Дэмчигдонров: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 24:
== Намтар ==
Дэмчигдонров буюу Дэ ван нь 1902 оны 2-р сарын 8-ны өдөр Манж Чин гүрний [[Цахарын шулуун цагаан хошуу]]ны нутагт [[Шилийн голын чуулган]] дарга бөгөөд [[Сөнөд баруун хошуу]]ны засаг ноён, жун ван Намжилванчигийн ганц хүү болон мэндэлжээ.
Түүний эцэг Намжилванчиг нь [[Бодь алаг хаан]]ы 2-р хүү [[Хөхэчүдэй мэргэн ноён]]ы хөвгүүн '''Буян ноён'''ы хүү '''Сүүсэн<ref>Түүний нэрийг [[Гангын урсгал]]д Сүүсэн дүүрэн жүн ван, [[Алтан хүрдэн мянган хигээст]]эд Сүүсэ дүүрэн жүн ван; [[Болор эрих]]эд Дүүрэн жүн ван Шүүсай гэж ялгаатай бичсэн байдаг.</ref> дүүрэн жүн ван'''гийн 11-р үеийн удамчир байжээ. 1908 онд эцэг Намжилваанчиг өөд болоход 6 настай Дэмчигдонровыг Чин улсын захиргаанаас угсаа залгамжлуулан жун ван цол, хошуу захирах засаг ноёноор өргөмжилсөн.
Дэ вангийн их хатан нь Сөнөд баруун хошууны сурвалжит тайжийн охинтэй гэрлэж нэг хүүтэй болсон. Бага хатан Авга хошууны сурвалжит тайжийн охинтой хэдэн жилийн дараа гэрлэж 4 хүү, нэг охинтой. Нийт 5 хүү, нэг охинтой.