1911 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 94:
* Зургаадугаар сарын 29 - Тухайн цаг үеийнхээ хамгийн том байлдааны хөлөг онгоцыг Хаант Орос улс зэвсэглэлд нэвтрүүлжээ. Севастополь нэртэй тус хөлөг Хаант Оросын билэг тэмдэг болж байлаа.
 
=== Долоодугаар сар ===
== Энэ онд төрөгсөд ==
* Долоодугаар сарын 1 - Хаант Оросын эзэн хааны зөвлөл Оросын еврейчүүдийн уран зохиолийн нийгэмлэгийг татан буулгах шийдвэр гаргажээ.
* [[10 сарын 24]]: Аркадий Райкин
* Долоодугаар сарын 2 - АНУ-ын муж хоорондын худалдааны зөвлөл Америк даяар үйл ажиллагаа явуулдаг хурдан галт тэрэгний компаниудыг шалгахаар болжээ.
== Энэ онд нас барагсад ==
* Долоодугаар сарын 3 - Туркийн газар нутгийн холбоог Мехмед Эмин, Ахмед Агаоглу нар үүсгэн байгуулжээ.
==1911 оны үйл явдлууд==
* Долоодугаар сарын 4 - АНУ даяар хэт халуун эхлэв. Вермонт болон Нью-Хемпшир муж, Бостон, Чикаго хотуудад 40 хэмээс дээш халжээ. Зөвхөн Чикаго хотод л гэхэд нэг өдөр 64 хүн амиа алдсан юм.
* [[Монгол улс]] [[Манж]]аас тусгаарлагдаж [[Богд хаан]]ыг хаанд өргөмжлөв.
* Долоодугаар сарын 5 - Алдарт "Олимпик" хөлөг Английн Саутхемтонд ирснээр аялалаа дуусгав.
* [[Бүгд Найрамдах Хятад Ард Улс|Хятад]]ад [[цагаагчин гахай жилийн хувьсгал]] гарч [[Манжийн ноёрхол|Манжийн ноёрхлыг]] [[түлхэн унагаав]]
* Долоодугаар сарын 13 - Их Британийн угсаа залгамжлах хунтайж Эдуард 17 насандаа Уелсийн хунтайжаар өргөмжлөгдөв. Тэрээр 1616 оноос хойш анх удаагаа энэ цолтой болсон хаан угсааны хүн болсон юм.
* 5-р [[Ялгуусан хутагт]] [[Лувсанданзан]] нас барав.
* Долоодугаар сарын 14 - Америкийн нисгэгч Харри Етвүүд Бостон хотоос Вашингтон хүртэл 576 миль газрыг зогсолтгүй туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэв. Тэрээр "Цагаан ордон"-ы өмнөд жигүүрт газардсан байна.
* [[Дэчинравжаагийн хийд]], [[Амгалантын хийд]] байгуулагдав.
* Долоодугаар сарын 15 - Япон болон Герман улс худалдааны гэрээ байгуулав.
* Эрдэмтэн [[Хөдөөгийн Пэрлээ|Х.Пэрлээ]] төрөв.
* Долоодугаар сарын 17 - Францын сонины сэтгүүлч Андре Йагер-Шмидт дэлхийг 39 хоногийн дотор тойрч дээд амжилт тогтоожээ.
* [[Даншиг наадам]] болж [[Их Монгол]] хэмээх [[Шаравжамц]] түрүүлэв.
* Долоодугаар сарын 23 - Монголын шашны тэргүүн VIII богд Жавзандамбын зарилгаар Монголын сайд нар Санкт Петербург хотноо Оросын талынхантай уулзаж, тусгаар тогтнолыг дэмжин, туслалцаа хүсчээ.
* Долоодугаар сарын 24 - АНУ-ын нэрт аялагч Хирам Бингхем Инкагийн соёлын үнэт өв Мачу Пикчуг дахин илрүүлжээ.
* Долоодугаар сарын 31 - Америкийн алдарт "Женерал Моторс" компани Нью-Йоркын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, олон нийтийн өмчит компани болов.
 
=== Наймдугаар сар ===
* Наймдугаар сарын 1 - АНУ-ын иргэн Харриет Күимби нисэх онгоцны үнэмлэх авсан Америкийн анхны, дэлхийн хоёр дахь эмэгтэй хүн болов.
