Эфү Цэрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
1727 онд Цэрэн Манж-Оросын хилийг тогтоохоор [[Цөх гол]]д одож Оросын төлөөлөгчтэй хил тогтоож, овоо тэмдэг босгох ажлыг зохион байгуулжээ. 1731 онд Зүүнгарын цэрэг Халхад довтлоход Цэрэн [[Сүх алдах]] гэдэг газарт байлдаж ялсан учир түүнийг Халхын их засаг болгов. 1732 онд Зүүнгарын жанжин [[Бага Цэрэндондов]]ын цэрэг Халхад довтлохдоо Цэрэнгийн хошуу нутгийг уулгалж, хоёр хөвгүүнийг нь олзлон, адуу мал олныг дээрэмдэн авч оджээ. Цэрэн Зүүнгарын цэргийг Хэрсэн чулуу, Эрдэнэзуугийн орчимд тулалдаж буруулуулсан учир түүнд “Шалгарсан баатар” цол шагнаж, удалгүй '''улсын эфү''' болгов.
 
1733 онд Цэрэн хязгаар дахиныг тогтоох зүүн этгээдийн туслагч жанжны тамгыг авч, [[Ховд]]од суужээ. Удалгүй түүнийг чуулганы дарга болгов. 1734 онд Бээжинд одож цэргийн хэргийг хэлэлцжээ. 1735 онд Цэрэн [[Зүүнгар]]ын [[Галданцэрэн хаан|Галданцэрэн]]тэй найрамдах, Халх-Зүүнгарын хилийг тогтоох асуудлыг хариуцав. 1736 онд Цэрэн Халхын 1500 цэргийг авч [[Улиастай]], [[Орхон]]ы газарт суужээ. 1737 онд Зүүнгарын Галданцэрэн Цэрэнд захидал илгээхдээ түүнийг “Сэцэн хан” гэж нэрлээд, ойрадуудыг Алтайн газарт нутаглуулах санал тавьжээ. Мөн онд Цэрэн Бээжин хотод очиж Зүүнгарын элчтэй хилийн асуудлыг хэлэлцжээ. 1739 онд бас Зүүнгарын элч Халиутай хилийн асуудлыг хэлэлцэн тогтжээ.
 
1740 онд Цэрэн зөвхөн Халхын цэргээр хилийн харуул тавихыг гуйсанд Манжийн хаан зөвшөөрчээ. 1741 онд Цэрэнг нас өндөр болов хэмээн түүний цэргийн хүрээг [[Тамир]]т нүүлгэв. Цэрэн 1750 онд нас барсанд ахмад хөвгүүн [[Цэнгүнжав]] нь түүний хэргэмийг залгамжилжээ.
 
[[Ангилал:Боржигин]]
 
[[zh:策棱]]