1911 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 2:
[[1909]] | [[1910]] | [[1911]] | [[1912]] | [[1913]]
</div>
 
== Онцлох үйл явдал ==
=== Нэгдүгээр сар ===
* Нэгдүгээр сарын 1 - Никарагуа улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Хуан Хосе Эстрада албан ёсоор тангарагаа өргөжээ.
* Нэгдүгээр сарын 3 - Сидней хотын төвийн гудамжинд Метрополитан цагдаагийн газрын 1500 алба хаагч зэвсэглэсэн гурван анархистийн эсрэг буудалцав. Буудалцааны үеэр хоёр хүн амиа алджээ.
* Нэгдүгээр сарын 7 - Швейцарийн Альпийн нуруунд орших Кранс-Монтана хотод дэлхийн хамгийн анхны уул уруудах цанын тэмцээн болжээ. Тус тэмцээнд 20 тамирчин оролцож, улмаар Британийн тамирчин Сесил Хопкинсон түрүүлсэн байна.
** Монакогын вант улсын ван I Альберт Монаког хаант засаглалтай улс болгох талаар үндсэн хуульд тусгажээ. Энэ нь араасаа эсэргүүцэл дагуулсан юм.
* Нэгдүгээр сарын 8 - Дуглас Моусоноор удирдуулсан Антарктидийг судлах Австралийн экспедиц тус тивтэй ойролцоо орших Денисоны хошуунд хүрчээ.
* Нэгдүгээр сарын 9 - АНУ-ын "АЛАМ" компанийн захирал Жорж Б.Селдэн гэгч Хенри Фордыг татвараас зугтсан, компанийн патентыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхэд өгчээ. АНУ-ын тойргийн шүүх энэ хэргийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон юм.
* Нэгдүгээр сарын 11 - Германы нийслэл Берлин хотноо байгалийн шинжлэх ухааны судалгааны Кайзер Вильгелмийн нийгэмлэгийг байгуулжээ.
* Нэгдүгээр сарын 13 - Амстердам хотын музейд хадгалагдаж байсан Рембрандтын "Шөнийн харуул" бүтээл халдлагад өртжээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн 209 жилийн настай уг зургийг хутгаар сийчиж орхиосон байна.
* Нэгдүгээр сарын 16 - Парагвайн ерөнхийөлгч Мануэль Гондра үүрэгт ажлаа аваад ердөө хоёрхон сарын дараа өөрийн хүсэлтээр суудлаа өгчээ. Парагвайн конгресс хэлэлцээд түүний залгамжлагчаар өмнө нь дайны сайд байсан Албино Жараг сонгосон юм.
* Нэгдүгээр сарын 17 - Францын төлөөлөгчдийн танхимд үг хэлж байхад нь Францын ерөнхий сайд Аристид Брайнд халдав. Золоор тэр амь насаа алдаагүй юм.
** АНУ-д хамгийн анх удаа нисэхийн сургууль Сан Диего хотод байгуулагджээ.
* Нэгдүгээр сарын 22 - Нисэх онгоцтой хамгийн удаан агаарт хөөрсөн дээд амжилт дахин эвдэгдэв. Америкийн нисгэгч Филип Орин Пармели 3 цаг 40 минутын турш агаарт нисчээ.
* Нэгдүгээр сарын 23 - Нэрт эрдэмтэн Мари Кюри Францын шинжлэх ухааны академийн гишүүнээр томилогдов. Ингэснээр энэ суудалд суусан анхны эмэгтэй эрдэмтэн болжээ. Тэрээр насан эцэслэх хүртлээ энэ суудалд суусан юм.
* Нэгдүгээр сарын 24 - Японы угсаа залгамжлах хунтайж Хирохитогийн амь насанд халдахыг завдсан гэсэн үндэслэлээр Шусүй Котокү тэргүүтэй хэд, хэдэн хүнийг цаазаар авчээ.
* Нэгдүгээр сарын 26 - АНУ, Канадын хооронд худалдааны гэрээ байгуулагдав.
* Нэгдүгээр сарын 27 - Перу-Экуадор улсын хилийн цэргүүд хэдэн цагийн туршид буудалцжээ.
* Нэгдүгээр сарын 29 - Галапагосын арлыг АНУ-д хөлслүүлэх төлөвлөгөөтэй байсайн Экуадорын ерөнхийлөгч Альфаро олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарав.
* Нэгдүгээр сарын 31 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхмын 188 гишүүний 159 нь Сан-Франциско болон Нью Орлийн хотуудад 1915 оны дэлхийн үзэсгэлэн яармагыг зохион байгуулах шийдвэр гаргажээ.
 
