Ринчиннямын Амаржаргал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 59:
 
Монгол улсын эдийн засгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, үндэсний хөгжлийн стратеги болон шинэ тогтолцоонд зохицсон [[улс төрийн институт|улс төрийн институтциудын]] гүйцэтгэх үүргийн талаархи үзэл санааг төлөвшүүлэх, [[мэдээлэл холбоо]]ны шинэ [[технологи]]йг өргөн ашиглах, илүү тод засаглал гэсэн зорилтыг Р.Амаржаргал өөрийн засгийн газрын танхимын тэргүүлэх зорилт хэмээн тодорхойлон ажилласан билээ.
[[File:Р.Амаржаргал илтгэл (NOUS).jpg|thumb|Монгол улсын 21 дэх ерөнхий сайд Р.Амаржаргал NOUS уулзалтан дээр илтгэл тавив]]
 
==Амаржаргал сан==
Монгол улс [[нийгэм]][[ эдийн засаг]], [[улс төр]]ийн томоохон өөрчлөлтөнд сүүлийн 15 жилд өртөж байна. Энэхүү үйл явдлыг онол практикийн хүрээнд судлах, судалгаа шинжилгээний үр дүнг хэрэгцээт байгууллагуудад хүргэх, өөрчлөлт шинэтгэлийн асуудлаар дотоод гадаадын байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллах, гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулалтыг татахад чиглсэн үйл ажиллагааг дэмжих, судалгаа шинжилгээний материалыг олон нийтэд хүргэх, иргэдийг нийгмийн амьдралд оролцох идэвхижлийг өрнүүлэх, нийгэм эдийн засаг, улс төр, эрх зүйн чиглэлийн судалгаа шинжилгээний ажил хийж буй хүмүүст, ялангуяа залуучуудад дэмжлэг үзүүлэх, ШУТехник, технологийн тэргүүний ололтыг Монголд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих замаар Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилго бүхий ТББ Амаржаргал санг 2000 онд байгуулахаар үүсгэн байгуулагчид санаачилсан билээ.
 
Монгол улсын хөгжил дэвшлийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий дурын нийгэмд үйлчилдэг, аливаа намын харъяа бус, төрийн бус байгууллага юм.