2 сарын 13: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 151 interwiki links, now provided by Wikidata on d:q2333 (translate me)
No edit summary
Мөр 1:
'''2 сарын 13''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 44 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 321 өдөр ([[өндөр жил]] бол 322 өдөр) үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* 1462 - Вестминстерийн тунхагаар Английн хаан IV Эдуард Шотландын Ислегийн лорд болов.
* 1542 - Английн хаан VIII Хенригийн тав дахь гэргий Катерин Ховардыг садар самууныг сурталчилсан гэж үзэн цаазаар авчээ.
* 1633 - Алдарт одон оронч Галилео Галилейг сүмийн номлол зөрчсөн гэх үндэслэлээр шүүх ажиллагаа эхэлсэн байна.
* 1660 - Шведийн хаан X Чарльз Густаф өөд болсоноор түүний хүү дөрвөн настай XI Чарльз хаан ширээнд суужээ.
* 1689 - Английг Уиллиам болон Мери нар хамтран захирах болов.
* 1739 - Карналын тулаан: Ираны эзэн хаан Надер Шахын арми Карналын тулаанд Моголын эзэнт гүрнийг буулган авчээ.
* 1867 - Бельгийн Брюссель хотын гол гудамжуудыг барьж эхлэв.
* 1880 - Алдарт зохион бүтээгч Томас Эдисон Эдисоны эффектийг олонд танилцуулжээ.
* 1913 - Манж Чин гүрэн мөхсөний дараа 13-р Далай лам Төвдийг тусгаар тогтнуулах тухай дөрвөн заалт бүхий баримт бичгийг Хятадын төв засгийн газарт өргөн барьжээ.
* 1914 - АНУ-ын Нью-Йорк хотноо Америкийн хөгжмийн зохиолч, зохиолч, хэвлэн нийтлэгчдийн нийгэмлэг байгуулагдаж, эрхээ хамгаалахаар болсон байна.
* 1931 - Британийн колони Энэтхэг нийслэлээ Калькутта хотоос Шинэ Дели рүү нүүлгэжээ.
* 1935 - АНУ-ын Нью Жерси мужийн Флемингтон хотын шүүх Алдарт нисгэгч Чарльз Линдбергийн хүүг барьцаалж, хөнөөсөн хэрэгт Брунао Хауптманныг буруутай болохыг тогтоожээ.
* 1945 - Дэлхийн II дайн: Герман, Унгарын цэргийн хүчийг Зөвлөлтийн "Улаан арми" буулган авсанаар Будапештийн бүслэлт зогсчээ.
** Дэлхийн II дайн: Германы Дресден хотыг Их Британийн нисэх хүчин агаараас бөмбөгдөв.
* 1951 - Солонгосын дайн: Хятадын арми Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний эсрэг тулаанаа эхлүүлжээ.
* 1960 - Францын засгийн газар цөмийн зэвсгийн туршилт хийх шийдвэр гаргаснаар, цөмийн зэвсэг бүхий дэлхийн дөрөв дэх улс болов.
* 1961 - АНУ-ын Калифорни мужийн Оланча хотоос 500 мянган жилийн настай чулуу олджээ.
* 1978 - Австралийн Сидней хотод байрлах "Хилтон" зочид буудлын гадаа бөмбөг дэлбэрч хоёр хүн амиа алджээ.
* 1983 - Италийн Турин хотын нэгэн кино театрт гал гарсаны улмаас 64 хүн амиа алдав.
* 1984 - ЗХУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын суудалд Константин Черненко суув.
* 1990 - Германы нэгдэл: Зүүн болон Баруун Германы удирдлагууд Германыг нэгтгэх хоёр шатлалт бодлого хэрэгжүүлнэ гэдгээ олон нийтэд зарлажээ.
* 1996 - Непалын хаант улс болон Непалын коммунист намынханы хооронд үүссэн улстөрийн маргаан иргэний дайн болж хувирав.
* 2004 - Харвард-Смитсонианы Астрофизикийн төв цул очир эрдэнээс бүтсэн жижиг одыг илрүүлжээ. Эрдэмтэд энэ одыг Битлзийн дуунаас сэдэвлэн "Люси" хэмээн нэрлэжээ.
* 2007 - Тайваны сөрөг хүчний тэргүүн Ма Йенг-Жү Гоминдан намын даргын суудлаа хүлээлгэн өгчээ. Тэрээр 2008 онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан суудлаа хүлээлгэн өгсөн байна.
* 2008 - Австралийн ерөнхий сайд Кевин Радд уугуул австраличуудын эсрэг ажиллагаа явуулж, бүхэл бүтэн үеийг үгүй хийсэн явдалд албан ёсоор уучлал гуйжээ.
* 2012 - Европын сансар судлалын агентлаг Европын холбооны анхны пуужин болох "Вега"-г хөөргөж, задгай сансарт гаргав.
* 2017 - Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жон Нам Малайзын нисэх онгоцны буудалд химийн халдлагад өртөн амиа алджээ.
 
