Барселона (хөлбөмбөгийн баг): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 168:
Амжилтын амтанд бялуурсан Барселона клуб 2006-2007 оны улиралыг ямар ч цомгүйгээр үдсэн юм. Улирал дуусаад байхад АНУ-аар аялан тоглолтоор явж байхад багийн гол тоглогч Самуэль Это гэмтсэн нь Лионель Месси гэх залуу хүүд маш том боломжийг авчирсан билээ. Үүнээс гадна багийн голлох тоглогчдын дунд үл ойлголцох байдал үүсэв багийн дасгалжуулагч Райкаард, Роналдиньод анхаарал хандуулдаг гэж шүүмжилсэн нь Этог хэсэг хугацаанд сэлгээний сандалд суулгахад хангалттай шалтгаан болжээ.<ref>{{cite web|url=http://www.soccerway.com/news/2007/August/03/barcelona-defends-asian-tour/ |title=Barcelona defends Asian tour |publisher=soccerway.com|work=AFP |date= |accessdate=11 March 2010}}</ref> Хэдийгээр ямар ч цомгүй байсан ч Эзэн хааны цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод Хетафе клубтэй таарч тоглоход залуу авьяастан Лионель Месси ид шидээ гайхуулжээ. Тэрээр яг л Марадонагын зууны шилдэг гоолыг санагдуулам Хетафегийн эсрэг оруулсан юм. Талбайн голоос хаалга хүртэл Хетафегийн бүх тоглогчдыг сөхрүүлэн гоол оруулсан нь шинэ од, шинэ эрин эхэлсэн гэдгийн дуут дохио болжээ. Хагас шигшээн эхний тоглолтод 5-2 онооны харьцаагаар хожсон бол хариу тоглолтод 4-0 онооны харьцаагаар хожигдож, аваргын цомоос атгаад алдсан юм.
 
2007-2008 оны улирал Барселонагын хувьд мөн адил цомгүй жил байлаа. Тэд Ла Лигийн хүснэгтийн гуравдугаар байрт бичигдсэн бол Аваргуудын лигийн хагас шигшээд аварга болох ерөөлтэй Манчестер Юнайтед клубт, Эзэн хааны цомын тэмцээнд аварга болох ерөөлтэй Валенсиа клубуудэд тус тус хожигдсон юм. Үүнээс гадна "Эль Класико"-д 4-1 онооны харьцаагаар хожигдож чамгүй амжилт гаргаад байсан Франк Райкаардын байр суурь ганхаж эхэлсэн билээ. Төд удалгүй багийн ерөнхийлөгч Хоан Лапорта Барселона клубын хоёрдугаар багийг удирдаж байсан [[Хосеп Гуардиолаг]] ерөнхий дасгалжуулагчийн суудалд томилсон билээ. Тэрээр 2008 оны зургаадугаар сард энэ суудалд албан ёсоор суусан юм.<ref name="FC Barcelona">{{cite web|url=http://www.fcbarcelona.com/web/english/noticies/destacades/n080508104104.html|title=Rijkaard until 30 June; Guardiola to take over|date=8 May 2008|accessdate=8 May 2009|publisher=FC Barcelona}}</ref>
 
=== Лапортагийн төгсгөл, Сандро Росселийн эрин (2010-оноос) ===