"Гурвалжин будаа"-ны өөр хувилбарууд

no edit summary
 
== Агротехник ==
Тарианы сагаг нь дулаанд дуртай ургамал юм. Түүний үр хөрсний температур 7-8 С° хүрэхэд ургаж эхлэх боловч 15-30 С°-д ургалт илүү сайн явагддаг. Тарианы сагагынсагагийн соёолж нь хүйтэнд маш мэдрэмтгий ба -2 С° температурт гэмтэж, -4 С°-д үхдэг. 12 С°-с бага, 30 С°-с их температурт ургалт мууддаг. Цэцэглэлт ба үр үүсч боловсрох үеийн оптимум температур 17-25 С° бөгөөд агаарын харьцангуй чийг 50 хувиас багагүй байх шаардлагатай. Энэ үедээ гэрэлийг ихээр шаарддаг. Тарианы сагаг нь үржил шимтэй, хөнгөн агааржилт сайтай хөрсөнд хурдан ургадаг. Хатаах үйлчилгээтэй салхинаас хамгаалсан ойгоор хүрээлэгдсэн, нуур цөөрмийн ойролцоох талбайд ургац арвин өгдөг. Тарианы сагаг нь хүчиллэгийг тэсвэрлэх чадвартай ч бага хүчиллэг, саармаг уруу дөхсөн хөрсөнд илүү ургадаг. Тарианы сагаг нь чийгэнд дуртай ургамал ба энэ үзүүлэлтээрээ [[амуу]] тариануудаас нэгдүгээрт орно. Хөрсний чийглэг 20-30% ба оптимум температурт нэгэн зэрэг хурдан соёолдог.
 
=== Сэлгээ ===
Тарианы сагагынсагагийн сайн өмнөгчүүдэд [[эрдэнэ шиш]], [[төмс]], [[чихрийн манжин]], [[Буурцагтан|буурцагт ургамлууд]] зэрэг багтана.
 
=== Үрсэлгээ ===
 
Олон хүчин зүйлээс хамааран нэг га талбайд 45 - 90 кг үр ноогдуулан тариалдаг. Хөрсний шинж чанар ба тариалалтын хугацаанаас хамаарч үрийг суулгах гүнийг тодорхойлох ба шаварлаг хүнд хөрсөн 4-5 см, түргэн хатдаг хөнгөн хөрсөнд 6-7 см, их хуурай тохиолдолд 8-10 см гүнд суулгана. Хугацааны хувьд хөрсний 8-10 см гүн 12-15 С температуртай болж халсан үед тариалалтыг хийхэд тохимромжтой. Ийм нөхцөл манай оронд тухайн жилийн цаг агаар болон газар зүйн байрлалаас хамаарч 5-р сарын 15-с 6-р сарын 20-ны хооронд бий болдог. Тарианы сагагыгсагагийг бусад зусах тарималуудын хамгийн сүүлд тариалах хэрэгтэй.
 
=== Бордолт ===
Нэг тн үр ба мөн хэмжээний ногоон масс бий болоход [[азот]] 44 кг, [[фосфор]] 25 кг, [[кали]] 75 кг шаардагдана. Тарианы сагагынсагагийн эерэг тал нь муу уусдаг [[фосфат|фосфатуудыг]] шингээх чадвартай байдагт орших ба түүний энэ чадавхи [[Үетэн|үетэний овгийн]] ургамлуудтай харьцуулахад дөрөв дахин их байдаг.
 
== Ногоон бордуур ==
 
=== Хурдан үүсэх бүрхүүл ===
Тарианы сагаг шиг хурдан хөгждөг бүрхүүл ургамал цөөхөн оршдог. Түүний пирамид хэлбэрийн үр нь 3-5 хоногт соёолж, хоёр долоо хоногт 7,5 см өргөнтэй том навч бий болж хөрсийг сүүдэрлэн хучдаг. Тарианы сагаг нь нэг га талбайд дөнгөж 0.8-1.2 тн ногоон массыг бий болгодог ч энэ нь богино хугацаанд 6-7 долоо хоногийн дотор бий болдог. Тарианы сагагынсагагийн үлдэгдэл нь мөн хурдан задарч дараагийн ургамалд тэжээлийн эх үүсвэр болдог.<ref>[http://www.sare.org/Learning-Center/Books/Managing-Cover-Crops-Profitably-3rd-Edition/Text-Version/Legume-Cover-Crops/Sweet-Clovers], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 257.</ref>
 
=== Дарангуйлагч ===
Тарианы сагагынсагагийн бусад ургамлыг дарангуйлах чадвар нь нэг наст хог ургамлуудад хүчтэй нөлөөлдөг. Түүнийг мөн хог ургамалтай тэмцэх механик боловсруулалтын дараа олон настыг дарангуйлах зорилгоор тариалдаг. Механик боловсруулалт ба тарианы сагагынсагагийн хослолоор [[арзгар азаргана]] (''Cirsium arvense''), [[хөдөөний шаралзгана]] (''Sonchus arvensis''), [[сүүт өвс]] (''Euphorbia''), [[цангуу]] (''Lepidium'') зэргийг идэвхитэй дарж болно.<ref>[http://www.sare.org/Learning-Center/Books/Managing-Cover-Crops-Profitably-3rd-Edition/Text-Version/Legume-Cover-Crops/Sweet-Clovers], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 257.</ref>
 
=== Фосфор хуримтлуулагч ===
Тарианы сагаг нь ургамалд шингэх боломжгүй фосфорыг (магадгүй, [[кальци]]йг мөн адил) шингээх ба түүний үлдэгдэл ялзран задрах үед эдгээр тэжээлүүд нь дараагийн тарималд хүртээмжтэй болдог. Тарианы сагагынсагагийн үндэс нь сул хүчлийг ялгаруулж тэр нь хөрсөн дахь эрдэс фосфат г.м. тэжээлүүдийг чөлөөлдөг. Энэ хүчил нь мөн удаан чөлөөлөгддөг органик тэжээлүүдийг идэвхижүүлдэг. Тарианы сагагынсагагийн нягт, үсэрхэг үндэс нь хөрсний 25 см гүнийг хамарсан, тэжээлийг шингээх идэвхитэй гадаргуйн талбайтай үеийг бий болгодог.
 
=== Ядмаг хөрсөнд ургадаг ===
 
=== Ашигтай шавьж цуглуулагч ===
Тарианы сагагынсагагийн жижиг цагаан цэцгүүд нь ашигтай шавьжуудыг татаж, тэдгээр нь бүүрэг, хачиг болон бусад хортон шавьжуудтай тэмцэнэ. Эдгээр ашигт шавьжуудад дүнгэнүүр ялаа (Syrphidae), махчин зөгий (predatory wasps), махчин цохууд (minute pirate bugs), [[тахинид ялаа]] (tachinid flies) ба [[шүрэн цох]] зэрэг багтана. Тарианы сагагынсагагийн цэцэглэлт нь тариалсанаас хойш 3 долоо хоногийн дараа эхлэх боломжтой ба 10 хүртэл долоо үргэлжлэх чадвартай.
 
== Мөн үзэх ==