1912 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 101:
* Дөрөвдүгээр сарын 26 - Оросын Больщевик хөдөлгөөнийг удирдаж байсан Сергей Миронович Костриков "Киров" гэдэг нэрээр нийтлэл бичиж эхэлжээ.
* Дөрөвдүгээр сарын 27 - Хятадын засгийн газар Бельгийн компанитай байгуулсан 50 сая ам.долларын гэрээг цуцлав.
 
=== Тавдугаар сар ===
* Тавдугаар сарын 3 - Титаник хөлгийн ослын газраас хэн болох нь мэдэгдэхгүй 59 цогцос илрүүлж, Халифакс хотын оршуулгийн газарт нутаглуулжээ.
* Тавдугаар сарын 5 - Шведийн нийслэл Стокгольм хотод Олимпийн наадмын зарим төрлийн спортын тэмцээнүүд зохиогдож эхлэв. Гэхдээ албан ёсны нээлт хоёр сарын дараа болсон билээ.
* Тавдугаар сарын 6 - Титаник хөлгийн ослоор амь насаа алдсан Жон Жейкоб Асторын 150 сая ам.долларын хөрөнгө түүний хүү болох 22 настай Винсент Асторт өвлөгдөв.
* Тавдугаар сарын 7 - АНУ-ын арми анх удаагаа автомат шүршигч бууг туршиж үзжээ.
* Тавдугаар сарын 9 - Британи улсын тэнгисийн цэрэг дэлхийд анх удаагаа явж байгаа хөлөг онгоцноос нисэх онгоц хөөргөв.
* Тавдугаар сарын 10 - Парагвайн босогчид болон засгийн газрын цэргүүдийн дунд болсон тулааны үеэр экс ерөнхийлөгч Албино Хара хүнд шархаджээ.
* Тавдугаар сарын 11 - Японы засгийн газар Көртисс нисэх онгоцны компанитай гэрээ байгуулж, байлдааны онгоц бүтээх ажилдаа оров.
* Тавдугаар сарын 13 - Итали-Туркийн дайн: Италийн арми Туркийн Пископи, Нисеро, Калисмо, Лено, Патмос аралд ноёрхолоо тогтоожээ.
* Тавдугаар сарын 14 - Титаник хөлөг онгоц осолдсоноос нэг сарын дараа "Титаникаас аврагдсан нь" кино дэлгэцэнд гарчээ. Ингэснээр ослыг дүрсэлсэн анхны кино болоод зогсохгүй тусгай эффект ашигласан анхны кино болсон юм. Тус кино тухайн үедээ дуулиан шуугиан тарьж чаджээ.
** Хятадын засгийн газар гадны улсуудтай байгуулсан төмөр замын зургаан гэрээг хүчингүй болгов.
* Тавдугаар сарын 15 - Данийн хаан ширээнд X Кристиан суужээ.
** Австри-Унгарын эзэнт гүрний ерөнхий сайд Карл фон Струх эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Түүний орыг дотоод хэргийн сайд Барон фон Хайнойд залгажээ.
* Тавдугаар сарын 17 - АНУ-ын Социалист нам ерөнхийлөгчийн сонгуульд Южин В.Дебсийг, дэд ерөнхийлөгчид Эмиль Сайдел нарыг дэвшүүлэв.
* Тавдугаар сарын 19 - Их Британийн түүхэнд нисгэгчийн үнэмлэх авсан гурван эмэгтэйн нэг Жулиа Кларк нисгэгчийн үнэмлэхээ албан ёсоор гардан авчээ.
* Тавдугаар сарын 20 - Албанийн үндсэрхэг үзэлтнүүд уулзаж, Оттоманы эзэнт гүрний эсрэг хийх бослогын төлөвлөгөөг боловсруулжээ.
* Тавдугаар сарын 23 - Аравдугаар зуунаас хойш Скандинавын гурван улсын хаан анх удаагаа уулзжээ. Данийн хаан X Кристиан, Норвегийн хаан VII Хаакон, Шведийн хаан V Густаф нар Данийн хаан VIII Фредерикийн оршуулах ажиллагаанд хамт оролцжээ.
