1 сарын 20: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1:
'''1 сарын 20''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 20 дахь өдөр.
== Үйл явдлууд ==
* 1265 - Вестминстер ордонд Английн парламент анхны хуралдаанаа хийв. Тухайн үед үүнийг парламент гэж нэрлэдэггүй байсан бөгөөд өөрийн гэсэн дэг жаяг ч гэж байгаагүй юм.
* 1320 - Польшийн гүн Владислав Локиетек хаан ширээнд суужээ.
* 1567 - Рио де Жанейрогын тулаан: Португалийн генерал Эстасио де Сагаар удирдуулсан Португалийн арми Рио де Жанейрог Францаас чөлөөлж өөрийн мэдэлд авав.
* 1649 - Английн хаан I Чарльзийг улс орныхоо төлөө тэрсэлсэн хэргийг хэлэлцэх шүүх ажиллагаа эхлэв. Шүүх ажиллагаа эхэлснээс 10 өдрийн дараа түүнийг цаазалсан юм.
* 1783 - Их Британи Франц болон Испани улстай энхий гэрээ байгуулснаар АНУ дахь Хувьсгалын дайн эцэслэв.
* 1785 - Сиамын хаант улс буюу одоогийн Тайландын арми Мекон голын бэлчирт Вьетнамын армийг отолтод оруулж, бага хэмжээний тулаан өрнүүлэв.
* 1839 - Юнгейн тулаанд Чилийн арми Перу-Боливийн холбоотон армийг буулган авчээ.
* 1841 - Их Британи Хонг Конг арлыг булаан эзлэв.
* 1877 - Константинопль хотод болсон хуралдаанаар Балканы хойгт улстөрийн өөрчлөлт хийхийг дэмжжээ.
* 1887 - АНУ-ын Сенатын танхим Хавай дахь "Сувдан эрэг"-т тэнгисийн цэргийн бааз байгуулах шийдвэр гаргажээ.
* 1921 - Турк улсын анхны үндсэн хууль батлагдав. Уг хуулиар Туркийг тусгаар улс болохыг тунхагласан байдаг.
* 1929 - Гадна орчинд зураг авсан анхны бүрэн хэмжээний кино болох "In Old Arizona" дэлгэцэнд гарчээ.
* 1936 - Их Британийн хаан ширээнд VIII Эдуард суужээ.
* 1937 - АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Франклин Д.Рүүзвельт, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Жон Ненс Картер нар хоёр дахь бүрэн эрхийнхээ тангаргыг өргөв. АНУ-ын Үндсэн хуулийн 20 дахь нэмэлт өөрчлөлтөөр 1-р сарын 20-ны өдөр шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөдөг байхаар хуульчилжээ.
* 1945 - Дэлхийн II дайн: Унгарын засгийн газар дэлхийн хоёрдугаар дайнд холбоотон гүрнүүдийн талд орж, тулалдах шийдвэр гаргав.
* 1948 - Энэтхэг, Пакистанд үүссэн газар нутгийн маргаантай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тусгай хурал зарлан хуралдуулжээ.
* 1949 - АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Харри С.Труман "Дөрвөн талт бодлого"-оо танилцуулав. Уг бодлогын хүрээнд АНУ ядуу буурай орнуудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр багтсан юм.
* 1953 - АНУ-ын 34 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон Дуайт Д.Айзенхауэр тангарагаа өргөв. Ингэснээр 1-р сарын 20-ны өдөр тангараг өргөсөн анхны ерөнхийлөгч болсон юм.
* 1972 - Пакистан улс цөмийн хөтөлбөр боловсруулж эхэлснээ зарлав. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа Бангладешийн чөлөөлөх дайнд Энэтхэгийн эсрэг оролцож, ялалт байгуулсан билээ.
* 1981 - АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рейган тангараг өргөснөөс хэдхэн минутын дараа Иран улс Америкийн 52 иргэнийг суллажээ.
* 1990 - ЗХУ-ын "Улаан арми"-ийн удирдлага Азербайжаны нийслэл Баку хотод болсон эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн тараах шийд гаргав. Ингэснээр ЗХУ даяар эсэргүүцлийн бослого тэмцэл гарах болсон билээ.
* 1991 - Африкийн Судан улс "Исламын хууль"-ийг эх орондоо мөрдүүлэх шийд гаргав. Үүний дараа тус улсын өмнөд хэсэгт байх Христийн шүтлэгтнүүд, хойд хэсэгт байх Исламын шашинтнуудын хооронд иргэний дайн үүссэн юм.
* 2001 - Филиппиний ерөнхийлөгч Жозеф Эстрада хэвлэл мэдээллийн хэрэгслийн илрүүлсэн мэдээлэл, олон нийтийн тайван жагсаалын улмаас эрх мэдлээ шилжүүлж, албан тушаалаа өгөв. Түүний орыг Глориа Макапагал-Арроио залгасан билээ.
* 2009 - Исланд улсад үүссэн эдийн засгийн хямралт нөхцөл байдлыг эсэргүүцэж олон зуун хүн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэв.
** АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон Барах Х.Обама албан ёсоор тангарагаа өргөв. Ингэснээр тэрээр АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны хар арьс хүн болсон юм.
