Нирун улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 83:
==Түүх ==
 
Сяньби-табгач аймгийн Ливэй хааны (220-277 он) сүүлээр, Табгачийн секс хилийн харуул нэгэн хүүг олзолсон нь [[Мугулюй]] (Монгол) болой. [[Сяньби]]-табгачийн Илу хааны үед (304-316 он) цэрэг дайчлалын төвөөс хожимдсон Мугулюй зугтаж, өөрийн харьяат ард иргэдтэй болж эхлэв. Мугулюйн хүү Чэлухуй (Чаругуй) эрэлхэг дайчин тул аймаг, олонтой болж өөрсдийгөө нирун (жоужань/жужан) гэж нэрлэж, өвөл болохоор говиос урагш гарч, зун болохоор говиос хойш гарч нутаглах болжээ.Чэлухуйн 6-р үеийн ач [[Жарун]] 394 онд говиос хойш гарч, Жолошуй голын эрэгт орд өргөөгөө босгож, цааз тунхаглаж, аажмаар хүчирхэгжиж эхэлсэн ба 402 онд, уламжлалаа дагаж Хаан цол хэрэглэжээ. [[Жарун]] Нирун улсыг байгуулж урад нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улсаа оруулж, цэрэг захиргааны шинжтэй хуулиудыг тогтоосон.
Нирун нар нь соёлын хөгжлөөрөө өмнөх нүүдэлчдээсээ илүү хөгжингүй байсан ба өөрсдийн тогтсон ёс заншилтай ба түүнийгээ баримтлан дагадаг байжээ. Нируны соёлын бас нэг онцлог нь гэвэл хожим нь бурхны шашин дэлгэрч бүр төрийн шашины хэмжээнд хүрч байсан байна.
[[Tатар хаан]] их хүчирхэг байсан тул зарим хөрш улсууд Нирун улсыг датань (татар) гэж нэрлэх болжээ. Нируны өмнөд хөрш Тоба Вэй улс 391 оноос 522 он хүртэлх 131 жилийн дотор сар, жилээр тусгайлан бэлтгэж байгаад Нирун улсыг их цэргийн хүчээр 22 удаа довтолж байснаас 424-425, 429, 449 оны дайн Нирун улсад их хохирол учруулжээ. Харин Нирун улсаас Вэй улсыг 402-523 он хүртэлх 121 жилийн дотор их бага, тооны цэргээр 27 удаа довтолж байснаас 424, 479, 504 оны дайнд их цэрэг хөдөлгөжээ.