"1912 он"-ны өөр хувилбарууд

no edit summary
No edit summary
No edit summary
* Долоодугаар сарын 26 - АНУ-ын нисэх хүчин радио холбоонд бүрэн холбогджээ.
* Долоодугаар сарын 30 - Японы эзэн хаан Мейжи орон нутгийн цагаар 00:43 цагт амьсгал хурааж, 44 жилийн засаглал нь эцэслэжээ. Улмаар Тайшо хаан ширээнд сууж, Япон улсад нэгэн шинэ үе эхэлсэн юм.
 
=== Наймдугаар сар ===
* Наймдугаар сарын 1 - АНУ-ын тэнгисийн цэрэг Альфред А.Каннингем 2 цаг 40 минут нисч АНУ-ын тэнгисийн цэргээс анх удаа нислэг үйлдсэн цэрэг болжээ.
** Японы хөдөлмөрийн холбоог Бүнжи Сүзүки байгуулжээ.
* Наймдугаар сарын 2 - АНУ-ын Сенат олонхийн саналаар гадны компаниудыг хамгаалахаар болов.
** Төвдийн Лхас хотод Хятадын цэргүүд бүслэв.
* Наймдугаар сарын 4 - Туркийн сенатын танхим парламентыг тараахаар болжээ.
* Наймдугаар сарын 5 - АНУ-ын Бүгд найрамдах намын бэлгэдэл нь заан, Ардчилсан намын бэлгэдэл нь илжиг болж ҮЗХ-ны хуралдаан дээр ашиглаж эхлэв.
* Наймдугаар сарын 6 -АНУ-ын Прогрессив намаас экс ерөнхийлөгч Теодор Рүүзвелтийг дэвшүүлэхээр болжээ.
* Наймдугаар сарын 7 - Австри-Унгарын эзэнт гүрний физикч Виктор Хесс ради элементийг судалж байх явцдаа космик туяаг нээн илрүүлжээ.
* Наймдугаар сарын 8 - Ромын пап Перу улсын Путумайо мужийн үндэстний цөөнхөд хэрхэн хандаж байгаа талаар Перу улсын засгийн газраас асуув.
* Наймдугаар сарын 9 - АНУ-ын Сенатын танхим Панамын сувгийн төсвийг батлажээ.
* Наймдугаар сарын 10 - Английн зохиолч Аделин Виржиниа Стифен зохиолч Леонард Вульфтай гэрлэж, бидний мэдэх Виржиниа Вульф нэртэй болов.
* Наймдугаар сарын 12 - Морокко улсын султан Мулай Хафид Францын захиргаанд орох гэрээнд гарын үсэг зуржээ.
** ЗХУ-ын нисэх хүчин байгуулагдав.
** Кино бүээгч Мак Сеннетт Кистоун студийг байгуулжээ.
** АНУ-ын Нью-Йорк мужийн Оссининг шоронд анх удаагаа цахилгаан сандал ашиглаж цаазын ял гүйцэтгэв.
* Наймдугаар сарын 13 - АНУ-ын засгийн газар радиогын нэвтрүүлэг явуулахын тулд тусгай зөвшөөрөл авах хууль баталжээ.
* Наймдугаар сарын 15 - Японы улсын нийслэл Токио хотын Гинза дүүрэгт анх удаа таксины үйлчилгээ нэвтэрчээ.
** Парагвай улсын 26 дахь ерөнхийлөгч Эдуардо Шийрер албан ёсоор тангараг өргөв.
* Наймдугаар сарын 16 - Вүчаны бослогыг дэгдээсэн гэсэн үндэслэлээр Хванг Хуй болон Чан Цен-Чү нарт цаазын ял оноожээ.
** АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Теодор Рүүзвельт сурталчилгааны ажлаа эхлүүлэв.
* Наймдугаар сарын 17 - Их Британийн засгийн газар Хятадын засгийн газарт Төвдийг хуваан захирах талаар анхны захидлаа явуулжээ.
* Наймдугаар сарын 18 - Оттоманы эзэнт гүрнээс Албани улс автономит эрхтэй болж тусгаар тогтнов.
* Наймдугаар сарын 19 - Перу улсын ерөнхийлөгчөөр Гуйллермо Биллингхөрст сонгогдов.
* Наймдугаар сарын 20 - Хятадын 40 дээрэмчин Хонг Конгын ойролцоох Ченг Чау арлыг хяналтандаа авчээ.
* Наймдугаар сарын 21 - Хятад болон Төвдийн талууд тохиролцоонд хүрч гал зогсоох гэрээ байгуулав.
* Наймдугаар сарын 24 - АНУ-ын засгийн газар Аляска муж дахь байгалийн баялагыг олборлох, загасчлах, хамгаалах талаар хууль батлахаар болжээ.
** Зүүн Тиморын уугуул оршин суугчид Португалийн эсрэг бослого дэгдээжээ.
* Наймдугаар сарын 25 - Хятадын Гоминдан намыг үндэслэгч Сүн Ят-Сен Үндэсний намыг байгуулснаар Чиан Кай Ши Гоминдан намын дарга болов.
* Наймдугаар сарын 27 - Хятадын шинэ ерөнхийлөгч Юань Шикай парламентыг шинэ бүтэц зохион байгуулалттайгаар байгуулахаар болов. Ингэснээр 596 суудалтай төлөөлөгчдийн танхим, 274 суудалтай сенатын танхим бүхий хоёр танхимтай парламенттай болжээ.
* Наймдугаар сарын 29 - Америкийн бизнес эрхлэгч Кларенс Каннингем Аляска мужид нүүрс олборлох эрхийг засгийн газраас авчээ.
* Наймдугаар сарын 31 - Экуадор улсын 24 дэх ерөнхийлөгч Леонидас Плаза Гутьеррез албан ёсоор тангараг өргөв.
 
