Ринчиннямын Амаржаргал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 35:
==Ажил мэргэжил ба амьдрал==
21 настай дээд сургуулиа эдийн засагч мэргэжилээр төгссөн Р.Амаржаргал [[Монголын үйлдэврчний эвлэлийн төв зөвлөл|Монголын үйлдэврчний эвлэлийн төв зөвлөлд]] зааварлагчаар ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн. 1983 онд [[цэргийн алба]]нд мордон, байлдагчаас ахмад офицер болтлоо дэвшиж, улмаар [[Цэргийн нэгдсэн дээд сургууль|Цэргийн нэгдсэн дээд сургуульд]] 1990 он хүртэл санхүү-эдийн засгийн багшаар ажилласан.
[[File:Монгол улсын 21 дэх ерөнхий сайд, Бэлтгэл ахмад Р.Амаржаргал.jpg|thumb|Монгол улсын 21 дэх ерөнхий сайд, Бэлтгэл ахмад Р.Амаржаргал]]
 
Мөн [[Техникийн их сургууль|Техникийн их сургуульд]] санхүү-эдийн засгийн хичээл нэг жил заасны дараа 1991 оны 7 сард Эдийн засгийн коллежийн захирлаар томилогдон, шинэ санаачлага, шинэлэг сургалтын систем нэвтрүүлэн ажилласанаар одоогийн [[Санхүү эдийн засгийн их сургууль|Санхүү эдийн засгийн их сургуулийг]] бий болгож чадсан. Эдийн засгийн коллежийг удирдаж байхдаа Р.Амаржаргал өөрийн сургуулийг улс орны хөгжлийн төлөө шинэ санаа, арга замыг эрэн хайдаг, мэтгэлцээн өрнүүлдэг оюуны хүч хуримтлуулагч төв болгон өөрчлөхийг чармайн ажилласан тухайгаа хожим дурссан байдаг.