2 сарын 14: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
'''2 сарын 14''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 45 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 320 өдөр ([[өндөр жил]] бол 321 өдөр) үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* 842 - Францын хаан Шарль, Германы хаан Луй нар Страсбургийн тангарагыг франц, герман хэл дээр өргөв.
Гэгээн валентин
* 1014 - Ромын пап VIII Бенедикт Баварийн хаан Хенриг Итали, Герман, Ариун Ромын эзэнт гүрний хаанаар өргөмжилжээ.
* 1076 - Ромын пап VII Григорий Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд IV Хенриг өргөмжлөв.
* 1130 - Ромын пап ламаар II Инносент сонгогджээ.
* 1349 - Страсбург хотод хулгайн хэргээр олон зуун еврей үндэстнийг галтан шатаажээ.
* 1502 - Испанийн Гранада хотыг Муслим үндэстнүүд эзэлж, улмаар тус улсаас Католик шашныг гаргав.
* 1655 - Испанийн арми Мапуче омгийн цэргийн хүчийг бут цохиж, одоогийн Чили улсад хяналтаа тогтоожээ.
* 1778 - АНУ-ын төрийн далбааг анх удаагаа гадаадын хөлөг онгоц дээр мандуулав. Тухайн үед Францын мэдлийн хөлөг онгоц дээр мандуулж, улмаар ёслолын буудлага үйлдсэн байна.
* 1779 - Алдарт аялаг Жеймс Күүк Хавайн арлын Калакекуа арлын орчимд уугуул хавайчуудад хорлогдон амиа алджээ.
* 1797 - Францын хувьсгал: Одоогийн Гибралтар орчимд Британийн цэргийн хүч, Францын цэргийн хүчийг буулган авчээ.
* 1804 - Оттоманы эзэнт гүрний эсрэг Сербийн анхны хувьсгал болов.
* 1835 - АНУ-ын Охайо мужийн Киртланд хотод Хожмын үеийн гэгээнтнүүийн хөдөлгөө үүсчээ.
* 1849 - Гэрэл зурагт мөнхөрсөн хамгийн анхны ерөнхийлөгчөөр Жеймс Нокс Полк тодорчээ.
* 1852 - Дэлхийн хамгийн анхны хүүхдийн эмнэлэг Их Британийн Лондон хотод байгуулагдав.
* 1855 - АНУ-ын Техас мужийн Нью Орлиан болон Маршалл хотыг холбосон цахилгаан холбооны шугам тавигдаж эхлэв.
* 1859 - Орегон муж АНУ-ын 33 дахь муж болов.
* 1876 - Алдарт зохион бүтээгч Александер Грам Белл телефон утасны патентыг авчээ.
* 1879 - Номхон далайн дайн: Чилийн цэргийн хүч Боливийн боомт хот болох Антофагаста хотыг эзлэн авав.
* 1899 - АНУ-ын Холбооны сонгуульд анх удаа санал тоолох машин ашиглаж эхлэв.
* 1903 - АНУ-ын Худалдаа, хөдөлмөрийн яам байгуулагджээ.
* 1912 - Аризона муж АНУ-ын 48 дахь муж болов.
** АНУ-ын Тэнгисийн цэрэгт дизель хөдөлгүүртэй хөлөг онгоцуудыг ашиглах болов.
* 1918 - ЗХУ албан ёсоор Григорийн тоололд шилжив.
* 1929 - Гэгээн Валентиний өдрийн халдлага: Зартай дээрэмчин Аль Капон Чикаго хотод халдлага зохион байгуулж, долоон дээрэмчин амиа алджээ.
* 1943 - Дэлхийн II дайн: Ростов он Доныг Нацистийн Германаас чөлөөлөв.
* 1944 - Дэлхийн II дайн: Германы удирдлаган дор тулалдаж байсан Италийн хөлөг онгоц, Британийн хөлөг онгоцыг сөнөөн, живүүлжээ.
* 1945 - Дэлхийн II дайн: АНУ-ын нисэх хүчний эскадриль байр зүйн алдаанаас болж Чехословак улсын Прага хотыг бөмбөгдөв.
** АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт Күинси хөлөг онгоц дээр Саудын Арабын хаан Ибн Саудтай уулзсанаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтжээ.
* 1946 - Английн банк үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
* 1949 - Израйлийн парламент анхны хуралдаанаа хийжээ.
** Канадын Күэбек муж Автономит эрхтэй болох хөдөлгөөнөө өрнүүлж эхлэв.
* 1950 - Хятадын иргэний дайн: Үндэсний хувьсгалийн армийн өдөөсөн Ардын чөлөөлөх армийн эсрэг дайн ялагдлаар төгсөв.
* 1956 - ЗХУ-ын Коммунист намын 20-р их хурал Москва хотноо эхлэв. Хурлын үеэр ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев экс удирдагч Йосеф Сталинг ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж цолложээ.
* 1961 - Үелэх системийн 103 дахь элемент болох Лавренсиумыг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд илрүүлэв.
* 1966 - Австралийн мөнгөн тэмдэгт түүхэнд байгаагүй хамгийн доод төвшинд хүрэв.
* 1979 - Кабул хотод байрлах АНУ-ын Элчин сайдын яаманд халдаж, элчин сайд Адольф Дабсыг барьцаалав. Цагдаагийн алба хаагч болон барьцаалагчдын хооронд болсон буудалцааны үеэр Адольф Дабс амиа алджээ.
* 1983 - Америкийн нэгдсэн банк дампуурлаа зарлав. Тус банкны ерөнхийлөгч Жейк Батчер мөнгө угаасан хэрэгт холбогдсоны дараа дампуурлаа зарласан нь энэ юм.
* 1989 - Ираны дээд тэргүүн Рухолла Хомейни "Сатаны эсрэг" ном бичсэнийх нь төлөө зохиолч Сальман Рашдиг үхэх ялтай гэж үзжээ.
* 1990 - Алдарт "Вояажер 1" хөлөг 6 тэрбум км-ын алсаас эх дэлхийн зургийг илгээж, шуугиан тарив.
* 2000 - "NEAR Шумахер" хөлөг 433 Эрос одыг бүтэн тойрсон нь дэлхийн сансар судлалын түүхэнд анхны тохиолдол болжээ.
* 2004 - ОХУ-ын нийслэл Москва хотын захад орших Трансваалийн усан парк нурсаны улмаас 25 хүн амиа алдан, 100 гаруй хүн бэртэж гэмтэв.
* 2005 - Ливаны нийслэл Бейрут хотод орших "Гэгээн Георг" зочид буудлын гадаа 1,000 кг тэсрэх бодис дэлбэрч тэрбумтан Рафик Харири болон өөр бусад 21 хүн амиа алджээ.
** Хүн бүхэн хүссэн видеогоо нийтэлж, хүссэн бичлэгээ үзэх боломжтой YouTube цахим хуудас нээгджээ.
* 2011 - Бахрейн улсад "Арабын хавар" эхлэв.
 
