Барселона (хөлбөмбөгийн баг): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 222:
2016 оны нэгдүгээр сард Барселона клубд тавьсан наймааны хориг цуцлагдав. Тэд багийнхаа бүх гишүүдтэй гэрээгээ сунгаж, Алекс Видал болон Арда Туран нарыг эгнээндээ нэгтгэжээ. Тэрээр хоёрдугаар сарын 10-ны өдөр Эзэн хааны цомын тэмцээний шигшээ тоглолтод шалгаран клубын дээд амжилтыг тогтоов. Мөн тэрээр 28 тоглолт дараалан хожигдоогүй гэсэн амжилтаар өмнөх дасгалжуулагч Гуардиологын рекордыг эвджээ. Тэд лигийн тоглолтын хүрээн Райо Валлекано клубыг 5-1 онооны харьцаагаар хожиж хожигдоогүй цуврал нь 34 болов. Энэ нь заналт өрсөлдөгч Реал Мадридыг гүйцэж түрүүлэхэд хангалттай байлаа. Нийтдээ Барселона клубын хожигдоогүй цуврал 39 болсон бөгөөд тэднийг мөнхийн өрсөлдөгчид нь болох Раел Мадрид дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 2-1-ээр хожиж, гайхалтай цувралыг эцэс болгожээ<ref>{{Cite news|url=http://www.thenational.ae/sport/primera-liga/cristiano-ronaldo-fires-late-winner-as-real-madrid-end-barcelonas-39-match-unbeaten-run|title=Cristiano Ronaldo fires late winner as Real Madrid end Barcelona's 39 match unbeaten run|date=3 April 2016|work=The National}}</ref>. 2016 оны тавдугаар сарын 14-ний өдөр Ла Лигийн тоглолтын хүрээнд Гранада клубыг 3-0 онооны харьцаагаар хжиж сүүлийн найман улиралд зургаа дахь удаагаа лигийн аварга болов<ref>{{cite news|url=http://www.telegraph.co.uk/football/2016/05/13/barcelona-and-real-madrid-la-liga-final-day-live/|title=14 May 2016|work=The Telegraph}}</ref>.
 
2017 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Барселоноа клуб Аваргуудын лигийн түүхэнд бас нэгэн түүх бичиглэн үлдээсэн юм. Тэд Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтод Францын Парис Сен Жермейнтэй учраа таарч эхний тоглолтод 4-0 онооны зөрүүгээр хожигдоод байлаа. Гэвч тэд гэртээ хийсэн хариу тоглолтод 6-1 оноогоор хожиж, нийлбэр тоглолтын дүн 6-5 болсноор дараагийн шатанд шалгарсан билээ.<ref>{{Cite web|url=http://www.espn.co.uk/football/report?gameId=469090|title=Barcelona vs. Paris Saint-Germain – Football Match Report – March 8, 2017 – ESPN|website=ESPN.com|access-date=2017-03-15}}</ref> 2016-2017 оны улиралд Ла Лигийн аварын титмийг Реал Мадридад алдсан Барселона клуб АВаргуудын лигийн хагас шигшээ шатнаас Ювентус клубт хожигдон тэмцээнээ дуусгав. Улмаар Луйз Энрике гэрээгээ сунгахгүй гэж мэдэгдсэнээр Барселона клубын шинэхэн дасгалжуулагчаар Эрнесто Вальвердэ тодроод байна.
 
== Тоглогчид ==