=== Есдүгээр сар ===
* Есдүгээр сарын 1 - Францын засгийн газрын эсрэг бослого өрнүүлсэн Морокко иргэдийн бослогыг хүчээр дарав.
* Есдүгээр сарын 2 - АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Вүүдроу Вильсон сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлжээ.
** Их Британийн худалдааны холбооны ерөнхийлөгчөөр Уилль Торн томилогдов.
* Есдүгээр сарын 4 - Оттоманы эзэнт гүрэн Албанийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөр Албанийн хувьсгал өндөрлөв.
* Есдүгээр сарын 6 - Ахмед аль-Хибагийн удирдлаган дор цугларсан Морокко улсын босогчид Шарль Мангинаар удирдуулсан Францын цэргийн хүчтэй тулалдаж ялагдал хүлээв. Зэвсэг туйлийн муу байсан Мороккогын тал 2,000 хүнээ алдаж, мянга гаруй хүн гэмтэж бэртсэн бол Францын талаас ердөө дөрөвхөн цэрэг амиа алджээ.
* Есдүгээр сарын 9 - Австралийн одон оронч Уольтер Ф.Гейл шинэ төрлийн сүүлт од илрүүлэв.
** Грекийн Афин хотод Оттоманы эзэнт гүрний засаглалыг эсэргүүцсэн жагсаал болжээ.
* Есдүгээр сарын 12 - Францын ерөнхий сайд Реймонд Пойнкейр Хаант Орос улстай холбоотон болох гэрээнд гарын үсэг зурав.
* Есдүгээр сарын 13 - Японы эзэн хаан Мейжиг оршуулах ажиллагаа болжээ.
** Санто Домингогын засгийн газар хувьсгал эхлүүлэв. Тэдэнд АНУ тусламж үзүүлж байжээ.
* Есдүгээр сарын 14 - Бельфаст хотноо болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр эмх замбараагүй байдал үүсч 100 хүн гэмтэж, бэртэв.
* Есдүгээр сарын 15 - Нью-Йорк хотын иргэн Жон Шранк ерөнхийлөгчид нэр дэвшигч Теодор Рүүзвельтийн амь насанд халдах төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ.
** Экуадор улс одоогийн хэрэглэж байгаа төрийн далбааг соёрхон баталжээ.
* Есдүгээр сарын 17 - Грекийн хаант улс бүх эрэгтэйчүүдийг цэргийн албанд зарлан дуудав.
** Францын нисгэгч Жорж Леганье 18.7 фийтийн өндөрт гарсан дэлхийн анхны нисгэгч болжээ.
* Есдүгээр сарын 19 - Австралийн ерөнхий сайд Эндрью Фишер Австралийн одоогийн төрийн сүлдийг соёрхон баталжээ.
* Есдүгээр сарын 20 - Персийн угсаа залгамжлах хунтайж Салар-эд-Довлег Керманшах хотод гэрийн хорионд оруулав.
* Есдүгээр сарын 22 - Колумбиа мужийн их сургуулийн оюутан 21 настай Эдвшин Ховард Армстронг радио дохио хүлээн авагчийг зохион бүтээжээ.
** Грек болон Болгар улс хамтран ажиллахаар болов.
* Есдүгээр сарын 28 - Их Британид үндэсний татварын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан эмч, эмнэлгийн ажилтнууд ажил хаялт зарлав.
** Өмнөд Солонгосын Сөүл хотод Японы засаглалыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр 106 солонгос иргэнд тус бүрт нь 5-10 жилийн ял оноож, шоронд хорих шийдвэр гаргав. Эдний дунд Солонгосын засгийн газрын сайд асан Юн Чи Хо багтаж, 10 жилийн хорих ял авчээ.
* Есдүгээр сарын 29 - Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны анхны рекорд амжилтыг жад шидэлтэйн төрөлд Эрик Лемминг тогтоов.
* Есдүгээр сарын 30 - Колумбиа мужийн их сургууль 79 оюутантай сэтгүүл зүйн тэнхимээ нээжээ.
 
