Сталинградын тулалдаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 5:
Зөвлөлтийн арми, хотын иргэд бүслэлтэнд хамгийн хүнд нөхцөлд байсан ч эргэлт буцалтгүй давшиж 1942 оны 11-н сард байдал эсрэгээр эргэн улмаар Германы алдарт 6-р арми бүхлээрээ бүслэгджээ. 1943 оны нэгдүгээр сарын 31нд Дэлхийн хоёрдугаар дайны томоохон тулаан болох Сталинградын тулалдааны явцад германы фашистын цэрэг анх удаа бууж өгчээ. Германы генерал-фельдмаршал, өмнөдийн цэргийн бүлгийн 6-р армийн командлагч Паулюсын цэрэг армийнхаа үлдэгдэл хэсгийн хамт зөвлөлтийн цэрэгт бууж өгсөн байна. Үүнээс хойш хоёр өдрийн дараа умардын цэргийн бүлэг бууж өгсөнөөр Сталинградын тулалдаан дууссан юм. Сталинградын тулалдаан нь аугаа их эх орны дайны төдийгүй, бүхэлдээ дэлхийн хоёрдугаар дайны явцад үндсэн эргэлт гаргах эхлэл болсон юм.
 
==Тулалдааны явц==
===Тулалдааны өмнөх байдал===
Оросууд 1942 оны хавар Москвагийн тулалдаанд ялж Ленинградын босгонд дайсныг барьж чадсан нь тэдэнд өөртөө итгэх итгэл ялалт ойрхон байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн байдаг. 1942 оны хавар Ржевын мөргөцөгт хийсэн тулаан Оросуудад ашигтай байдлыг үүсгэсэнгүй. Энэ тулалдаанд нийтдээ 1942-1943 онд Германы төв бүлэг 150 мянган цэргээ алдсан бол тэдэнтэй байлдсан Калинин болон баруун фронтын хохирол 450 мянга давлаа. .
 
1942 оны хавар нууц мэдээ хүргэж явсан германы онгоц Оросын талд унасан байна. Онгоцны багийн нэг гишүүн тэндээ үхсэн бол нөгөөх нь бууж өгөхийг хүссэнгүй эсэргүүцэл үзүүлсэн тул устгав. Алагдсан хошууч маш чухал мэдээ тээж явсан нь Германы 42 оны гол зорилго өмнө зүгт Баку Грознын нефтийн район болохыг мэдэв. Энэ чиглэл дэх тулаанууд онцгой хүнд сорилт болох нь эхнээсээ л тодорхой байлаа. 42 оны хавар хүлээсэн Оросуудын дараалласан ялагдал нь Германы армийг Дон мөрөн хүртэл зогсоож барсангүй.
===Тулалдааны эхэн үе===
1942 оны 7 сарын 16. Үүнийг түүхэнд Сталинградын тулалдааны эхлэл гэж үздэг. Паулюсын 6-р арми 270 мянган цэрэг 350 гаруй танк 3500 их бу 1000 гаруй онгоцтой. Эсрэг талд Тимошенкогийн мэдэлд 300 мянган цэрэг их буу хамаагүй илүүг эс тооцвол бусдаар адилавтар хүчтэй байж.
 
Давшиж байгаа тал ямагт давуу байдалтай байдгийг Паулюсын цэргүүд харууллаа. Оросын хориглолтын нэг цэгт хүчээ бөөгнөрүүлэн дайрч орсноор Дон мөрний баруун эрэг Германчуудын гарт шилжлээ. 7 сарын 21 нд тэргүүний ангиудаа завиар гол гатлуулж түшиц газар булаан өргөжүүлснээс Сталинград хот 60 км зайтай боллоо. Маршал Тимошенко зайлуулагдаж дэслэгч генерал Гордовыг фронтын толгойд тавьлаа. Гордов үүнээс хамаагүй хойно 46 онд Сталинын муулсан яриаг нь матаасчин ховлосноор цаазлагдсан.
 
