Гурвалжин будаа: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
|||
Мөр 36:
== Агротехник ==
Тарианы сагаг нь дулаанд дуртай ургамал юм. Түүний үр хөрсний температур 7-8 С° хүрэхэд ургаж эхлэх боловч 15-30 С°-д ургалт илүү сайн явагддаг. Тарианы сагагын соёлж нь хүйтэнд маш мэдрэмтгий ба -2 С° температурт гэмтэж, -4 С°-д үхдэг. 12 С°-с бага, 30 С°-с их температурт ургалт мууддаг. Цэцэглэлт ба үр үүсч боловсрох үеийн оптимум температур 17-25 С° бөгөөд агаарын харьцангуй чийг 50 хувиас багагүй байх шаардлагатай. Энэ үедээ гэрэлтүүлэг ихээр шаарддаг. Тарианы сагаг нь үржил шимтэй, хөнгөн агааржилт сайтай хөрсөнд хурдан ургадаг. Хатаах үйлчилгээтэй салхинаас хамгаалсан ойгоор хүрээлэгдсэн, нуур цөөрөмийн ойролцоох талбайд ургац арвин өгдөг. Тарианы сагаг нь хүчиллэгийг тэсвэрлэх чадвартай ч бага хүчиллэг, сармаг уруу дөхсөн хөрсөнд илүү ургадаг. Тарианы сагаг нь чигэнд дуртай ургамал ба энэ үзүүлэлтээрэ [[амуу]] тариануудаас нэгдүгээрт орно. Хөрсний чийглэг 20-30% ба оптимум температурт нэгэн зэрэг хурдан соёлдог.
Тарианы сагагын эерэг тал нь муу уусдаг фосфатуудыг шингээх чадвартай байдагт орших ба үетэний бүлийн ургамлуудтай харьцуулахад дөрөв дахин их байдаг.
=== Сэлгээ ===
Тарианы сагагын сайн өмнөгчүүдэд [[эрдэнэ шиш]], [[төмс]], [[чихрийн манжин]], [[Буурцагтан|буурцагт ургамлууд]] зэрэг багтана.
=== Үрсэлгээ ===
Олон хүчин зүйлээс хамааран нэг га талбайд 45 - 90 кг үр ноогдуулан тариалдаг. Хөрсний шинж чанар ба тариалалтын хугацаанаас хамаарч үрийг суулгах гүнийг тодорхойлох ба шаварлаг хүнд хөрсөн 4-5 см, түргэн хатдаг хөнгөн хөрсөнд 6-7 см, их хуурай тохиолдолд 8-10 см гүнд суулгана.
=== Бордолт ===
|