Орландо Мэжик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б -cat (already in subcat); commonscat
Мөр 34:
*[[1992]] оны драфтын анхны эрхийг авсан тус баг [[Шакил О'Нил]]ийг сонгов. Тэрээр эхний жилдээ л дунджаар 23.4 оноо, 13.9 самбараас бөмбөг авалт гэсэн амжилт үзүүлж, бүх оддын тоглолтод оролцон, шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэн юм. Тус улиралд багийн амжилт 41 ялалт, 41 ялагдалтай байсан бөгөөд харамсалтай нь яг ижил амжилт үзүүлсэн [[Индиана Пэйсэрз]] баг плэй-оффын сүүлийн эрхийг авсан байна. Гэхдээ азтай гэж хэлж болохуйц зүйл нь драфтын эхний эрхийг дахин сугалж, [[Крис Вэббер]]ийг сонгоод, [[Анферни Хардавэй]]гээр сольжээ. 1993-94 оны улиралд [[Брайан Хилл]]ийн дасгалжуулсан тус баг 50 ялалт, 32 ялагдлаар анх удаа плэй-оффт дорнод бүсээс 3-р байраар шалгарав. Гэвч эхний шатанд Индиана Пэйсэрзэд 3 дараалан ялагдаж хасагджээ.
*Улирлын дараа [[Чикаго Буллз]]аас чөлөөт агент [[Хорас Грант]]ыг элсүүлснээр улам хүчирхэгжсэн тус баг улирлын тоглолтод 57 ялалт, 25 ялагдлаар дорнод бүстээ эхний байр эзэлжээ. Плэй оффт [[Бостон Селтикс]], [[Майкл Жордан]] нь эргэж ирсэн Чикаго Буллз, мөн Индиана Пэйсэрзийг буулган авч 5 дахь улиралдаа л [[NBA финал]]д шалгарсан юм. Гэвч [[Хьюстон Рокетс]]той хийсэн цувралд туршлага дутаж, 4 дараалан ялагдсан билээ.
*1995-96 онд 60 ялалт, 22 ялагдлаар бүстээ 2-р байр эзэлж, плэй-оффт [[Детройт Пистонз]], [[Атланта ХавксХоокс]]ыг ялсан ч '''72 ялалт, 10 ялагдал''' гэсэн лигийн түүхэн дэх дээд амжилтыг үзүүлсэн хүчирхэг [[Чикаго Буллз]]ад 4 ялагдан өнгөрсөн жилийн амжилтаа давтаж чадсангүй. Ийнхүү О'Нил "[[Брайан Хилл]]ийг дасгалжуулагч байгаа цагт аваргалж чадахгүй" хэмээгээд [[Лос-Анжелес Лэйкэрс]] рүү оджээ.
 
===Шакгүй Мэжик===