=== Хоёрдугаар сар ===
* Хоёрдугаар сарын 2 - Гондурсын Пуерто Кортез хот Америк, Британийн цэргүүдийн мэдэлд шилжжээ.
* Хоёрдугаар сарын 4 - Персийн Тегран хотод Персийн сангийн сайд Сани аль Довле халдлагад өртөн амиа алдав. Түүнийг Армени гаралтай хоёр этгээд хороосон байна.
* Хоёрдугаар сарын 11 - Линкольны дурсгалын цогцолборыг барьж эхлэв.
* Хоёрдугаар сарын 18 - Одоогийн Тажикистаны нутагт байрлах Усой усан далан 7.4 магнитудын газар хөдлөлтөд эвдэрч, 90 хүн амиа алдав.
* Хоёрдугаар сарын 21 - Алдарт хөгжмийн зохиолч Густав Малер сүүлийн концертоо удирджээ. Тэрээр Вьенна хотод буцаж ирээд удаагүй байхдаа буюу гурван сарын нас барсан юм.
* Хоёрдугаар сарын 24 - АНУ-ын Сенатын танхим Япотой байгуулах чөлөөт худалдааны гэрээг баталжээ.
* Хоёрдугаар сарын 28 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт АНУ-ын ерөнхий прокурорын туслахад хар арьст Уиллиах Х.Льюсийн нэрийг дэвшүүлжээ.
 
=== Гуравдугаар сар ===
* Гуравдугаар сарын 1 - Францын ерөнхий сайдын суудалд нэр дэвшүүлсэн Эрнест Монисийн баримт бичгийг Ерөнхийлөгч Фаллиерест өргөн барив.
* Гуравдугаар сарын 3 - АНУ-ын армийн дэргэд шүдний эмнэлэг байгуулжээ.
* Гуравдугаар сарын 8 - Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэв.
* Гуравдугаар сарын 17 - Норвегийн парламентад Анна Рогштад суув. Ингэснээр тус улсын түүхэнд эмэгтэй хүн парламентын гишүүн болсон анхны эмэгтэй болжээ.
* Гуравдугаар сарын 18 - АНУ-ын Аризона мужиид дэлхийн хоёр дахь том далан болох "Рүүзвельтийн далан" байгуулагджээ. Уг даланг экс ерөнхийлөгч Теодор Рүүзвельт албан ёсоор нээсэн юм.
** Италийн ерөнхий сайд Луйжи Луззатти өөрийн хүсэлтээр суудлаа өгчээ.
** Абрахам Линкольны оршуулгийн ёслолд оролцож, авсыг нь ачиж явсан сүйх тэргийг Колумбиа мужийн нэгэн этгээд галдан шатаажээ. Хожим нь түүнийг Томас Лаури гэх мужаан сэргээн засварлаж музейд тавьсан юм.
* Гуравдугаар сарын 20 - Хаант Оросын ерөнхий сайд Петр Столыпин өөрийн хүсэлтээр суудлаа өгчээ. Тэрээр Хятадтай үүсгэсэн дипломат маргааныг шийдвэрлэж чадаагүй гэж үзэн энэ шийдвэрийг гаргасан байна. Оросын хаан II Николай түүний залгамжлагчаар Владимир Коковцовыг нэрлэв.
* Гуравдугаар сарын 22 - Португалийн Порту хотын их сургууль байгуулагджээ.
* Гуравдугаар сарын 25 - Нью-Йорк хотод орших гурвалжин барилгад гал гарав. Наймдугаар давхараас эхэлж гарсан гал 9-10-р давхарт хурдан хугацаанд тархаж, хохирогчдын тоог нэмжээ. Галын улмаас ихэвчлэн охид, эмэгтэйчүүд хохирчээ. Гал гарснаас хойш 30 минутын дараа 123 эмэгтэй, 23 эрэгтэй ажилчин амиа алджээ. Энэ галын дараа үндэсний хэмжээнд галын тусгай дүрэм, хөдөлмөрийн хуулийг өөрчилсөн юм.
* Гуравдугаар сарын 29 - АНУ-ын армийн зэвсэглэлд Жон Браунингийн бүтээсэн M1911 гар бууг нэвтрүүлжээ. Энэ гар буу 74 жилийн турш ашиглагдсан юм.
 