 
=== Зургаадугаар сар ===
* Зургаадугаар сарын 1 - Алдарт Парамаунт компанийн үндэс суурийг Адольф Зюкор тавьжээ.
* Зургаадугаар сарын 2 - Бельгийн парламентийн сонгуульд Католик нам ялалт байгуулж, Шарль де Брокевиль ерөнхий сайд болох нь тоодорхой болжээ. Гэвч сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал улс орны өнцөг булан бүрт гарсаар байлаа.
* Зургаадугаар сарын 4 - АНУ-ын Массачусетс муж цалингийн доод хэмжээг зааж өгсөнөөр тус улсад ийм практик нэвтрүүлсэн анхны муж болжээ.
* Зургаадугаар сарын 5 - Мексикийн ерөнхийлөгч Франциско Мадеро "Стандарт Ойл" компанитай газрын тос олборлох гэрээ байгуулав.
* Зургаадугаар сарын 7 - Унгарын парламентын гишүүн Гиула Коваш ерөнхий сайд Тишагийн амь насанд халдах оролдлогр хийжээ. Удалгүй тэрээр өөрийгөө буудсан байна.
* Зургаадугаар сарын 8 - Кино урлагийн томоохон компанийн нэг гэгдэх "Юниверсаль" студийг Карл Лемле байгуулжээ.
* Зургаадугаар сарын 15 - Португаль улсын ерөнхий сайдаар Доктор Дуарте Лейте тодорчээ.
* Зургаадугаар сарын 17 - Бүгд найрамдах Хятад улсын анхны ерөнхий сайд Танг Шаоей өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхөөр шийдвэр гаргав.
* Зургаадугаар сарын 19 - Монтенегро улсын ерөнхий сайд Лазар Томанович өөрийн хүсэлтээр суудлаа хүлээлгэн өгчээ. Түүний орыг генерал Митар Мартинович залгасан юм.
** АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт улс орон даяар ажлын цагийг 8 болгох хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.
* Зургаадугаар сарын 20 - Хаант Оросын засгийн газар ирэх таван жилд тэнгисийн цэргийн бие бүрэлдэхүүнийг сайжруулах, зэвсэглэл нэмэгдүүлэхэд 50 сая фунт стерлинг зарцуулах шийдвэр гаргав.
* Зургаадугаар сарын 24 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт төрийн далбаанд өөрчлөлт оруулж, цэнхэр дэвсгэр дээрх одыг 48 болгож өөрчлөв.
** АНУ-ын дээд шүүх АНУ-ын Хөдөлмөрчдийн холбооны ерөнхийлөгч Самуэль Гомперст нэг жилийн хорих ял оноожээ.
** Эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийн төлөө жагсаалын үеэр баривчлагдсан Эммелин Пенкхөрс болон Эммелин Петик-Лоуренс нарыг суллажээ.
* Зургаадугаар сарын 26 - Уэльсийн үндэсний музей Кардифф хотод байгуулагдав.
* Зургаадугаар сарын 27 - Италийн арми Нисэх хүчний анги нэгтгэл байгуулах шийдвэр гаргажээ.
* Зургаадугаар сарын 28 - Бүгд найрамдах Хятад улсын ерөнхийлөгч Юань Шикай ерөнхий сайдын огцрох хүсэлтийг хүлээн зөвшөөрөв.
* Зургаадугаар сарын 29 - Бүгд найрамдах Хятад улсын гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Лу Ченг-Сианг ерөнхий сайд болов.
** Тунис улсад эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулсан 35 араб иргэнд Францын шүүх цаазын ял оноожээ.
 
=== Долоодугаар сар ===
* Долоодугаар сарын 1 - АНУ-ын Нью-Йорк хотод тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн өндөр барилга болох Вүүлуортын барилгыг барьж эхэлжээ. Уг барилга 241.4 м өндөр, 57 давхар барилга юм.
** Их Британид "Зохиогчийн эрхийн хууль" албан ёсоор хэрэгжиж эхлэв.
** Египет улс эртний олдворуудыг төрийн өмч хэмээн зарлажээ.
* Долоодугаар сарын 3 - Хонг Конгын ерөнхийлөн захирагч Сир Френцис Мейд Хятадын үндсэрхэг үзэлтнүүд халдахыг завджээ.