Гордов ч тун удахгүй хурандаа генерал Еременкод ажлаа өгсөн байдаг. Сталинград хотоос өмнө зүгт Бакугийн чиглэлд явсан Готын танкийн 4-р арми хотыг өмнө талаас нь шахаж ирлээ. Алдарт 227 р тушаал гарсан нь олон мянган Орос цэргийг ухрах замгүй болголоо. Олон олон тулаанд Немцүүд Оросын армийг ар талын халхлах отрядтай нь давхраар нь хуу хамж байсан гэдэг. Сталинград дайсны бөмбөгдөлтөнд өртсөн эхний өдрөөсөө авахуулаад л галанд умбав. Хотын ихэнх хэсэг нь модон байшинтай байсан нь нөлөөлөв.
 
Ганцхан өдөрт 40 мянга орчим хүн бөмбөгдөлтөнд амь үрэгдэв. Германчууд хотын захад ирээд шууд л хот руу дайралтаа эхлүүлснээр хот доторхи тулаан оргилдоо хүрлээ. Байшин гудам бүрийн төлөө зууралдан тэмцэх Оросуудын эсэргүүцлийг дарсаар зүүн зүгт Сталинградын балгасан дундуур дайсан алхам алхмаар урагшилсаар байв. Хотын гол найдвар 62р арми байв. Армийн командлалаас Лопатиныг сольж Василий Иванович Чуйковыг1942-09-14 нд тавилаа. Дайснууд зарим талаар Волао мөрөнд тулж 62-р армийг өмнөд хөрш Шумиловын 64-р армиас салгаж тун удахгүй 62-р армийг дахин 2 хувааж чадав. Хотын гол хэсгийг хамгаалж байсан 112-р дивизийн 12 мянга гаруй хүн хэдхэн хоногт 100 хүрэхгүй болсон байна.
Хотын төв гол хэсэг дайсны гарт орлоо. Чуйков алгуурлалгүй яаралтай шийдвэр гаргаж хошууч генерал Родимцевын гвардийн 13-р дивизийг дайсны өөдөөс хаяв. 9 сарын 16 ны шөнөөр дивиз Волгыг гатлан давшилтанд орж мельницын 4-р гудмын төлөөх тулаанд Паулюсын цэргүүдтэй гардан тулаанд оров. Бууны жад ирлэсэн хүрзээр үзэлцсэний эцэст гудмаас дайсныг цэвэрлэлээ дараагийн атакаар төв вокзал мөн цаашлаад олон дахин атаклаж маш их хүнээ алдсан ч Мамай толгойг дайснаас булааж авсан нь уг тулааны хамгийн шийдвэрлэх мөчүүдийн нэг байлаа. Мамай толгой Сталинградын өндөрлөг цэг бөгөөд эндээс өдрийн цагт голоор гарч байгаа бүх юмыг харж их бууны хараандаа байлгаж болдог аж.
 
Дивиз 7 ч хонолгүй ар тал руу татагдах үед 10 гаруй мянган хүнээс 260 хүн л үлдсэн гэдэг ердөө л ар тал штаб. Яг энэ үед тэднээс хамаагүй хойд зүгт Сталинградаас ямар ч үнээр атугай дайсны хүчийг татар зорилгоор Сталинградын фронтын хойд хэсэг давшилтанд орлоо. Гумрак орчим байсан нэлээдгүй танкийг Сталинград руу явуулсангүй. Хойноос хийсэн атак тйим ч амжилт олоогүй маш олон хүнээ алдсан ч хот доторхи хамгаалагч нарын байдлыг багагүй хөнгөвчлөв. Хотод 2 талын мэргэн буучдын тэмцэл дээд цэгтээ хүрлээ. Мэргэн буучид маш аюултай мөн дайсныхаа офицеруудыг түүж бууддагаараа онцгой аюултай байсан юм.
===Тулалдааны ид үе===
Германы бөмбөгдөгч нар Чуйковын цэргүүдэд амар заяа үзүүлэхгүй бөмбөгдөж аюул тарьж байв. Чуйков цэргүүдээ урагшлуулж Германы цэргүүдтэй бараг л тулгаж байрлуулав. 2 талын цэргүүд 10-30м зайтай ойрхон балгасанд үзэлцэж байсан нь нисэгчдэд агаараас идэвхтэй бөмбөгдөх боломжийг эрс хязгаарлав. Дайсан дээрээс хаясан бөмбөгөнд өөрийнхөн нь өртөх магадлал маш их байжээ. Мөрний зүүн эрэгт байрлах артиллерийн галын дэмжлэг сайн байсан тулдаа л мөрний баруун эргээс ховх цохигдохгүй тэсээд байв. Мөн боломж л гарвал гатлага онгоц завиар цэрэг хүн хүчийг тасралтгүй зөөж байсан юм. Дэлхийн тэнхлэгээ тойрон эргэх хөдөлгөөнөөс шалтгаалсан нэг сонин зүйл гэвэл дэлхийд урсаж байгаа голуудын баруун талдаа илүү гүн эрэг өндөр байдаг. Волга мөрөн ч тйимэрхүү. Эргийн өндөр 30 орчим метр хэсэг ч бий. Тэнд дотогшоо ухаж байрлуулсан нуувчинд Штабууд байрладаг байж. Зүүн эргээс дайсны дээр буух артиллерийн гал дайснуудад маш их хохирол занал учруулсаар.
 
