1911 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 34:
 
=== Гуравдугаар сар ===
* Гуравдугаар сарын 1 - Францын ерөнхий сайдын суудалд нэр дэвшүүлсэндэвшсэн Эрнест Монисийн баримт бичгийг Ерөнхийлөгч Фаллиерест өргөн барив.
* Гуравдугаар сарын 3 - АНУ-ын армийн дэргэд шүдний эмнэлэг байгуулжээ.
* Гуравдугаар сарын 8 - Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэв.
* Гуравдугаар сарын 17 - Норвегийн парламентад Анна Рогштад суув. Ингэснээр тус улсын түүхэнд эмэгтэй хүн парламентын гишүүн болсон анхны эмэгтэй болжээ.
* Гуравдугаар сарын 18 - АНУ-ын Аризона мужиидмужид дэлхийн хоёр дахь том далан болох "Рүүзвельтийн далан" байгуулагджээ. Уг даланг экс ерөнхийлөгч Теодор Рүүзвельт албан ёсоор нээсэн юм.
** Италийн ерөнхий сайд Луйжи Луззатти өөрийн хүсэлтээр суудлаа өгчээ.
** Абрахам Линкольны оршуулгийн ёслолд оролцож, авсыг нь ачиж явсан сүйх тэргийг Колумбиа мужийн нэгэн этгээд галдан шатаажээ. Хожим нь түүнийгүүнийг Томас Лаури гэх мужаан сэргээн засварлаж музейд тавьсан юм.
* Гуравдугаар сарын 20 - Хаант Оросын ерөнхий сайд Петр Столыпин өөрийн хүсэлтээр суудлаа өгчээ. Тэрээр Хятадтай үүсгэсэн дипломат маргааныг шийдвэрлэж чадаагүй гэж үзэн энэ шийдвэрийг гаргасан байна. Оросын хаан II Николай түүний залгамжлагчаар Владимир Коковцовыг нэрлэв.
* Гуравдугаар сарын 22 - Португалийн Порту хотын их сургууль байгуулагджээ.
* Гуравдугаар сарын 25 - Нью-Йорк хотод орших гурвалжин барилгад гал гарав. Наймдугаар давхараас эхэлж гарсан гал 9-10-р давхарт хурдан хугацаанд тархаж, хохирогчдын тоог нэмжээ. Галын улмаас ихэвчлэн охид, эмэгтэйчүүд хохирчээ. Гал гарснаас хойш 30 минутын дараа 123 эмэгтэй, 23 эрэгтэй ажилчин амиа алджээ. Энэ галын дараа үндэсний хэмжээнд галын тусгай дүрэм, хөдөлмөрийн хуулийг өөрчилсөн юм.
* Гуравдугаар сарын 29 - АНУ-ын армийн зэвсэглэлд Жон Браунингийн бүтээсэн M1911 гар бууг нэвтрүүлжээ. Энэ гар буу 74 жилийн турш ашиглагдсан юм.
 
=== Дөрөвдүгээр сар ===