2017 оны Хятадын гран-при: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Инфобокс Формула-1 уралдаан | Rennen = CHN | Jahr = 2017 | Rennen Nr. = 2 | Streckenprofil = Circuit Shanghai.svg | Name = 2017 Formula 1 Hei..."
 
No edit summary
Мөр 29:
}}
'''2017 оны [[Хятадын гран-при]]''' (албан ёсоор '''2017 Formula 1 Heineken Chinese Grand Prix''') нь дөрөвдүгээр сарын 9-нд [[Шанхай]]н [[Шанхайн олон улсын авто тойруулга]] дээр зохиогдсон [[2017 оны Формула-1|2017 оны Формула-1-ийн дэлхийн аваргын]] хоёр дахь уралдаан юм.
 
==Уралдааны мэдээ==
===Тойм===
[[2017 оны Австралийн гран-при|Австралийн гран-пригийн]] дараа [[Себастиан Феттель]] нисгэгчдийн үнэлгээг долоон онооны илүүтэйгээр [[Льюис Хамилтон]]оос тэргүүлж байв. Зохион бүтээгчдийн үнэлгээг [[Скудериа Феррари|Феррари]] баг [[Мерседес АМГ Ф1 баг|Мерседес]] багаас дөрвөн оноо болон [[Ред Булл Расинг|Ред Булл]] багаас 27 онооны илүүгээр тэргүүлэв.
 
Уралдааны замын хувьд өмнөх жилийнхээс бага зэргийн өөрчлөлт хийгдсэн ба үүнд нэгдүгээр болон наймдугаар эргэлт дээр өндөр хурдтай эргэхээс шалтгаалан дугуйн хашлагыг нэмж өржээ. Хоёрдугаар эргэлтэн дээр зам ба асфальтжуулсан [[гаралтын бүс]]ийн хооронд дотор нь өвс суулгасан торлог чулуун хавтангууд тавьсан нь жолоочийг замаас гарах хорио болох юм. Мөн түүнчлэн гараа барианы замын хэсгийг шинээр асфальтжуулсан байна.<ref name="Shanghai-Facts">[http://www.motorsport-total.com/f1/news/2017/04/schanghai-facts-reifen-strecke-drs-fia-kommissare-17040507.html Motorsport-Total.com: ''Schanghai-Facts: Reifen, Strecke, DRS, FIA-Kommissare''], Christian Nimmervoll, 2017-04-05</ref>
 
[[Агаарын эсэргүүцлийг бууруулах систем|DRS бүс]] өмнөх жилтэй адил өөрчлөгдөөгүй бөгөөд хэмжилтийн цэгүүдийн эхнийх нь арванзургаадугаар эргэлтээс 35 метрийн өмнөөс эхлэн гараа-барианы шулуун дээр байна. Хоёр дахь хэмжилтийн цэг нь арванхоёрдугаар эргэлтэн дээр байх ба 14-р эргэлтээс 752 метрийн өмнө DRS-ээ идэвхижүүлэн нээх боломжтой.<ref name="Shanghai-Facts" />
 
Австралийн гран прид өвчний улмаас оролцож чадаагүй [[Паскаль Вээрлайн]] Хятадын гран прид ч бас оролцоогүй бөгөөд түүнийг [[Антонио Жовинацци]]гаар солив.<ref>[http://www.motorsport-total.com/f1/news/2017/04/pascal-wehrlein-fehlt-auch-beim-grand-prix-von-china-17040315.html Motorsport-Total.com: ''Pascal Wehrlein fehlt auch beim Grand Prix von China''], Christian Nimmervoll, 2017-04-03</ref>
 
=== Чөлөөт дадлага ===
Эхний чөлөөт дадлага дээр [[Макс Верштаппен|Верштаппен]] 1:50,491 минутанд тойрсон нь хамгийн богино хугацаа байв. Бороо, [[смог]]ноос шалтгаалан тус дадлагын жолоодлого аюулгүй байдлын үүднээс хоёр удаа удаан хугацаагаар завсарласан ба учир нь аврах нисдэг тэрэгний үзэгдэх орчин хязгаарлагдан очих ёстой эмнэлэгтээ газардаж чадахгүй байгаатай холбоотой.<ref>[http://www.motorsport-total.com/f1/news/2017/04/formel-1-china-2017-nur-22-minuten-fahrzeit-im-training-17040703.html Motorsport-Total.com: ''Formel 1 China 2017: Nur 22 Minuten Fahrzeit im Training''], Christian Nimmervoll, 2017-04-07</ref>
 
Уг шалтгаанаар хоёр дахь чөлөөт дадлага ч бас явагдаагүй.
 
Гурав дахь дадлагын жолоодлого дээр Себастиан Феттель 1:33,336&nbsp;минут зарцуулсан нь тус өдрийн хамгийн хурдан тойролт байв.<ref>[http://www.motorsport-total.com/f1/ergeb/2017/02/31.shtml Motorsport-Total.com: ''GP China in Schanghai / 3. Freies Training''], 2017-04-08</ref>
 
=== Байрлал тогтоох уралдаан ===
Байрлал тогтоох уралдаан нь гурван хэсгээс бүрдэх ба нийт 45 минутын хугацаатай.
 
==Эшлэл==
<references />
 
[[Ангилал:Хятадын гран при|#2017]]