Хэд хэдэн газраар мөрөнд хүрч бүслэгсэн ч үзэлцсээр хойд хэсэгт бүр 200 радиустай жижгэвтэр тойрог Золудаевын арал нэртэйгээр тэсэн байлдсаар байсан байна. 1942-09-27 Хотын хамгаалагч нар ширүүн тулалдаан хийсний эцэст балгас болсон 4-н давхар байшинг дайснаас булааж өөрсдөө тэнд бэхжиж авлаа. Энэ байшин хожим Павловын байшин гэж алдаршсан билээ. Зэргэлдээх 2 байшинтай тунелээр холбогдоно байшин өндөрлөг газар байрлах тул байшингийн оройдох холбоочин дайсны байрлалын мэдээг зүүн эрэгт байрлах артиллерчидад өгч байв.
 
Энэ байшин үзэл суртлын маш том зэвсэг байлаа. Тэнд байгаа цэргүүдийг архи хоолоор хангахын тулд ар талаас хүргэж өгөхгүй бол буудах сануулгатайгаар мэргэн буучийн овоон хараанд цэргүүдийг явуулдаг байсан ч гэдэг. Германчууд энэ байшинг бөмбөгдөх гэж үзсэн ч хэт ойрхон тулж ирсэн өөрсдийн цэргээ бөмбөгдөж мэдэх байсан учраас бөмбөгдөж чадсангүй. Шууд атак хийгээд орох гэж үзсэн ч байшинг хамгаалагч нарын шаргуу эсэргүүцлийг давж чадсангүй.
 
Байшинг тойруулан битүү минэжүүлсэн байсан нь бас нэгэн давхар хуяг болж өгөв. 6-р арми зууралдсан ширүүн байлдаанд олон хоног байлдаж тамирдаж хөдлөх чадвараа нэгэнт алдсан байлаа. Польшийг 28 хоногт Францыг 38 хоногт буулгаж авч байсан арми ганц нэгхэн навсгар амбаарын төлөө энэ байтугай цаг хүнээ алдчихаад байлаа. Сталинградыг эзлээд эндээс гэртээ харина гэдэгт итгэх хүн цөөрсөөр бараг байхгүй боллоо.
 
===Тулалдааны сөрөг давшилтын үе===
Оросын генералуудад тагнуулын мэдээгээр 2 жигүүртээ Румын Италийн сулхан дивизүүдийг байрлуулж гол Герман цэргүүдээ хотын гол хэсэгт өрнөж буй тулаанд түгжсэн байсан нь давшилт явуулж хотод байгаа цэргийг бүслэх талаар бодоход хүргэв.
 