== Мэндэлсэн алдартнууд ==
== Энэ өдөр төрөгсөд ==
* 1483 - Моголын эзэнт гүрний хаан Бабур (1530 онд нас барсан)
* 1819 - Бичгийн машиныг зохион бүтээсэн Кристофер Латам Шолес (1890 онд нас барсан)
* 1859 - Алсыг харагчийг зохион бүтээсэн Жорж Вашингтон Гейл Феррис (1896 онд нас барсан)
* 1869 - Нобелийн шагналт Шотландын физикч Чарльз Томпсон Рийс Уилсон (1959 онд нас барсан)
* 1917 - Нобелийн шагналт Америкийн эрдэмтэн Херберт А.Хауптманн (2011 онд нас барсан)
* 1939 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Южин Фама
* 1944 - Нэрт сэтгүүлч, зохиолч Карл Бернстайн
** Оскар, Алтан Бөмбөрцгийн тус бүр 10 удаагийн шагналт кино зохиолч, найруулагч Алан Паркер
* 1945 - Лихтенштейний хунтайж II Ханс-Адам
* 1946 - Науру улсын ерөнхийлөгч Бернард Довиёого (2003 онд нас барсан)
* 1951 - Английн нэрт хөлбөмбөгч Кевин Кийган
* 1963 - "Хиймэл оюун ухаан" киноны од Энрико Колантони
* 1967 - Нидерландын ерөнхий сайд Марк Рутте
* 1970 - "Биелэгдэшгүй даалгавар", "Стар Трек" киноны од Саймон Пегг
* 1972 - Скайд аппликейшнийг үндэслэгч Йаан Таллинн
** Алдарт дуучин Роб Томас
* 1981 - Италийн хөлбөмбөгч Маттео Бригги
* 1983 - Францын хөлбөмбөгч Бакари Сайна
* 1985 - Швейцарийн хөлбөмбөгч Филиппе Сендерос
* 1987 - Уругвайн хөлбөмбөгч Эдинсон Кавани
* 1988 - Аргентины хөлбөмбөг Анхел ди Мариа
* 1989 - Дэлхийн алт, мөнгө, хүрэл медальт Канадын кёрлингч Эмма Мискев
** Олимпийн хүрэл, Дэлхийн мөнгө, хүрэл медальт, Европын хошой аварга Их Британийн гимнастикч Кристиан Томас
* 1992 - Данийн хөлбөмбөгч Кристиан Эриксен
 
== Нас барсан алдартнууд ==
== Энэ өдөр нас барагсад ==
* 1400 - Английн эзэн хаан II Ричард (1367 онд төрсөн)
* 1405 - Монгол гаралтай Туркийн удирдагч Төмөр (1336 онд төрсөн)
* 1744 - Английн нэрт математикч, зохион бүтээгч Жон Хадли (1682 онд төрсөн)
* 1782 - Бирмийн хаан Сингу Мин (1756 онд төрсөн)
* 1831 - Мексикийн хоёр дахь ерөнхийлөгч Висенте Гурреро (1782 онд төрсөн)
* 1901 - Шинэ Зеландын гурав дахь ерөнхий сайд Эдуард Стаффорд (1819 онд төрсөн)
* 1930 - Шинэ Зеландын 18 дахь ерөнхий сайд Томас Макензи (1853 онд төрсөн)
* 1995 - Бирмийн анхны ерөнхий сайд Ү Ну (1907 онд төрсөн)
* 2005 - Ливаны 60 дахь ерөнхий сайд Рафик Харири (1944)
* 2015 - Олимпийн мөнгөн медальт Югославын гүйгч Франио Михалик (1920 онд төрсөн)
 
== Тэмдэглэлт баяруудөдөр ==
* Муж байгуулагдсан өдөр (АНУ-ын Аризона, Орегон муж)
* Есүсийн сүмийг нээсэн өдөр (Арменийн Апостолик сүм)
* Ялалтын өдөр (Олон улсад)
* Гэгээн Валентины өдөр (Олон улсад)
 
== Тэмдэглэлт баярууд ==
----
{{Сарууд}}