Уур амьсгалын өөрчлөлт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Өөр мэдээлэл
Мөр 21:
 
Түүнээс гадна ирээдүйд болох дулаарлын хэмжээ, түүний сөрөг нөлөө нь дэлхийн бүс нутгуудад яаж нөлөөлөх вэ гэдэг нь сайн судлагдаагүй, тодорхой бус байна. Энэхүү дулаарлыг яаж бууруулах, түүний тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар олон улсын хэмжээнд улс төрийн болон олон нийтийн хэлэлцүүлэг, төрөл бүрийн үйл ажиллагаа явагдаж байна. Хүлэмжийн хийг (ялгаруулалтыг) багасгах зорилготой [[Киотогийн протокол]]д дэлхийн [[Киотогийн протокольд нэгдсэн улсууд|ихэнхи улс нэгдсэн]] болно.
 
'''Хүлэмжийн нөлөө ба дэлхийн дулаарал:'''
 
Хүлэмжийн хий нь дэлхий дээр нарны цацраг тусаагүй үед дэлхийг хурдан хөрөхөөс сэргийлдэг. Хэрэв агаарт хүлэмжийн хий байхгүй байсан бол дэлхий дээр хүйтэн ноёрхох байсан бизээ. Зүйрлэвэл хүлэмжийн хий бол агаарын температурыг бидэнд тохиромжтой байлгахаар манай гаригийг хучсан хөнжил юм. Хүлэмжийн хийн үйлчлэл:
 
А. Нарны хэт ягаан туяа богино долгионы урттай тул дэлхийн агаар мандлыг нэвтэрч чаддаг. Энэ туяаг агаарын найрлага дахь нүүрсхүчлийн хий шингээхгүй тул туяа дэлхийн гадаргууг мөргөнө.
 
Б. Дэлхийн гадаргуу хэт ягаан туяаг шингээж хална. Дэлхийн гадаргуу дулааны энергиэ нил улаан туяа хэлбэрээр алддаг. Энэ туяа нь долгионы урт ихтэй тул нүүрстөрөгчийн диоксидтой мөргөлдөн шингээгддэг.
 
В. Дулааны зарим хэсэг нь дэлхий рүү буцан гэрлийн энерги хэлбэрээр шилжих ба үлдсэн хэсэг нь агаар мандлаас гадагшаа нэвтэрдэг байна.