"Хэрэглэгчийн яриа:Amgaab"-ны өөр хувилбарууд

(→‎Анхаар: шинэ хэсэг)
 
Энэ олон нийтийн нэвтэрхий толь болхоос нэг хүнийг тахин шүтэх талбар бус, хэрэв хувь хүний намтар байгаа бол түүний холбогдсон бүх эерэг сөрөг зүйлсийг оруулах ёстой. Батчимгийн гэр бүлийн хүмүүс эсвэл өөрөө энд түүнийг сурталчилж дөвийлгөсөн тахин шүтсэн маягийн мэдээллүүд оруулсан нь маш зохисгүй байгааг Amgaa ba Naraka гэсэн хүмүүс анхаарна уу. Нэвтэрхий толинд тодорхой стандарт мэдээллийн хэм хэмжээ гэж бий хэт нэг хувь хүний амбицийг дөвийлгөх нь орчин үед гэмт хэрэг гэдгийг анхаараарай. Өмнөх нийгэмд бол болдог байсан биз. [[Хэрэглэгч:Orgio89|Orgio89]] ([[Хэрэглэгчийн яриа:Orgio89|talk]]) 13:51, 5 Нэгдүгээр сар 2017 (UTC)
 
{{Туслаач}}
Миний бие өнгөрсөн хугацаанд монгол Википедиа-д хэд хэдэн өгүүлэл оруулсан. Аль болох бүрэн дүүрэн, стандарт баримталсан, сонирхолтой, алдаа мадаг багатай өгүүлэл оруулахыг хичээж байна. Гэтэл өнгөрсөн долоо хоногт миний оруулсан өгүүллүүдийн бүх (!) зургийг устгаж үгүй хийлээ. Зохиогчийн эрхтэй зураг оруулах дүрэмтэйг ойлгож байгаа ч, тэдгээр өгүүллүүдэд оруулсан зургуудын үнэмлэхүй дийлэнхийнх нь эх, биет фото зургууд байсан юм. Тухайлбал, Жигжидсүрэнгийн Нэргүй хэмээх өгүүлэлд, уг хүний эцэг эхийн зургийг хувийн архиваас нь биетээр авч, зохих ёсоор upload хийн оруулсан байх жишээтэй. Гэтэл тэр бүгдийг нэг амьсгаагаар устгав. (Устгасан хэрэглэгч: Jcb) Иймд, тухайн хэрэглэгчийн энэ үйлдэл зөв эсэх, эдгээр зургийг буцаан сэргээж болох эсэх, цаашид ийм байдалд орохгүйн тулд хэрхэх нь зөв болох тухайд админ болон бусад туршлагатай хэрэглэгчдийг зөвлөж тусална уу хэмээн хүсч байна.
1,784

edits