Барселона (хөлбөмбөгийн баг): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 240:
Испанийг 1923-1930 оны үед дарангуйлж байсан Мигель Примо де Риверагын үед ч, 1939-1975 оны хооронд дарангуйлж байсан Франциско Франкогын үед ч Реал Мадридыг илтэд дэмждэг байжээ. Тэд Үндэсний үзэл гэгчийг бий болгож, энэ үзлийн гол баатраар Реал Мадридыг нэрлэж байлаа. Тиймдээ ч засгийн эрхэнд гарсан дарангуйлагчид Каталон үндэстний хэл, соёл, далбаа, сүлд тэмдэгийг хориглож байсан юм<ref>Kleiner-Liebau, Désirée. p. 70.</ref><ref>{{Cite news|author=Phil Ball |url=https://www.theguardian.com/football/2002/apr/21/championsleague.sport |title=The ancient rivalry of Barcelona and Real Madrid|work=The Guardian|publisher=Guardian News and Media |date= 21 April 2002|accessdate=13 March 2010 | location=London}}</ref>. Гэвч дарангуйлах тусам Барселона клубын дэмжигчид улам идэвхжиж, спортын өрсөлдөөн ч улам бадарч байлаа. Тиймээс "Бусад багуудаас илүү" (Mes que un club) гэх үг гарчээ. Каталончуудын талд зогсч, тэдний үзэл санаа, хүсэл тэмүүлэл, тусгаар тогтнох хүслийг хамгаалж ирсэн зохиолч Мануэль Вазкез Монтальбан Франкогын дарангуйллын эсрэг хүчтэй тэмцдэг байлаа. Багийн удирдлагууд түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж удаа дараагийн шагнал өгч байсан гэдэг.
 
1950-иад онд Альфредо Ди Стефаног Барселонад ирнэ гэж шуугиж байсан ч тэр эцсийн мөчид Реал Мадридыг сонгов<ref>Burns, Jimmy. pp. 31–34.</ref> . Энэ нь хоёр багийн өрсөлдөөнийг улам хурцалж байсан юм. Хэдийгээр түүнийг зодож, дарамталж Реалын бүрэлдэхүүнд элсүүлсэн гэдэг ч өнөө хүртэл энэ нь нотлогдоогүй байна. Ди Стефано өөрөө ч энэ асуудалд тодорхой байр суурь илэрхийлж байгаагүй юм. 1960-аад оны үед Европын цомын хасагдах шатанд хоёр ч удаа таархад хоёуланд нь Барселона ялагдав. Энэ хоёр тоглолтод шүүгч маш олон удаагийн алдаа гаргаж, улмаар Реал Мадрид ялалт байгуулсан юм<ref name="ellis">{{cite web|url=http://elpais.com/diario/2002/04/23/deportes/1019512813_850215.html |title=De Mr. Ellis a Mr. Leafe |publisher=El País |date=23 April 2002 |accessdate=21 May 2017 |author=Narrillos, Martín|language=spanish}}</ref><ref>{{cite web|url=https://www.theguardian.com/sport/blog/2010/apr/09/joy-of-six-el-clasico |title=The Joy of Six: Real Madrid v Barcelona El Clásico classics |publisher=Guardian |date=9 April 2010 |accessdate=4 February 2015}}</ref>. 2002 онд хоёр багийн хооронд болсон тулааныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зууны тулаан хэмээн цоллож байлаа. Энэ тулаанд Реал Мадрид хожсон юм. Дэлхий даяар энэ тоглолтыг 500 сая хүн үзжээ<ref>{{Cite news|url=http://news.bbc.co.uk/sport2/hi/football/7773773.stm |title=Real win Champions League showdown |publisher=BBC News |date=11 December 2008 |accessdate=21 August 2010}}</ref>.
 
== Тоглогчид ==