Зайсан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 3:
 
==Монгол дахь зайсангууд==
[[Юань улс]]ын үед төрийн 4-р дэсийн түшмэл байсан. [[Цагаан түүх|Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх]] хэмээх сурвалжид "doluyan yeke bing-i erkileku doluyan jayisang mede"<ref>Монгол улсын арван буянт номын цагаан түүх нэрт судар оршивой. Хэвлэлд бэлтгэсэн Б.Баярсайхан. УБ., 2002. т.100</ref> (долоон их бинг эрхилэх долоон зайсан мэд) гэж тодорхой бичсэн байдаг. Харин улс төрийн бутралын үед ямар эрх мэдэлтэй байсан талаар [[Н.П.Шастина]] почётный титул правителя аймака буюу аймгийн захирагчын цол гэж үзсэн байна. Зайсангуудыг хууль цаазын бичиг, түүхэн сурвалжид '''бага ноёд''' гэх бүлэгт багтаажээ. [[Зүүнгарын хаант улс]]ад отог ба жасыг захирах хүн нь зайсан цолтон байв. XVIII зууны үед 60 гаруй ийм зайсан байжээ. [[Халх Монгол]]д [[Их Шавь|их шавийн]] отгуудын даргыг зайсан гэж нэрлэх бөгөөд жил бүр хүрээнд алба өргөхөөр ирэхдээ [[Богд хан уул]]ын хойд биед бууж, тахил өргөдөг байсныг одоо үед [[Зайсангийн ам]], [[Зайсан толгой]] гэж нэрлэж байна. Тухайн үед шар зайсан, хар зайсан, сул зайсан гэж 3 ангилж байв. Өмнөд Монголын [[Их Зуугийн чуулган]]ы [[Ордос]]ын [[ЗээнЭзэн хороо]]нд Чингис хааны онгоныг сахигч найман яамтан дотор 500 өрх шар дархадыг захирагч зайсан гэх сул тушаал орж байв. Их онгоны зайсангууд нь тэдгээр өрхийг захирч, чинсанд захирагддаг байжээ.
 
==Холбоотой мэдээлэл==