"1911 он"-ны өөр хувилбарууд

no edit summary
* Арваннэгдүгээр сарын 22 - Хаант Орос улс Ираныг булаан эзлэв. Тэд Каспийн тэнгисийн томоохон боомт хот болох Рашд хотод бүрэн хяналтаа тогтоожээ.
* Арваннэгдүгээр сарын 29 - Персийг булаан эзэлсэн Хаант Оросын засгийн газар тус улсаас АНУ-ын иргэн Уиллиам М.Шустерийг 48 цагийн дотор гарахыг шаарджээ.
* Арваннэгдүгээр сарын 30 - "Уайт Стар Лайн" компанийн томоохон хөлөг онгоцын нэг "Бриттаник" хөлөг Белфаст хотноо бүрэн живжээ.
 
=== Арванхоёрдугаар сар ===
* Арванхоёрдугаар сарын 1 - Манж Чин гүрний гурван зууны дарлалаас Монголын эзэнт гүрэн чөлөөлөгдөж, тусгаар тогтнолоо зарлав. Гэвч Хятадын удирдлагууд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд "Гадаад монгол" гэж нэрлэж байлаа. Тусгаар монголчууд гахай жилийн өвлийн тэргүүн сарын 11-нд Засгийн газраа эмхлэн байгуулсан юм.
* Арванхоёрдугаар сарын 2 - Сиамын эзэн хаан Важиравуд хаан ширээнд суужээ.
* Арванхоёрдугаар сарын 3 - Америкийн ерөнхийлөгчийн системийг шууд хуулсан шинэ Хятад улс "Хятадыг өөрчлөх ерөнхий төлөвлөгөөг" боловсруулж засгийн газарт танилцуулав.
* Арванхоёрдугаар сарын 4 - "Стандарт Ойл" компанийн ерөнхийлөгчийн суудлаас Жон Д.Рокефеллер өөрийн хүсэлтээр огцорчээ. Түүний суудалд Жон Д.Арчиболд суусан юм.
* Арванхоёрдугаар сарын 5 - Йосеф Сталинийг гурав удаагаа Вологда хот руу цөлөв.
* Арванхоёрдугаар сарын 7 - Шинэ Зеландын парламентын сонгуульд Либерал нам ялалт байгуулж, Жозеф Уорд ерөнхий сайд болох нь тодорхой болов.
* Арванхоёрдугаар сарын 14 - Роалд Амюндсений удирдсан экспедиц Өмнөд туйлд хүрэв.
** Их Британид анх удаагаа эмэгтэй хүн докторын зэрэг хамгаалжээ.
* Арванхоёрдугаар сарын 16 - Монгол улсын эзэн хаанд Наймдугаар богд Жавзандамбыг залж, "Богд хаан"-д өргөмжлөв.
* Арванхоёрдугаар сарын 18 - Тагна Тувагын ард иргэдтэй Оросын төлөөлөгчид уулзав. Хятадын мэдэлд байсан дээрх ард иргэд 1914-нд Оросын мэдэлд бүрэн шилжсэн билээ.
* Арванхоёрдугаар сарын 24 - Персийн ерөнхий сайд Самсам аль Салтанна засгийн газар болон парламентаа бүрэн бүрэлдэхүүнээр нь тарааж, сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлахаар болов.
* Арванхоёрдугаар сарын 29 - Сүн Ят Сен Бүгд найрамдах Хятад улсын ерөнхийлөгч болжээ.
* Арванхоёрдугаар сарын 30 - Шинээр байгуулагдсан Хятад улсын Үндэсний ассемблей Григорийн тоололд шилжих шийд гаргав.
 
[[Ангилал:1911 он| ]]
[[Ангилал:Он (20-р зуун)|#]]
1,230

edits