Сталинградын фронтыг 2 хувааж хойд хэсгийг нь дэслэгч генерал Рокоссовскийн мэдэлд өгч Доны фронт гэж нэрлэв. Дайны туршлага Итали Румыны цэргүүдийн байлдах чадвар зэвсэглэл зохион байгуулалт эр зориг олон талаараа Германы цэргүүдээс дэндүү хол дутууг Оросуудад хэдийнээ тодорхой болсон байв. Манштейн тэргүүтэй олон Германы томчууд Итали Румынчуудыг цэрэг гэж огтоос тоож үздэггүй байж. Унгар цэргүүд арай илүү гэх. Чухам энэ л УРАН операцийн гол зорилгын нэг хэсэг байв. Хойд талааас довтлох давшилтыг 11-19нд Рокоссовскийн цэргүүд хийх ёстой бөгөөд түүнээс нэг өдрийн хойно өмнө талаас Сталинградын фронт хийхээр төлөвлөгөө гаргав. 1942-11-19 нд Доны фронт артиллерийн маш хүчирхэг цохилтыг Румыны дивизүүд дээр буулгав. Румыны эсэргүүцэл тэр дороо нуран унаж байрлалаа орхин ухарч эхэллээ.
 
Байдал бишдэж байгааг ойлгосон Германчууд Оросуудын өөдөөс танкийн 48-р дивизийг сөргүүлэн тавилаа. Нэгэнт эрчээ авсан Рокоссовскийн цэргүүд тэдний эсэргүүцлийг нуга дарж оперативын уудам зайд гарч ирлээ. Өмнө зүгээр эхэлсэн Сталинградын фронт ч бас дайсны эсэргүүцлийг даран тосон ойртож байлаа. 11-20 ны шөнө Калачийн гүүрийг манаж байсан Германы харуулууд тэдэнлүү чиглэн ирэх танкийг Оросынх гэж таних үед хэдийнээ оройтсон байлаа. Калач гацаа гүүрийг дор нь эзлэж авав. Өмнө зүгээр ирэх давшилт ч мөн хурдтайгаар дөхсөөр 11-21 нд 2 талын цэрэг Советскийн гацааны дэргэд уулзаж бүслэлтийг битүүлэв. 11-21 ний шөнө Паулюс Гитлерээс бүслэлтийг сэтлэн гарах зөвшөөрөл хүсэв. Гитлер татгалзаж 6-р армийг тун удахгүй бид аварна гэж мэдэгдсэн байна.
 
Оросуудын хувьд ажил жинхнээсээ ундарлаа бүслэгдсэн цэргийг маш яаралтайгаар баруунаас зүүн тийш өөрийн нутгийн гүн лүү түрж өөрсдийнхнөөс нь аль болох холдуулах зорилготой байв. Үүнийгээ ч маш хурдан хийж бүслэгдсэн цэргийг зүүн зүг нэлээдгүй хөөж чадлаа. 6-р армийг агаараас байдаг боломжоороо хангаж байгаа Германы нисэгчдийг устгах хангамжийг хүргүүлэхгүй тал дээр аль аль тал онцгой анхаарал тавьж агаарын ширүүн тулаан өрнөлөө.
 
Оросууд зорилгоо биетүүлж агаарын тулаанд ялж чадсанаар 6-р армийн хангамж маш хурдан эрсдэлд орж цэргүүд өлсгөлөнд автаж дагаад байлдах чадвар ялалтанд итгэх бүслэлтээс гарах морал эрс унав. Хотын байдал арай тайван болсон бол хотоос баруун зүгт бүслэлтйин зааг цасан цөл болсон нүцгэн талд үхэл амьдралын тулаанууд үргэлжилж байв. Доны орчим өрнөсөн энэ тулаан маш хүнд нөхцөлд явагдсан юм. Дайнаас залхаж айсан өөрийгөө буудсан баашилсан цэргүүдээ Германчууд арга хэмжээ Оросуудыг зогсоох үүрэгтэйгээр хаяж байв.
 
Өөрийгөө буудсан айсан хулчийсан улсууд жинхнээсээ торгуулын батальонд Оросуудаас хүнд байдалд орсон бөгөөд хэрвээ дайсны нэг атакийг зогсоож чадвал шархыг нь боож эм хоол өгнө. Үгүй бол тэнд нь өрөвдөх сэтгэгүйгээр нохой шиг хаядаг боллоо. Өвлийн цасан шуурга хүйтэн бүслэгдсэн цэргийн байрлалаа хадгалж өөрийнхөө иртэл тэсэх Оросуудын хувьд аль болох зүүн зүгт хол хөөх эсрэг тэсрэг сонирхол зөрчилдөн тасралтгүй байлдаан өрнөж байлаа.
 