2017 - АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбумтан Дональд Трамп албан ёсоор тангараг өргөв.
== Энэ өдөр төрөгсөд ==
* 1716 - Францын нэрт археологич, археологын ухааны анхдагчдын нэг Жеан Жак Бартоломей (1795 онд нас барсан)
* 1741 - Ургамлын зүйлийн хувьсалын онолыг тайлбарлагч Карл Линней (1783 онд нас барсан)
* 1775 - Хүчдэлийн онолыг боловсруулсан нэрт физикч Андре-Мари Ампер (1836 онд нас барсан)
* 1873 - Нобелийн шагналт Данийн зохиолч Йоханнес В.Йенсен (1950 онд нас барсан)
* 1882 - Америкийн гэмт бүлэглэлийн тэргүүн, зартай дээрэмчин Жонни Торио (1957 онд нас барсан)
* 1893 - Олимпийн наадмын мөнгө, хүрэл медальт, гурвын харайлтын тамирчин Гиорг Оберг (1946 онд нас барсан)
* 1896 - Оскарын шагналт нэрт жүжигчин, найруулаг Жорж Бөрнс (1996 онд нас барсан)
* 1906 - Хувийн хөлөг онгоц үйлдвэрлэгч, Грекийн тэрбумтан Аристотль Онасис (1975 онд нас барсан)
* 1915 - Пакистаны 7 дахь ерөнхийлөгч Гулам Ишак Хан (2006 онд нас барсан)
* 1920 - Цанын харайлтын төрөл олимпийн хүрэл медаль хүртсэн Норвегийн тамирчин Торлиф Шельдеруп (2006 онд нас барсан)
* 1921 - Испанийн домогт хөлбөмбөгч Тельмо Зарра (2006 онд нас барсан)
* 1926 - Оскарын шагналт нэрт жүжигчин Патрисиа Нийл (2010 онд нас барсан)
* 1930 - АНУ-ын сансрын нисэгч Базз Олдрин
* 1931 - Нобелийн шагналт Америкийн физикч Девид Лий
* 1940 - Олимпийн аварга, мөнгөн медальт, Дэлхийн 5 удаагийн аварга Америкийн уран гулгагч Карол Хайсс
** Мали улсын Ерөнхий сайд, эдийн засагч Манде Сидибе
* 1948 - Нигер улсын ерөнхийлөгч Махамане Усмане
* 1949 - Шведийн 31 дэх Ерөнхий сайд Горан Перссон
* 1955 - Кайманы арлын захирагч МакКийва Буш
* 1956 - Олимпийн таван удаагийн алт, нэг удаагийн мөнгөн медальт Жон Нейбр
* 1967 - Америкийн улстөр судлаач, ерөнхийлөгчийн зөвлөлийн тэргүүн Кейлейн Конуей
* 1971 - Английн Take That хамтлагийг үндэслэгч, дуучин Гари Барлоу
** Японы мэргэжлийн сүмо бөхийн 66 дахь их аварга Масарү Ваканохана
* 1981 - Английн хөлбөмбөгч Оуен Харгрийвес
* 1995 - Испанийн хөлбөмбөгч Серхи Сампер
== Энэ өдөр нас барагсад ==
* 250 - Ромын пап Фабиан (200 онд төрсөн)
* 1837 - Английн төв банкны системийг үндэслэгч Жон Соан (1753 онд төрсөн)
* 1852 - Японы сүмо бөхийн 6 дахь их авараг Мидориносүке Оономацү (1794 онд төрсөн)
* 1936 - Их Британийн эзэн хаан V Жорж (1865 онд төрсөн)
* 1971 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 34 дэх их аварга Тозо Минаногава (1903 онд төрсөн)
* 1977 - Грек улсын 151 дэх Ерөнхий сайд Димитро Күсопулос (1892 онд төрсөн)
* 1983 - Бразилийн домогт хөлбөмбөгч Гарринча (1933 онд төрсөн)
* 1984 - Тарзаны дүрээр олонд танигдсан усанд сэлэгч Жонни Вайсмюллер (1904 онд төрсөн)
* 1993 - Оскарын шагналт нэрт жүжигчин, загварын билэг тэмдэг Одри Хепбөрн (1929 онд төрсөн)
* 2005 - Норвегийн 18 дахь Ерөнхий сайд Пер Бортен (1913 онд төрсөн)
* 2012 - Америкийн нэрт дуучин блюз, R&B урсгалын нэрт төлөөлөгч Этта Жеймс (1938 онд төрсөн)
*
* [[1852]] - [[Оономацү Мидориносүкэ]], сүмогийн 6 дахь [[ёкозүна]] (* [[1794]])
* [[1971]] - [[Минаногава Тозо]], сүмогийн 34 дэх [[ёкозүна]] (* [[1903]])
* [[1984]] - [[Жонни Вайсмюллер]], АНУ-ын [[усанд сэлэгч]], [[жүжигчин]] (* [[1904]])
== Тэмдэглэлт
* Арми үүссэн өдөр (Лаос, Мали)
* Баатруудын өдөр (Кейп Верде)
* Тангарагын өдөр (АНУ)
* Эх орончдын өдөр (Азербайжан)
----
|