2 сарын 17: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 152 interwiki links, now provided by Wikidata on d:q2341 (translate me)
No edit summary
Мөр 1:
'''2 сарын 17''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 48 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 317 өдөр ([[өндөр жил]] бол 318 өдөр) үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* 364 - Ромын эзэн хаан Йовиан хаан болсноос ердөө есхөн сарын дараа учир битүүлэг байдлаар амиа алджээ.
* 1411 - Оттоманы эзэн гүрний хаан ширээнд I Баезид суух нь тодорхой болов.
* 1600 - Огторгуйн байрлал, гараг, эрхэсийн хөдөлгөөний талаар үзэл боловсруулж байсан Жиордано Бруног шашнаас тэрсэлсэн гэж үзэн Ром хотын төвд шатаажээ.
* 1621 - Английн хаант улсаас Плаймаут колонийн захирагчаар Майлс Стендишийг томилов. Ингэснээр Хойд Америкад томилогдсон анхны цэргийн зүтгэлтэн болов.
* 1753 - Швед улс 2-р сарын 17-ны өдрийн дараагаас шууд гуравдугаар сарын 1-ний өдөр болгож Григорийн тоололд шилжжээ.
* 1801 - АНУ-ын сонгогчдын коллеги Томас Жефферсонг ерөнхийлөгчийн суудалд, Аарон Бөррийг дэд ерөнхийлөгчийн суудалд сонгогдсон гэж үзэв.
* 1863 - Женевийн хэсэг иргэд нэгдэн Зовж зүдэрсэн хүмүүст туслах олон улсын зөвлөлийг байгуулсан нь Дэлхийн улаан загалмайн нийгэмлэгийн үндэс суурь болжээ.
* 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын арми Өмнөд Каролина мужийн Колумбиа хотыг галдан шатаав.
* 1871 - Франц-Пруссийн дайнд ялалт байгуулсан Пруссийн арми Парис хотод ялалтын сүрт парад зохион байгуулав.
* 1904 - Италийн Милан хотын Ла Скала театрт алдарт "Эрвээхэй хатагтай" дуурь анх удаа тайзнаа тавигджээ.
* 1933 - Америкийн алдарт "Newsweek" сэтгүүл анхны дугаараа гаргав.
* 1944 - Дэлхийн II дайн: Эниветокын тулаан эхлэв. Тулаан эхэлснээс тав хоногийн дараа Америкийн ялалтаар өндөрлөжээ.
* 1949 - Шинээр байгуулагдсан Израйль улсын анхны ерөнхийлөгчөөр Чейм Вайцманн сонгогдов.
* 1959 - Вангорд хөтөлбөр: Дэлхийн хамгийн анхны цаг уурын хиймэл дагуулыг үүлний системд оруулав.
* 1964 - Жеан-Иллейр Обаме Габоны засгийн эрхийг хүчээр авч Леон Мбагын засаглалыг түлхэн унагав.
* 1968 - Нейсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн алдарын танхим АНУ-ын Массачусетс мужийн Спрингфильд хотод байгуулагджээ.
* 1992 - Нагорно-Карабахын дайн: Арменийн арми Гарадажли хотыг эзэлж Азербайжанийн энгийн номхон 20 иргэнийг хороов.
* 1995 - Перу-Экуадор улсын хооронд дайн дэгдэв.
* 1996 - Дэлхийн шатрын аварга Гарри Каспаров IBM компанийн "Гүн цэнхэр" суперкомпьютерийг хожжээ.
** NASA буюу АНУ-ын сансарын судлалын агентлаг Дисковери хөтөлбөрийг эхлүүлж, уг хөтөлбөрийн хүрээнд NEAR Шумахер хөлгийг 433 Эрос солир дээр газардуулав.
* 2008 - Косово тусгаар тогтнолоо зарлаж, Бүгд найрамдах Косово улс болов.
* 2016 - Зэвсэглэсэн цэргийн техник Туркийн зэвсэгт хүчний анги руу гэнэт дайрч 29 хүн амиа алдан, 61 хүн гэмтэж бэртжээ.
 
== Мэндэлсэн алдартнууд ==
* 1817 - Люксембургийн долоо дахь ерөнхий сайд Эдуард Тильгес (1904 онд нас барсан)
* 1887 - Лексембургийн 15 дахь ерөнхий сайд Йосеф Бех (1975 онд нас барсан)
* 1888 - Нобелийн шагналт Америкийн физикч Отто Штерн (1969 онд нас барсан)
* 1908 - БНХАУ-ын төрийн зөвлөлийн шадар сайд Бо Иебо (2007 онд нас барсан)
* 1937 - 1959 оны Америкийн мисс, жүжигчин, загвар өмсөгч Мери Анн Мобли (2014 онд нас барсан)
* 1955 - Нобелийн шагналт Хятадын зохиолч Мо Ян
* 1959 - Олимпийн гурав, Дэлхийн зургаан удаагийн аварга Америкийн усанд сэлэгч Рауди Гейнэс
* 1963 - Алдарт Nvidia компанийг үндэслэгч Жен-Хсун Хуанг
* 1970 - Ирландын жүжигчин, продьюсер "Орголт" цувралын од Доминик Пюрселл
* 1972 - Алдарт "Грийндей" хамтлагийн гоцлооч Жилли Жү Армстронг
* 1981 - "Хилтон" зочид буудлын өв залгамжлагч, жүжигчин Парис Хилтон
* 1984 - Польшийн нэрт сагсанбөмбөгч Марчин Гортат
* 1985 - Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Норвегийн цанаар үсрэгч Андрес Якобсен
* 1989 - Олимпийн хоёр алт, хоёр хүрэл, Дэлхийн хошой аварга Их Британийн усанд сэлэгч Ребекка Адлингтон
* 1990 - Олимпийн гурван мөнгө, дэлхийн аварга Канадын гүйлтийн тэшүүрч Марейн Сейн Гелей
* 1991 - Английн нэрт дуучин Эд Шийран
* 1993 - "Мото ЖиПи" уралдааны гурван удаагийн аварга Марк Маркез
 
== Нас барсан алдартнууд ==
== Энэ өдөр төрөгсөд ==
* 1339 - Австрийн ван Отто ()
 
== Энэ өдөр нас барагсад ==
 
== Тэмдэглэлт баярууд ==
----