* Наймдугаар сарын 3 - Шведийн эрдэмтэн Альвар Гуллстранд нүдний хараа шалгах төхөөрөмж бүтээв.
* Наймдугаар сарын 8 - Ромын пап X Пиус Католик сүмд шавилан суух сурагчдын доод насыг 7 болгож бууруулжээ.
** "Пате долоо хоногийн мэдээ" гэх дүрст мэдээг АНУ-ын кино театруудад гаргаж эхлэв. Долоо хоног бүрийн мягмар гарагт дэлхийд өрнөсөн үйл явдлуудыг дүрсжүүлэн хүргэдэг байжээ.
* Наймдугаар сарын 9 - Их Британид бүртгэгдсэн хамгийн халуун өдөр тохиов. Их Британид тухайн үед 36.7 хэм хүрч халж байжээ.
* Наймдугаар сарын 14 - Харандаа үзүүрлэгчийг зохион бүтээсэн Америкийн зохион бүтээгч Эдгар Райс Барроус өөрийн бүтээлээ албан ёсоор худалдаанд гаргав.
* Наймдугаар сарын 19 - Португалийн үндэсний ассемблей Бүгд найрамдах Португал улсыг байгуулах шийд гаргажээ.
** АНУ-ын Сенатын танхим Аризона болон Нью Мексиког АНУ-ын муж болгон батламжлав.
* Наймдугаар сарын 21 - Францын нийслэл Парис хотын Луврын музейд хадгалагдаж байсан "Мона Лиза" уран зургийг Вичензио Перужжиа гэгч хулгайлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны дүнд дараа өдөр нь илрүүлсэн юм.
* Наймдугаар сарын 24 - Бүгд найрамдах Португал улсын анхны ерөнхийлөгчөөр Мануэль де Арриагаг томилжээ.
* Наймдугаар сарын 25 - Японы ерөнхий сайд Таро Кацүра өөрийн хүсэлтээр суудлаа өгснөөр, Японы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ тарав.
* Наймдугаар сарын 27 - Оросын армийн төв клуб ЦСКА Москва албан ёсоор байгуулагдав.
* Наймдугаар сарын 29 - Уугуул америкийн Яхи омгийн сүүлийн төлөөлөл "Иши" гэх индианыг илрүүлжээ. Тэрээр Яана хэлээр ярьдаг сүүлийн хүн байв. Тэрээр 1916 онд нас барсан юм.
* Наймдугаар сарын 30 - Японы ерөнхий сайдаар Кинмочи Сайонжи томилогджээ.
 
=== Есдүгээр сар ===
* Есдүгээр сарын 2 - Хаант Оросын мөс зүсэгч "Таймир" хөлөг онгоц Антарктидийн эргийн "Врангелийн арал"-д зангуугаа буулгав.
** Португалийн шинэ ерөнхий сайдаар Хоао Пиньеро Чагас тодорчээ.
* Есдүгээр сарын 6 - ЗХУ-ын удирдагч Йосиф Жугашвили /Сталин/ Вологдагын шоронгоос суллагдмагцаа Санкт Петербург рүү явж Больщевик хөдөлгөөнд элсчээ.
** Английн усан сэлэгч Томас В.Бөргесс Английн хоолойг сэлж гаталсан сүүлийн хүн болов. Түүхэнд ердөө хоёр л хүн Английн хоолойг сэлж гаталсан байдаг билээ.
* Есдүгээр сарын 7 - Португалийн парламент хойд хил дээр үүссэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахын тулд 12 мянган цэрэг илгээв.
* Есдүгээр сарын 9 - Их Британид агаарын илгээмжийн үйлчилгээ туршилтийн нислэг үйлджээ.
* Есдүгээр сарын 11 - Италид Этна галт уул дэлбэрч их хэмжээний халуун лав урссаны улмаас Рандаззо болон Лингуаглосса хотуудын хүн амыг нүүлгэн шилжүүлэв.
* Есдүгээр сарын 13 - Хятадын Манж чин гүрний хаант засаг үндсэн хуулийн 19 зүйлд өөрчлөлт оруулсаны зарим нь илүү ардчилсан шинжтэй байжээ. Гэвч энэ хуулийг ердөө нэг сарын турш л дагаж мөрдсөн юм.