Гитлер Манштейн хичнээн яарч байсан ч 6-р армийг аврах хүч тйим амар бүтсэнгүй. Манштейн 2 газраас зэрэг цохилт өгч бүслэгдсэн цэрэгтээ хүрэх тактик боловсруулсан ч цэрэг цуглуулах ажил удааширч аргагүй эрхэнд нэг цохилтын бүлгээр давшилтаа эхлэхээс аргагүй болов. Бүслэгсэн бүлэглэл Оросын нутгийн гүн лүү улам хол хөөгдөж байгаа нь яарах гол шалтгаан болов.
 
Манштейны цэрэг ч сайн байлдаж бүслэгдсэн цэрэгтээ бараг л хүрсэн мэт болох үед зуны байлдааанд бүтэлгүйтэж нэр хүндээ илт алдаад байсан хурандаа генерал Малиновскийд том боломж гарсан байна. Түүний цэргийг Манштейны цэргийн өөдөөс хаяснаар Германы давшилтыг зогсоож чадав. Тэгтэл энд нэг давруу гэмээр хүсэлт гарсан нь шууд Манштейны цэргийг мөшгиж хөөсөөр Азовын тэнгис хүртэл хөөж чадвал Сталинградаас урд зүгт байгаа бүслэлтийн гадна байгаа олон тооны цэргийг хангамжаас таслах бололцоотой гэж үзэл гарч ирсэн ч Германчуудыг дутуу үнэлэхээс хэт болгоомжилж энэ төлөвлөгөөг орхисон байх юм.
 
Энд бас Германы 3 генералын нэр хожим нэлээн түгсэн юм. Тарж цохигдож бутарсан цэргүүдийг цуглуулж Оросуудад хэрхэвч бууж өгөхгүй гэх уриатай тэдгээр нөхөд маш их төвөг удсан байна. Тэдний талаар жич дурдахыг хичээнээ. Бүслэгдсэн цэргийн баруун талыг Рокоссовкийн фронт зүүн талыг Еременкогийн Сталинградын фронт барьж байсн бөгөөд дээд командлалын хурлаар бүх цэргийг Рокосссовкийн мэдэлд өгсөн байна.
 
Сталинградын тулааны хамгийн хүнд хэцүү цаг мөчийг давж гарсан Еременко эндээс зайлуулагдах үедээ бүр нулмис урсгасан гэдэг. Еременко Манштейныг баруун зүгт хөөх ажилд томилогдсон. Бүслэгдсэн цэргийн байдал найдваргүй болсон нь бүгдэд илэрхий боллоо. Өлсгөлөнд автаж сүйрсэн хот руу хөөгдсөөр өөрсдийнхнөөсөө дэндүү холдож аврагдах найдвар бараг байхгүй болов. 12 сарын өдрүүдэд тэдгээр цэргүүдэд байсан ихэнх хоол хүнс дуусаж уналга эдэлгээнд байсан 4000 гаруй морьдыг арьсыг нь хүртэл идэж дуусгахад нэг их цаг орсонгүй.
 
===Тулалдааны төгсгөл үе===
Оросуудын анхны тооцоогоор 80-90 мянган цэрэг бүслэгдсэн гэж тооцож байсан нь алдаатай болж энэ чинээгээр бүслэгдсэн цэргийг устгах ажиллагаа удаашралтай болж байв. Уутанд үнэндээ 250 мянга гаруй Герман Румын Италийн цэргүүд орсон байлаа. Бүслэгдэж ямар ч авралгүй хүнд байдалд орсон хэдий ч Германы арми бууж өгсөнгүй. Тэднийг устгаж дуусгасангүй сар хагас болж 1943 он гарлаа. Цагариг гэж нэрлэсэн операциар Германы армийг 2 хэсэг ярж хуваагаад дуусгах төлөвлөгөө боловсруулаад 1 сарын эхний 7 хоногт эхлэх байв. Энэ үед дайснуудад бууж өгөх санал тавьж үзэх санаачлага гарав. Ингээд улаан армийн ахмад нэрийг мартав хэхэ. Цагаан туг өргүүлэн дайсны тэргүүн шугам руу явуулав.
 