=== Дөрөвдүгээр сар ===
* Дөрөвдүгээр сарын 1 - Мексикийн ерөнхийлөгч Порфирио Диаз Мексикийн конгрессыг шинээр байгуулжээ. Гэсэн ч түүний 25 жилийн засаглал дараагийн сард нь нуран унасан юм.
* Дөрөвдүгээр сарын 2 - Их Британид хүн амын нэгдсэн тооллого явагдаж 45.2 сая хүн тоологджээ.
** Австралид болсон хүн амын нэгдсэн тооллогоор 4.4 сая тоологдсон байна.
* Дөрөвдүгээр сарын 4 - АНУ-ын 62 дахь Конгресс эхлэв. Энэ удаагийн конгрессийн сонгуульд Ардчилсан нас ялалт байгуулсан юм. Ингэснээр төлөөлөгчдийн танхимын даргаар Чемп Кларк сонгогджээ.
* Дөрөвдүгээр сарын 9 - Японы Токио хотын Ёшивара дүүрэгт гал гарав. Галд ихэвчлэн гейшагын байр өртсөн бөгөөд 300 хүн амиа алдаж, 800 хүн бэртэж, 6000 хүн орон гэргүй болжээ.
* Дөрөвдүгээр сарын 10 - Хятадын эзэн хааны дэргэдэх Дээд зөвлөл хуралдаж, тус улсад ерөнхий сайд гэсэн албан тушаалыг бий болгож, ханхүү Чинг энэ суудалд томилжээ. Нийт 13 яамтай болсон Хятадын засгийн газарт нэг Монгол хүн багтсан мэдээлэл бий.
* Дөрөвдүгээр сарын 12 - Францын нисгэгч Пьер Прьер 290 миль замыг 4 цаг 8 минутын туршид зогсолтгүй туулж, дээд амжилт тогтоожээ.
* Дөрөвдүгээр сарын 17 - АНУ-ын Цагаачдын хороонд нэг өдөр 11,745 мянган хүн бүртгүүлж дээд амжилт тогтоожээ.
* Дөрөвдүгээр сарын 20 - Португалийн парламент төрийн шашнаар Ромын Католик шашныг сонгож, хэрвээ өөр шашны сүм байгуулах бол өндөр татвар төлөхийг хуульчлав.
* Дөрөвдүгээр сарын 22 - Лос Анжелес Таймс сонины байрны урд бөмбөг дэлбэлсэн Жеймс МакНамараг бүх насаар нь хорих ял оноожээ. Харин Жон МакНамараг 20 жил хорих ялаар шийтгэсэн байна.
* Дөрөвдүгээр сарын 27 - Хуангхуагангын бослог Хятадад болов. Босогчид таван тосгонд хаант засгийг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн дэгдээсэн билээ.
* Дөрөвдүгээр сарын 30 - Мейн мужийн Бангор хотод гал гарч тус хотын гуравны нэг нь сүйдэв. Бангор хотын 8500 гаруй хүн орон гэргүй болжээ.
 
== Энэ онд төрөгсөд ==
* [[10 сарын 24]]: Аркадий Райкин