* Есдүгээр сарын 14 - Хаант Оросын ерөнхий сайд Петр Столыпин Киев хотын дуурийн теарт "Султан хааны үлгэр" дуурийг үзэж байхад нь цээжин тус газарт бууджээ. Уг халдлагыг Киевийн анархист хувьсгалын гишүүн Дмитрий Богров үйлдсэн байна.
* Есдүгээр сарын 19 - Испани даяар үйлдвэрчний эвлэлийн гишүүд засгий газраа эсэргүүцэн жагсаал өрнүүлэв.
* Есдүгээр сарын 20 - Алдарт "Олимпик" хөлөг "Хоук" хөлөгтэй мөргөлдөж, ноцтой гэмтжээ.
* Есдүгээр сарын 21 - Канадын парламентын сонгуульд Консерватив нам ялалт байгуулж, намын дарга Роберт Борден ерөнхий сайд болох нь тодорхой болов.
* Есдүгээр сарын 23 - АНУ-ын шуудангийн үйлчилгээний хороо агаарын илгээмжийн үйлчилгээг нэвтрүүлж, анхны нислэгийг Эрли Овингтон үйлджээ.
* Есдүгээр сарын 26 - Итали-Туркийн дайн: Оттоманы эзэнт гүрний мэдэлд байх Хойд Африкийн газар нтугат хоёр тал хүчтэй тулаан өрнүүлжээ.
* Есдүгээр сарын 27 - Швед улсад парламентын сонгууль болж Либерал нам ялалт байгуулав. Ингэснээр намын дарга Карл Стааф шинэ ерөнхий сайд болжээ.
* Есдүгээр сарын 29 - Итали улс Оттоманы эзэнт гүрний эсрэг дайн зарлав.
* Есдүгээр сарын 30 - АНУ-ын Армийн алба хаагчдыг анх удаа вакцинд хамруулжээ.
 
=== Аравдугаар сар ===
* Аравдугаар сарын 1 - 1910 оны хувьсгалаас хойш Мексикт анхны сонгууль болж Франчиско И.Мадеро 95 хувийн саналаар ялалт байгуулжээ.
* Аравдугаар сарын 3 - Итали-Туркийн дайн: Италийн адмирал Луйжи Фареллийн тушаалаар Оттоманы эзэнт гүрний мэдэлд байх Ливийн Триполи хотыг хүчтэй бөмбөгдөж эхэлжээ.
* Аравдугаар сарын 4 - Зохион бүтээгч Чарльз Сийбөргерийн бүтээсэн урсдаг цахилгаан шатыг Лондон хотын метронд анх удаа ашиглажээ.
* Аравдугаар сарын 6 - Шведийн парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдав.
* Аравдугаар сарын 7 - Шведийн шинэ ерөнхий сайд Карл Стааф батлан хамгаалах зардлаа танаж, нийгмийн зоригтой өөрчлөлт хийнэ гэж мэдэгдэв.
* Аравдугаар сарын 9 - Даанын тунхагт гарын үсэг зурснаар Йемен улс Оттоманаас тусгаар тогтножээ.
* Аравдугаар сарын 10 - Синхайн хувьсгал: Вүчангын бослого дэгдсэнээр Бүгд найрамдах Хятад улс байгуулагдах эхлэл тавигджээ.
* Аравдугаар сарын 12 - Уугуул америкчуудын нийгэмлэг Охайо мужийн Колумбус хотноо байгуулагдав.
* Аравдугаар сарын 16 - АНУ-д шинээр байгуулагдсан Прогрессив бүгд найрамдах намын удирдах зөвлөлийн анхдугаар хурал болжээ.
* Аравдугаар сарын 20 - Солонгосыг ерөнхийлөн захирагч Японы генерал Масатаке Тераучи "Дунд сургуулиудыг хянах хороо" гэгчийг байгуулжээ.
* Аравдугаар сарын 22 - Хятадын үндэсний ассемблей хуралдаж, Өмнөд Хятадад үүсээд байгаа хувьсгалт нөхцөл байдлыг хэлэлцжээ.
* Аравдугаар сарын 26 - Ханкугын хувьсгалд босогчдыг удирдсан Ли Юань Хунг өөрийгөө Хятады ерөнхийлөгч гэж зарлав.
* Аравдугаар сарын 27 - Бүгд найрамдах Хятад улсын Бүх цэргийн ерөнхийлөн захирагчаар Юань Ши Кай тодорчээ.
