Үнэн Зоригт Хан аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
 
Зүүнгарын дөрвөд аймгийн цорос язгууртан [[Цэрэн увш]] нь [[Зүүнгарын хаант улс|Зүүнгарын]] дотоодын дайн самуурлаас зайлан харьяат ардыг дагуулан 1753 онд [[Чин улс|Чин улсад]] дагаар оржээ. 1754 онд Чин улсын хаанд бараалхаар очсонд засаг, [[Жүн ван|төрийн жүн ван]] өргөмжилж харьяат ардаар нэг хошуу зохиожээ. 1755 онд Чин улс их цэргээр Зүүнгарыг дайлаар ороход Цэрэн увш дагалдан явсан бөгөөд [[Даваач]]<nowiki/>ийг барих хэрэгт идэвхийлэн зүтгэж явсан тул зарлигаар дэвшүүлэн [[Чин ван|хошой чин ван]]<nowiki/>гийн хэргэм хүртээв. Дөрвөд, баяд нар анх Чин улсад дагаар ороход [[Түйн гол]], [[Байдраг гол|Заг Байдрагаар]] тэднийг түр суулгаж, Зүүнгарыг эзлэн дагуулсны дараа уг нутагт нь буцаахаар төлөвлөж байжээ. Ингээд дөрвөд, баяд нар Эх аралаар дамжин [[Эрчис]]<nowiki/>т нүүн очсон боловч дайн самууны хөлөөс дайжин буцаад [[Алтайн нуруу|Алтайг]] давж [[Ховдын хязгаар|Ховд]]<nowiki/>оор дайран 1758 онд сая [[Улаангом]]<nowiki/>ын газар нүүн ирж суурьшчээ. Тус хошууны нутаг нь дөрвөдийн нутгийн өмнө хэсэгт баруун болон хойт талдаа [[Дөрвөд Далай хан аймаг|Дөрвөд далай ханы хошуутай]], зүүн болон урд талаараа [[Засагт хан аймаг|Засагт хан аймгийн]] [[Сэцэн сартуулын хошуу]]<nowiki/>тай, зүүн урд талаараа '''Ховдын тариачин хошуу''', [[Мянгад хошуу]], [[Урианхай хошуу]]<nowiki/>дтай зах нийлж байв. Монгол улс Манж Чин улсаас салж төрийн тусгаар тогтнолоо сэргээхэд тус хошууны '''засаг ноён Содномжамцой''' талархан угтаж Монгол улсдаа дагаар орсон тул [[Жавзандамба хутагт]] [[Богд хаан]]<nowiki/>аас түүнд үе улиран '''Үнэн зоригт хан''' цол хүртээжээ. Ингээд үүнээс хойш хуучин [[Чин улс]]<nowiki/>ын үеийн [[Дөрвөдийн Сайн заяатын баруун гарын чуулган]]<nowiki/>ыг '''Дөрвөдийн Үнэн зоригт хан аймаг''' хэмээн өөрчилж, тус хошууг Үнэн зоригт ханы хошуу хэмээн нэрийдэх болов. 1925 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг шинээр байгуулагдсан [[Чандмань уулын аймаг|Чандмань уулын аймгийн]] '''Баянчандмань уулын хошуунд''' нэгтгэжээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууны хуучин нутаг нь [[Увс]] аймгийн [[Өмнөговь сум|Өмнөговь]], [[Өлгий сум|Өлгий]] сумд [[Ховд аймаг|Ховд]] аймгийн [[Дөргөн сум|Дөргөн]] сумын нутагт багтан оржээ.
 
== Засаг ноёдын үе залгамжлал ==
# [[Цэрэн-Увш]] ([[Засаг ноён|Засаг]], [[Жүн ван|төрийн жүн ван]], [[Чин ван|хошой чин ван]]), 1754-1790
# Гүржав (Засаг, хошой чин ван), 1790-1818
# Тунгалагнаран (Засаг, хошой чин ван), 1818-1829
# Гомбожав (Засаг, хошой чин ван), 1829-1885
# Содномжамцой (Засаг, хошой чин ван), 1886-1923
 
== Засаг захиргааны нэгж ==
[[Богд хаант Монгол улс]]<nowiki/>ын нэршил:
# Бишрэлт засгийн хошуу
# Ерөөлт засгийн хошуу
# Мянгадын дайчин засгийн хошуу
# Захчин гүнгийн хошуу
# Захчины сэцэн засгийн хошуу
# Сүжигт засгийн хошуу
 
== Холбоотой мэдээлэл ==