Дайснууд өөдөөс нь буудаж эсэргүүцэл үзүүлэв. Зарим генералууд одоо фашистуудыг устгах цаг болсон тэдэнтэй тоглох шаардлагагүй гэж үзэж байсан хэдий ч дахин нэг оролдож үзэхээр болсон байна. Энэ удаа Германчууд ахмадыг хүлээж авч нүдийг нь боож Паулюс дээр аваачсан байна. Бууж өгсөн тохиолдолд ядарч зүдэрсэн олон мянган цэргүүдэд нь хоол хүнс эм тариа гаргаж энэрэнгүй хандахаа амласан байна. Паулюс ахмадад бууж өгөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдэж буцаасан байна. Ийм явдал хожим Будапештын тулаанд болсон билээ.
 
Бүслэгдсэн дайснуудад өршөөл үзүүлж энэрэнгүй хандахаа амлаж явуулсан элч ахмад Осипенког фашистууд нуруунд нь буудаж алснаар зөвлөлтийн армийн хайр найргүй цохилтонд өртсөн байдаг. Бууж өгөхөөс татгалзсан дайснуудыг гүйцээхээр Оросын армийн дайралт эхэллээ. Бүслэгдэж юу ч гүй болсон байлдах чадвар морал навс унасан гэгдэх Германы цэргүүд ширүүн эсэргүүцэл үзүүлж 10 гаруй хоног тэссэн байдаг. Гарц байхгүйг ойлгосон Паулюс Гитлерээс бууж өгөх тушаар хүссэн байна. 1943-01-28 Гитлер хариуд нь 6-р арми эцсийн хүнээ сумаа дуустал байлдах ёстой. Бууж өгөхийг эрс хориглоно гэсэн байв. Маргааш өглөө нь Паулюсыг фельдмаршал цолоор шагнав. Германы ямар ч фельдмаршал дайсандаа бууж өгсөн түүх байдаггүй билээ.
Паулюсыг амиа хорлох заавар байсан байна. Тухайн өдөр Паулюс амиа хорлоогүй бууж өгсөн юм. Паулюс бууж өгсөн байхад үлдсэн цэргүүд нь бууж өгсөнгүй эсэргүүцэл үзүүлсээр байв. Паулюсыг байцаасан Рокоссовский Воронов нар үлдсэн цэрэгтээ бууж өгөх тушаал өгөхийг шаардсан ч Паулюс би олзлогдсон хүн хойд бүлгийн командлагчид бууж өгөх шаардлага өгч чадахгүй гэж татгалзсан байдаг. Даруйхан хүчтэй артиллерийн гал нээж танк явган цэргийг давшилтанд оруулж дахин байлдаан өрнөлөө. 3 хоногийн дараагаас хойд бүлэг бууж өглөө. 22 генерал 2000 гаруй офицер нийт 91 мянган цэрэг олзлогдсон байна.
 
Тэдний тал нь олзлогдсоныхоо дараагийн 7 хоногт өвчин өлсгөлөнгөөр хэт дордсон бие нь дийлээгүй нас барсан байдаг. Хожим 91 мянган хүнээс 6 мянга гаруй нь нутгийн бараа харсан билээ. 2 талаас энэ тулалдааны явцад 2 сая орчим хүн байлдан үрэгдсэн тооцоо бий. Германы армийн хохирол 800 мянга давсан бөгөөд 6-р армийн эдгээр цэргүүд нь тэдний хамгийн шилмэл нэгтгэлүүдийн нэг нь байсан юм. Энэ тамаас амьд гарсан цэргүүд хожмоо Германы армийн сор болж байсан түүх бий. Тэдний орон зайг хойшид юугаар ч нөхөж чадаагүй юм.
 
Оросуудын ажил дуусаагүй байлаа. Хавраас өмнө дайсны 150 мянга гаруй цэргийн цогцсын тахал элдэв өвчин гарахаас өмнө цэвэрлэх ажил хүлээж байв. Германы армийг нэг магтахад бууж өгөх маш дургүй эцсээ хүртэл байлддаг талаа үүнээс ч хойш олон удаагийн тулаанд харуулсан байдаг.
 
==Тулалдааны үед==