Ринчиннямын Амаржаргал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 47:
 
==УИХ-ын гишүүн==
[[File:Р.Амаржаргал МҮХАТ, Voice of Business уулзалт.jpg|thumb|Монгол улсын 21 дэх ерөнхий сайд Р.Амаржаргал Voice of Business уулзалтанд оролцов]][[Монгол улсын их хурал|Монгол Улсын Их Хуралд]] ардчилсан хүчин олонхи болж чадсан 1996 оны сонгуулиар МҮАН, МСДН -ын [[Ардчилсан Холбоо эвсэл]]ээс нэр дэвшин Р.Амаржаргал УИХ-ын гишүүн болсон юм. 2004 онд сонгуулийн 64-р [[тойрог]]т бие даан нэр дэвшиж 2 дахь удаагаа, 2008 онд Арчилсан намаас [[Ховд аймаг]]т нэр дэвшин 3 дахь удаагаа, 2012 онд [[Сүхбаатар дүүрэг]]т нэр дэвшиж тус дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдон ажилласан. 2016 оны УИХ-ын сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдэд боломж олгох үүднээс өөрийн нэрийг сайн дураар татсан.
 
==Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд==
Мөр 59:
 
Монгол улсын эдийн засгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, үндэсний хөгжлийн стратеги болон шинэ тогтолцоонд зохицсон [[улс төрийн институт|улс төрийн институтциудын]] гүйцэтгэх үүргийн талаархи үзэл санааг төлөвшүүлэх, [[мэдээлэл холбоо]]ны шинэ [[технологи]]йг өргөн ашиглах, илүү тод засаглал гэсэн зорилтыг Р.Амаржаргал өөрийн засгийн газрын танхимын тэргүүлэх зорилт хэмээн тодорхойлон ажилласан билээ.
[[File:Р.Амаржаргал илтгэл (NOUS).jpg|thumb|Монгол улсын 21 дэх ерөнхий сайд Р.Амаржаргал NOUS уулзалтан дээр илтгэл тавив]]
 
==Амаржаргал сан==
Монгол улс [[нийгэм]][[ эдийн засаг]], [[улс төр]]ийн томоохон өөрчлөлтөнд сүүлийн 15 жилд өртөж байна. Энэхүү үйл явдлыг онол практикийн хүрээнд судлах, судалгаа шинжилгээний үр дүнг хэрэгцээт байгууллагуудад хүргэх, өөрчлөлт шинэтгэлийн асуудлаар дотоод гадаадын байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллах, гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулалтыг татахад чиглсэн үйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээний материалыг олон нийтэд хүргэх, иргэдийг нийгмийн амьдралд оролцох идэвхижлийг өрнүүлэх, нийгэм эдийн засаг, улс төр, эрх зүйн чиглэлийн судалгаа шинжилгээний ажил хийж буй хүмүүст, ялангуяа залуучуудад дэмжлэг үзүүлэх, ШУТехник, технологийн тэргүүний ололтыг Монголд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих замаар Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилго бүхий ТББ Амаржаргал санг 2000 онд байгуулахаар үүсгэн байгуулагчид санаачилсан билээ.
 
Монгол улсын хөгжил дэвшлийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий дурын нийгэмд үйлчилдэг, аливаа намын харъяа бус, төрийн бус байгууллага юм.