүүд (2006 онд нас барсан)
* 1951 - Их Британийн ерөнхий сайд Гордон Браун
* 1960 - Экваторын Гвиней улсын ерөнхий сайд Кандидо Муатетема Ривас (2014 онд нас барсан)
* 1963 - Америкийн домогт сагсанбөмбөгч Чарльз Баркли
* 1967 - Олимпийн хүрэл, Дэлхийн мөнгө, хошой хүрэл медальт Швейцарийн уулийн цаначин Паул Аккола
** Алдарт "Нирвана" хамтлагийг үүсгэн байгуулагч Көрт Кобайн (1994 онд нас барсан)
* 1971 - Финландын домогт хөлбөмбөгч Йари Литтманен
* 1977 - Америкийн нэрт сагсанбөмбөгч Стефон Марбюри
* 1988 - Барбадосын нэрт дуучин Рианна
* 1990 - Италийн хөлбөмбөгч Чиро Иммобиль
* 1991 - Олимпийн мөнгө, Дэлхийн хүрэл, Азийн аварга Филиппиний хүндийг өргөгч Хидилин Диаз
 
== Нас барсан алдартнууд ==
== Энэ өдөр төрөгсөд ==
* 922 - Византийн эзэнт гүрний хатан Теодора (төрсөн огноо тодорхойгүй)
* [[1925]] - [[Точинишики Киётака]] сүмогийн 44 дэх [[ёкозүна]] († [[1990]])
* 1431 - Ромын пап V Мартин (1368 онд төрсөн)
* 1513 - Норвеги, Швед, Данийн эзэн хаан Жон (1455 онд төрсөн)
* 1790 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Йозеф (1741 онд төрсөн)
* 1907 - Нобелийн шагналт Францын химич Анри Мойссан (1852 онд төрсөн)
* 1910 - Египетийн 9 дэх ерөнхий сайд Бутрос Гали (1852 онд төрсөн)
* 1916 - Нобелийн шагналт Шведийн зохиолч Клас Понтус Арнольдсон (1844 онд төрсөн)
* 1972 - Нобелийн шагналт Америкийн физикч Мариа Гопперт-Майер (1906 онд төрсөн)
* 1976 - Нобелийн шагналт Францын хуульч Рене Кассин (1887 онд төрсөн)
* 1993 - Италийн автомашины алдарт "Ламборгини" компанийг үндэслэгч Ферручио Ламборгини (1916 онд төрсөн)
* 2014 - Уругвайн ерөнхийлөгч Рафаел Аддиежо Бруно (1923 онд төрсөн)
 
== ЭнэТэмдэглэлт өдөр нас барагсад ==
* 100 баатрын дурсгалын өдөр (Украйн)
* Дэлхийн нийгмийн шударга ёсны өдөр
 
== Тэмдэглэлт баярууд ==
----
{{Сарууд}}