Үнэнбилэгийн Маам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 10:
1988-1990 онд Нийслэлийн Хан-уул дүүргийн 34-р сургуульд захирлаар ажилласан.
 
1990 оноос Сүхбаатар дүүргийн 8-н жилийн сургалттай [[11_дүгээр_сургууль|XI сургуулийн]] хичээлийн эрхлэгчээр томилогдож, Боловсролын яам, [[Ulaanbaatar|Улаанбаатар хотын]] АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1990 оны 08 сарын 17-ны өдрийн 300/198 тоот тушаал, захирамжаар хэв шинж, бүтцийг өөрчлөн, тухайн оны хичээлийн жилд захирал Ц.Гантулга, математикийн багш Г.Ганбат, Н.Дашдаваа, Б.Наранхүү, физикийн багш А.Жанчивдорж, англи хэлний багш А.Ариунболд нарын хамтаар V-VII ангийн 6 бүлэгт 120 сурагчтайгаар байгуулсан. 1995-2000 онд 11 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг 454 сурагч төгсч, их, дээд сургуулийн уралдаант шалгалтад 100 хувь тэнцэн орж олон сурагч I, II курсээсээ АНУ, Япон, ОХУ зэрэг олон орны их, дээд сургуульд шилжин амжилттай суралцаж буй ажээ. Шавь нар нь жил бүр уламжлал болон явагддаг зөвхөн математик, физик, хими, мэдээлэл зүйн улсын олимпиадаас 1997-2002 онд нийт 187 медаль авсны 31 нь алт, 74 нь мөнгө, 82 нь хүрэл медаль ажээ. Эдгээр амжилтуудаас заримыг дурьдахад:<br />
1995 оны 7 сарын 13-нд Канадын [[York_University|Йорк Их Сургууль]] ба [[University_of_Waterloo|Уатерлүүгийн Их Сургуулиудад]] зохион байгуудагдсан 36-р [[Олон_Улсын_Математикийн_Олимпиад|Олон Улсын Математикийн Олимпиадад]] улсаа төлөөлж 6 хүүхэд оролцсоноос Галаабаатарын Цогбадрал хүрэл медаль хүртэж, бусад 5 хүүхэд нь тусгай байранд орж байжээ. <ref>36th International Mathematical Olympiad, Canada, 1995, p. 181</ref><br />
1997 оны 7 сарын 18-аас 7 сарын 31-ны хооронд болсон 38-р [[Олон_Улсын_Математикийн_Олимпиад|Олон Улсын Математикийн Олимпиадад]] туслах удирдагчаар оролцоход Монгол улсыг төлөөлсөн 6 хүүхдээс Өлзийбатын Баттулга алтан медаль, Баярсайханы Баттулга, Баяртогтохын Энхбаяр, Түмэнбаярын Хулан нар хүрэл медаль, 1 тусгай шагнал тус тус хүртэж байжээ.<ref>38th International Mathematical Olympiad, Argentina, 1997, p. 118-122</ref><br />
Олон улсын математикийн олимпиадаас 16 медаль, олон улсын чанартай болон тивийн тэмцээнээс 8, бүгд 24 медаль хүртсэн нь манай улсын түүхэнд гарч байгаагүй амжилт ажээ. Манай улс Олон улсын математикийн олимпиадад 1964 оноос оролцож 1993 онд 82 орноос 61 дүгээр байр эзэлж байсан бол 1997 онд 25 дугаар байранд орсон байна. Тус сургуулийн бүх багш нарын 96 хувь нь зөвлөх, тэргүүлэх, арга зүйч зэрэгтэй болж, 56,0 хувь нь боловсролын тэргүүний ажилтан цол хүртжээ. Тэд 44 ном, сурах бичиг, товхимол, гарын авлага хэвлүүлсэн байна. <ref>{{cite web |url=http://ardtur.pms.mn/index.php?module=menu&cmd=content&menu_id=221&id=321 |title=МААМ Үнэнбилэгийн |last=Ч. |first=Нэргүй |date=2012-03-15 |accessdate=2017-04-29}}</ref>
 
2003 оноос Нийслэлийн засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 222 тоот захирамжаар математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Шинэ үе” сургуулийг үүсгэн байгуулж, одоог хүртэл захирлаар ажиллаж байна.