** Оттоманы эзэнт гүрэн Туркийн нисэх хүчний академийг байгуулах шийдвэр гаргав.
* Долоодугаар сарын 4 - Олон улсын олимпийн хороо 1916 оны олимпийн наадмыг Германы Берлин хотод зохион байгуулахаар болжээ.
** 48 од бүхий АНУ-ын шинэ төрийн далбаа албан ёсоор мандаж эхэлжээ.
* Долоодугаар сарын 5 - Олон улсын цахилгаан мэдээний бага хурал Их Британийн нийслэл Лондон хотноо эхлэв.
* Долоодугаар сарын 6 - Шведийн нийслэл Стокгольм хотноо орцчин цагийн дөрөв дэх олимпийн нээлтийн ажиллагаа болов. Олимпийн наадмыг Шведийн хаан V Густаф нээж үг хэлжээ.
** Шинэ Зеландын ерөнхий сайд Томас МакКензигийн эсрэг түүний засгийн газрын дөрвөн гишүүн албан тушаалаасаа огцрох өргөдлийг өргөн барьжээ.
* Долоодугаар сарын 7 - Алдарт илбэчин Харри Худини усан доор байрлуулсан хайрцагнаас гав гинжээ тайлж, олон нийтийг алмайруулжээ.
* Долоодугаар сарын 8 - Өвөрмонголыг хуваан захирах нууц гэрээнд Орос болон Японы эзэнт гүрнүүд гарын үсэг зуржээ. Гэвч Оросын тухайд гадаад монголд анхаарлаа хандуулж байсан бөгөөд Японыг гадаад монголыг сонирхож байгаа явдалд ихэд дурамжхан хандаж байсан билээ.
* Долоодугаар сарын 10 - Шинэ Зеландын 19 дэх ерөнхий сайдаар Уиллиам Масси тодорчээ.
** Германы арми Шинэ Гвиней улсад хяналтаа тогтоох зорилгоор цэргийн хүчийг илгээв.
* Долоодугаар сарын 12 - Персийн тусгаар тогтнолыг дэмжигчид Оросын эсрэг бяцхан бослого өрнүүлжээ.
* Долоодугаар сарын 13 - Дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаагаа зүрхний ховдол засах мэс ажилбар амжилттай болов. Уг мэс ажилбарыг Францын эмч Доктор Теодор Туффье удирдан явуулжээ. Мэс засалд орсон өвчтөн 8 жилийн туршид эрүүл саруул аж төрсөн гэдэг.
* Долоодугаар сарын 14 - Шведийн олимп: Олимпийн наадмын марафоны төрөлд Өмнөд Африк улсын Йоханнесбург хотын цагдаагийн газрын ажитан Кен МакАртур 2 цаг 36 минутын амжилтаар түрүүлжээ. Харин олимпийн наадмын түүхэнд тэмцээн уралдааны үеэр амиа алдсан харамсалтай тохиолдол болов. Марафоны төрөлд Португалийг төлөөлж оролцож байсан тамирчин Франциско Лазарогын зүрх хаагдаж амиа алджээ.
* Долоодугаар сарын 17 - Оттоманы мэдэлд байсан Икариа хэмээх жижиг арал өөрсдийгөө улс хэмээн зарлан тунхаглав.
** АНУ-ын төлөөлөгчдийн танхим Худалдаа хөдөлмөрийн яамыг чиг үүргийнх нь дагуу хоёр хуваах шийдвэр гаргажээ.
* Долоодугаар сарын 23 - Их Британийн төв шуудан телефон утсанд анх удаа автомат хариулагч суурьлуулж эхлэв.
* Долоодугаар сарын 26 - АНУ-ын нисэх хүчин радио холбоонд бүрэн холбогджээ.
* Долоодугаар сарын 30 - Японы эзэн хаан Мейжи орон нутгийн цагаар 00:43 цагт амьсгал хурааж, 44 жилийн засаглал нь эцэслэжээ. Улмаар Тайшо хаан ширээнд сууж, Япон улсад нэгэн шинэ үе эхэлсэн юм.
 
== Энэ онд төрөгсөд ==