=== Аравдугаар сар ===
* Аравдугаар сарын 1 - Британийн Энэтхэг нийслэл хотоо Делигээс Калькутта руу нүүлгэв.
* Аравдугаар сарын 2 - Болгарийн цэргийн хүч Туркийн Жүм-и-Бала дүүрэгт хяналтаа тогтоожээ.
* Аравдугаар сарын 3 - Христийн шашны тухай, шашны сэдэвтэй анхны кино болох "From the Manger to the Cross" кино Нью-Йорк хотноо нээлтээ хийв.
* Аравдугаар сарын 5 - Францын ерөнхий сайд Пойнкейр Балканы орнуудад үүссэн дайны нөхцөл байдал анхаарлын төвд орсоныг хэлсэн үгэндээ онцолжээ.
* Аравдугаар сарын 6 - АНУ-ын цэргүүд Никарагуа улсын Леон хотыг эзлэв.
* Аравдугаар сарын 7 - Италийн ерөнхий сайд Жиованни Жиолитти Итали-Туркийн дайн эцэслэсэн талаар мэдэгдэв.
* Аравдугаар сарын 8 - Балканын анхны дайн: Монтенегрогын хаант улс Оттоманы эзэнт гүрэнд дайн зарлав.
* Аравдугаар сарын 9 - Монтенегрогийн эзэн хаан Николай Оттоманы эзэнт гүрний эсрэг дайныг "ариун дайн" хэмээн тодорхойлжээ.
* Аравдугаар сарын 11 - Итали-Туркийн хооронд байгуулсан энхийн гэрээ Балканын эхний дайнтай холбоотойгоор цуцлагдав.
* Аравдугаар сарын 12 - Балканы хойгийн анхдугаар дайнтай холбоотойгоор Лондон, Парис, Берлин, Виенна хотуудад хувьцааны ханш огцом унажээ.
* Аравдугаар сарын 13 - Болгар, Серби, Грек улс Балканын анхдугаар дайнд нэгдэн оров.
* Аравдугаар сарын 14 - АНУ-ын экс ерөнхийлөгч Теодор Рүүзвельт рүү Жон Шранк гэгч бууджээ. Рүүзвельтийг түүний нүдний шилний хайрцаг аварсан юм. Түүний амь насанд халдсан Жон Шранкыг сэтгэцийн өвчтэй болохыг тогтоох Висконсин мужийн Ваупуны сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн билээ.
** Туркийн цэргүүд Сербийг булаан эзлэв.
* Аравдугаар сарын 16 - Монтенегро улс Беране хотыг эзлэв.
* Аравдугаар сарын 17 - Туркууд Болгар, Сербид дайн зарлав.
* Аравдугаар сарын 18 - Оттоманы эзэнт гүрэн болон Итали улс энхийн гэрээнд гарын үсэг зурснаар Турк-Италийн дайн албан ёсоор эцэс болжээ.
* Аравдугаар сарын 19 - Монтенегро, Серби, Грек, Болгар улсын цэргийн нэгдсэн хүчин Оттоманы эзэнт гүрний баруун хил дээр төвлөрөв.
* Аравдугаар сарын 21 - Грекчүүд Тессали, Лемнос арлуудыг, Болгарчууд Чермений боомтыг, Сербичүүд Султаны нуруунд хяналтаа тогтоож эхэлжээ.
* Аравдугаар сарын 22 - Хаант Оросын хунтайж Алексей цусны хүнд өвчтэй гэж оношлогдов.
** Сербийн гуравдугаар арми Пристина хотод хяналтаа тогтоожээ.
* Аравдугаар сарын 23 - Балканын анхны дайн: Кумановогийн тулаан эхлэв.
* Аравдугаар сарын 26 - Грекчүүд Селаник хотыг эзлэн авснаар 1430 оноос хойш Оттоманы эзэнт гүрний мэдэлд байсан өөрсдийн хотыг эргүүлэн авчээ.
** Мексикийн генерал Диазад цаазын ял оноов.
** Сербийн арми Скопье хотыг эзлэн авав.
** Румынь улсын ерөнхий сайд Титу Майореску засгийн газраа шинээр эмхлэн байгуулахаар болжээ.
* Аравдугаар сарын 29 - Сербийн арми Македон улсад хяналтаа тогтоож эхлэв.
* Аравдугаар сарын 30 - АНУ-ын дэд ерөнхийлөгч Жеймс С.Шерман албан үүргээ гүйцэтгэж байхдаа амьсгал хураав. Тэрээр Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид дахин нэр дэвшээд байсан билээ.
* Аравдугаар сарын 31 - Сербийн арми Призрен, Грекийн арми Гревена, Имброс, Тасос арлуудыг, Монтенегрогын арми Ипеъ хотуудыг тус утс эзэлв.
 
== Энэ онд төрөгсөд ==
1,286

edits