** Хятадын Сычуань муж Хятадаас салан тусгаарлаж байгаагаа зарлав.
* Аравдугаар сарын 28 - Шинээр байгуулагдсан Хятад улсын Үндэсний ассемблей анхны хуралдаанаа зарлав. Уг хуралдаанаар дараах гурван өөрчлөлтийг хийжээ. Хятадын засгийн газрын бүрэлдэхүүнд Манж угсааны хүнийг томилохгүй байх, зөвхөн язгуур угсааны хүн байыг болиулах, насан туршдаа алба хашдагыг болиулах зэрэг ардчилсан шинэчлэлийг хийв.
* Аравдугаар сарын 30 - Манж Чин гүрний хаан таван настай Пу И-г хаан ширээнээс нь буулгах талаар хэлэлцэж эхлэв.
 
=== Арваннэгдүгээр сар ===
* Арваннэгдүгээр сарын 1 - Дэлхийн цэргийн түүхэнд анх удаа онгоцноос бөмбөг хаяв. Итали-Туркийн дайны үеэр Италийн нисэх хүчин хэд, хэдэн удаа жижиг хэмжээний бөмбөг хаяжээ.
** Хятадын эзэн хааны арми Ханкү мужийг эргүүлэн хяналтдаа авав. Гэсэн ч нөгөө талд Шанши мужийг хувьсгальчдын арми эзэлж, 1000 гаруй хүнийг хороов.
* Арваннэгдүгээр сарын 3 - "Женерал Моторс" компанийн хуучин захирал Уиллиам К.Дюрант "Шевролет Мотор" компанийг байгуулжээ.
** Шанхай хот босогчдын хяналтад оров.
** Хятадын ерөнхий сайд үүсээд байгаа нөхцөл байдлыг зөөлрүүлэхийн тулд үндсэн хуульт өөрчлөлт оруулж, үндсэн хуульт хаант засаглалтай "хаан" нь билгэдлийн байх хуулийн төсөл боловсруулжээ.
* Арваннэгдүгээр сарын 5 - Италийн арми Триполи болон Сиренайка хотуудыг булаан эзлэв.
* Арваннэгдүгээр сарын 7 - Шведийн эзэн хааны дэргэдэх Мари Кюри болон түүний нөхрийг Физикийн салбарын Нобелийн шагналаар шагнах шийдвэр гаргажээ.
** Хятадын эзэнт гүрний ерөнхий сайдаар Юань Ши Кай-г нэрлэв.
* Арваннэгдүгээр сарын 8 - Португалийн ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байсан Хоао Пиньеро Чагас өөрийн хүсэлтээр огцров.
** Анхуй муж Хятадаас тусгаарлаж байгаагаа зарлав.
* Арваннэгдүгээр сарын 9 - Квантунг (одоогийн Гуанжоу) муж Хятадаас тусгаарлагдаж байгаагаа зарлажээ.
* Арваннэгдүгээр сарын 13 - Британийн консерватив намын даргаар Бонар Лоуг сонгов.
* Арваннэгдүгээр сарын 19 - Доминикан улсын ерөнхийлөгч Рамон Касерес Санто Доминго хотноо халдлагад өртөж амиа алджээ.
* Арваннэгдүгээр сарын 20 - Техасын амбан захирагч Оскар Коркийт Мексикийн босогчдыг 48 цагийн дотор нутагтаа буцах зарлиг гаргав. Шаардлагыг биелүүлэх үүргийг Техасын цагдаагийн газарт олгожээ.
* Арваннэгдүгээр сарын 22 - Хаант Орос улс Ираныг булаан эзлэв. Тэд Каспийн тэнгисийн томоохон боомт хот болох Рашд хотод бүрэн хяналтаа тогтоожээ.
* Арваннэгдүгээр сарын 29 - Персийг булаан эзэлсэн Хаант Оросын засгийн газар тус улсаас АНУ-ын иргэн Уиллиам М.Шустерийг 48 цагийн дотор гарахыг шаарджээ.
* Арваннэгдүгээр сарын 30 - "Уайт Стар Лайн" компанийн томоохон хөлөг онгоцын нэг "Бриттаник" хөлөг Белфаст хотноо бүрэн живжээ.
[[Ангилал:1911 он| ]]
[[Ангилал:Он (20-р зуун)|#]]