Дөрвөд Далай хан аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Зүүнгарын Дөрвөд аймгийн язгууртан Далай тайшийн 4-р үеийн ач Цэрэн..."
Tag: 2017 source edit
 
No edit summary
Мөр 1:
'''Дөрвөд Далай хан аймаг''' буюу бүтэн нэр болох '''Төгс Хүлэг Далай ханы аймаг''' нь[[Зүүнгарын хаант улс|Зүүнгарын]] Дөрвөд аймгийн язгууртан Далай тайшийн 4-р үеийн ач Цэрэн нар Зүүнгарын дотоодын самуунаас дайжин 1753 онд [[Чин улс]]ад дагаар оров. 1754 онд Чин улсын хаанд бараалхаар ирсэнд [[засаг]], [[чин ван]]гийн хэргэм хүртээж харьяат ардыг нэгэн хошуу болгожээ. 1755 онд [[Зүүнгар]]ыг дайлаар орсон Чин улсын цэрэгт явж [[Даваач]]ийг барих хэрэгт хүчин зүтгэсэн тул хаанд бараалхаар ирэх үед [[хошой чин ван]]гийн хэргэм хүртээж, '''Төгс хүлэг далай хан''' цол шагнажээ. 1758 онд нас барсанд түүний хүү '''Сономгомбо'''д засаг, далай ханы цолыг залгамжлуулав. Дөрвөд нарыг Чин улсад дагаар ирэхэд [[Түйн гол|Түй]], [[Байдраг гол|Байдрагийн]] голд түр суулгасан бөгөөд Зүүнгарыг эзлэн авсны дараа уг нутагт нь буцаахаар төлөвлөж байжээ. Ингээд Эх аралаар дамжин Эрчист нүүн очиж суусан боловч Зүүнгарт дэгдсэн бослого, дайн самууны улмаас буцан 1757 онд Ховдод нүүн ирж, 1758 оноос Улаангомын газар нутаглан суух болов. Төгс хүлэг далай ханы хошууны нутаг нь өмнө болон баруун талдаа '''Алтайн урианхай'''тай, хойш гэр харуулын нутгаар '''Тагна урианхай'''тай, зүүн болон зүүн өмнө талаараа '''баяд хошууд'''тай зах нийлнэ. 1911 онд Монгол улс тусгаар тогтноход Дөрвөд далай хан [[Богд хаан]]д дагаар оров. Хуучин Манжийн үеийн [[Сайн заяатын зүүн гарын чуулган]]ыг '''Дөрвөдийн Төгс хүлэг далай ханы аймаг''' болгон өөрчлөв. 1925 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Дөрвөдийн хоёр аймгийг нэгтгэж [[Чандмань уулын аймаг]] болгон өөрчлөхөд хуучин Далай ханы хошууг, Баатар засгийн хошуутай нэгтгэн [[Төгсбуянт уулын хошуу]] хэмээн нэрийдэж Баянхайрхан, Баянзүрх, Баянмөрөн, Эрдэнэхайрхан, Эрдэнэ-Уул хэмээх 5 сумтай болгожээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууны хуучин нутаг нь одоогийн [[Увс]] аймгийн [[Бөхмөрөн]], [[Сагил]], [[Давст сум|Давст]], [[Цагааннуур сум|Цагааннуур]] сумд, [[Баян-Өлгий]] аймгийн [[Ногооннуур сум|Ногооннуур]] сумын нутагт багтан оржээ.
==Засаг ноёд==
# [[Цэрэн (Төгс хүлэг далай хан)|Цэрэн]], Засаг, хошой чин ван төгс хүлэг далай хан, 1754-1758
# Сономгомбо, Засаг, төгс хүлэг далай хан, 1758-1769
# Магсаржав, Засаг, төгс хүлэг далай хан, 1769-1812
Мөр 15:
# [[Түмэндэлгэржав]], Засаг, төгс хүлэг далай хан, 1912-1923
 
== Засаг захиргааны нэгж ==
 
# [[Баатар засгийн хошуу (Дөрвөд Далай хан аймаг)|Баатар засгийн хошуу]]
# [[Дайчин засгийн хошуу (Дөрвөд Далай хан аймаг)|Дайчин засгийн хошуу]]
# [[Дөрвөд Далай ханы хошуу]]
# [[Жонон засгийн хошуу (Дөрвөд Далай хан аймаг)|Жонон засгийн хошуу]]
# [[Мэргэн засаг улсад туслагч гүнгийн хошуу]]
# [[Саруул засаг улсын түшээ гүнгийн хошуу]]
# [[Сэцэн засаг улсын түшээ гүнгийн хошуу|Сэцэн засаг улсын түшээ гүнгийн хошуу]]
# [[Үйзэн засгийн хошуу (Дөрвөд Далай хан аймаг)|Үйзэн засгийн хошуу]]
# [[Хурц засгийн хошуу (Дөрвөд Далай хан аймаг)|Хурц засгийн хошуу]]
# [[Эетэй гүнгийн хошуу (Дөрвөд Далай хан аймаг)|Эетэй гүнгийн хошуу]]
# [[Эрдэнэ гүнгийн хошуу (Дөрвөд Далай хан аймаг)|Эрдэнэ гүнгийн хошуу]]
# [[Эрх засаг хошой чин вангийн хошуу (Дөрвөд Далай хан аймаг)|Эрх засаг хошой чин вангийн хошуу]] (10 баядын 1 хошуу)
[[Ангилал:Олноо өргөгдсөн Монгол улс]]
[[Ангилал:Монголын засаг захиргааны нэгж]]