== Мэндэлсэн алдартнууд ==
* 1469 - Хебрью хэлийн дүрмийг зохиогч Элиа Левита (1549 онд нас барсан)
* 1599 - Ромын пап VII Александер (1667 онд нас барсан)
* 1766 - Английн нэрт эдийн засагч Томас Роберт Мальтус (1834 онд нас барсан)
* 1768 - Францын 15 дахь ерөнхий сайд Эдуард Адольф Касимир Жозеф Мортье (1835 онд нас барсан)
* 1855 - Францын 11 дэх ерөнхийлөгч Поль Дешанель (1922 онд нас барсан)
* 1885 - АНУ-ын 35 дахь тэргүүн хатагтай Бесс Труман (1982 онд нас барсан)
* 1888 - Грекийн ерөнхий сайд Георгиос Папандреу (1968 онд нас барсан)
* 1902 - Америкийн улстөрийн шинжээч Харольд Лассуэлл (1978 онд нас барсан)
* 1910 - Нобелийн шагналт Америкийн физикч Уиллиам Шокли (1989 онд нас барсан)
* 1913 - Саудын Арабын хаан Халид (1982 онд нас барсан)
* 1923 - Дууны хурдыг гүйцэж түрүүлсэн анхны нисгэгч Чак Йегер
* 1929 - Панамын зэвсэгт хүчний тэргүүн Омар Торрихос (1981 онд нас барсан)
* 1933 - Камерун улсын хоёр дахь ерөнхийлөгч Пол Бияа
* 1934 - Алтан бөмбөрцгийн хоёр удаагийн шагналт жүжигчин Жорж Сигал
* 1947 - Америкийн сагсанбөмбөгч, дасгалжуулагч Майк Кришевски
* 1965 - Папуа Шинэ Гвиней улсын долоо дахь ерөнхий сайд Петер О'Нил
* 1979 - Мексикийн нэрт хөлбөмбөгч Рафаел Маркез
* 1983 - Олимпийн алт, хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Их Британий завьч Анна Уоткинс
* 1984 - Олимпийн алт, мөнгөн медальт, Дэлхийн гурав, Европын 16 алтан медальт Нидерландын усанд сэлэгч Хинкелайн Шройдер
* 1990 - Францын хөлбөмбөгч Мамаду Сахо
* 1994 - Голландын хөлбөмбөгч Мемфис Депай
 
== Нас барсан алдартнууд ==
== Энэ өдөр төрөгсөд ==
* 1130 - Ромын пап II Онориус (1060 онд төрсөн)
* 1141 - Унгарын хаан II Бела (1110 онд төрсөн)
* 1905 - Оросын уран зураач Константин Савицки (1844 онд төрсөн)
* 1942 - Бразилийн 11 дэх ерөнхийлөгч Эпитасио Пессоа (1865 онд төрсөн)
* 1967 - "Ниссан Мотор" компанийг үндэслэгч Айкава Ёшисүке (1880 онд төрсөн)
* 1976 - Нигерийн дөрөв дэх ерөнхийлөгч Муртала Мохаммед (1938 онд төрсөн)
 
== ЭнэТэмдэглэлт өдөр нас барагсад ==
* Хүүхдийн өдөр (Мьянмар)
 
* Дэлхийн радиогын өдөр
== Тэмдэглэлт баярууд ==
----
{{Сарууд}}