Монгол хадран: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "''' Монгол хадран ''' Баруун Монголын хадран загас нь гуравдагч галавын реликт бөгөөд сэрүүн..."
 
No edit summary
Мөр 1:
''' Монгол хадран ''' Баруун Монголын хадран загас нь гуравдагч галавын реликт бөгөөд сэрүүн бүсийн уулын бэлийн гадагш урсгалгүй ай саваар тархсан загас юм. [[Ховд гол|Ховд]], [[Завхан гол|Завхан]], [[Буянт гол|Буянт]], [[Шивэр гол|Шивэр]], [[Бөхмөрөн гол|Бөхмөрөн]], [[Хариг гол|Хариг]], [[Чигэстэй гол|Чигэстэй]], [[Богд гол|Богд]], [[Яруу гол|Яруу]], [[Байдраг гол|Байдрагийн гол]], [[Ачит нуур|Ачит]], [[Толбо нуур|Толбо]], [[Тал нуур|Тал]], [[Даян нуур|Даян]], [[Хотон нуур|Хотон]], [[Хоргон нуур|Хоргон]], Ховдын[[Ховд]]ын [[Хар-Ус нуур|Хар ус]], [[Хар айраг нуур|Хар айраг]] зэрэг нуураар тархжээ.
 
Биеийн зүс бараавтар, зарим усных хар, нуруун тал саарал хөх туяатай бараан, хэвлий боровтор туяатай цайвардуу байна. Хамгийн том нь 75 см урт, 4-5 кг хүрнэ. 20 орчим жил насалдаг. 4-5 насандаа үржилд орно. Загасны үржлийн хугацаа газар нутгийн цаг агаарын байдлаас шалтгаалан харилцан адилгүй байна. 4-5 сард урсгал нуурын эрэг орчим, голын гүехэн хэсгийн хайрга чулуу, ургамал дээр түрсээ шахдаг. Хөвөгч болон ёроолын амьтнаар хооллодог.<ref>[Хүүхэд - Залуучуудын нэвтэрхий толь 2 - 1986 - хуудас 327]</ref>