1909 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 65:
* Дөрөвдүгээр сарын 30 – Их Британи дээгүүр нисэх онгоцоор ниссэн анхны хүнээр Жон Моор-Брабазон тодров.
** Дөрөвдүгээр сарын 30 – ДеУилбиссийн компани өөрсдийн зохион бүтээсэн технологи дээрээ үндэслэн будаг шүршэгч зохион бүтээж, албан ёсоор патентжуулжээ. Тухайн үедээ энэ бүтээл маш хурдан хэрэглээнд нэвтэрсэн билээ.
 
=== Тавдугаар сар ===
* Тавдугаар сарын 5 – Германы Саксони муж сонгогчдын тухай хуулинд өөрчлөлт орууллаа. Шинэ хуулиар 25-аас дээш насны насанд хүрсэн бүх хүн сонгуульд оролцдог байхаар тусгажээ.
* Тавдугаар сарын 7 – Ромын пап X Пиус ламтан "Папын дэргэдэх Библийн хүрээлэн"-г байгуулав.
** Тавдугаар сарын 7 – Алдарт эрдэмтэн Альберт Эйнштейн Швейцарийн Берн хотод оюуны өмчийн хэлтэст дээгүүр алба хаших болов.
* Тавдугаар сарын 13 – Дэлхийн дугуйн спортын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг гэгдэх "Жиро Д'Италиа анх удаагаа зохион байгуулагдав. Анхны тэмцээнд 127 дугуйчин өрсөлдөж, нутгийн дугуйч Лиужи Ганна түрүүлжээ.
* Тавдугаар сарын 17 – АНУ-ын тэргүүн хатагтай Нелли Тафтын хоолой үрэвсэж, ярьж чадахаа болив. Нэг жилийн дараа тэр бүрэн эдгэрсэн юм.
* Тавдугаар сарын 18 – Германы эмийн "Байер" үйлдвэрт гарган авсан сульфаниламидийг эмийн нэршлээр бүртгэн авав.
* Тавдугаар сарын 23 – Хаант Оросын Санкт Петербург хотод III Александер хааны морьт хөшөө нээлтээ хийжээ. Уг хөшөөг уран барималч Паоло Трубецкой урласан байна. 1924 онд социалистууд уг хотыг Ленинград хэмээн нэрлэж, хөшөөг хотын музейн байр руу зөөжээ. Гэвч 1994 онд хотын удирдлагууд дахин хуучин байранд нь байршуулсан байна.
* Тавдугаар сарын 24 – Европын улсуудаас Швед улс анх удаа үндэсний цэцэрлэгүүдийг дархлав. Шведийн парламент Абико, Ангсо, Гарфиттан, Гоцка Сандөн, Хамра, Пьелкайс, Сарек, Стора Шофаллет, Шонфаллет зэрэг найман цэцэрлэгт хүрээлэнг дархалжээ.
* Тавдугаар сарын 27 – АНУ-ын Техас мужийн Шепард тосгонд солир унав. солирт хувийн эдлэн газар өртөж, тал нь бүрэн сүйджээ.
* Тавдугаар сарын 28 – Германы Берлин хотод хуралдсан ОУОХ-ны хуралдаанаар 1912 оны олимпыг Шведийн Стокгольм хотод зохион байгуулах шийдвэр гаргажээ.
* Тавдугаар сарын 29 – Перугийн нийслэл Лима хотод Хятадын цагаачдыг эсэргүүцсэн жагсаал эцэстээ бослого хөдөлгөөн болж Ерөнхийлөгч Августо Б.Легуяаг барьцаалах гэж оролдов. Төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлтэй болоогүй юм.
 
=== Зургаадугаар сар ===
* Зургаадугаар сарын 1 – Австралийн ерөнхий сайд Эндрью Фишер зургаан сарын дараа өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхөөр болов. Түүний орыг Альфред Дийкн залгасан билээ.
* Зургаадугаар сарын 2 – Африкийн Чад улсад Франц улс бүрэн ноёрхолоо тогтоов.
* Зургаадугаар сарын 6 – Хятадын хаант засаг Британи, Герман, Францын банкуудын оролцоо бүхий хамтарсан консорциумаа Кантон, Ханкоу, Ченгту хотыг нийслэл Бээжинтэй холбох төмөр замын ажлыг гүйцэтгүүлэхээр болов.
* Зургаадугаар сарын 7 – Германы засгийн газар монополь, хууль бус үйл ажиллагаа, хууль бусаар хөлжих байдлыг таслан зогсоох зорилгоор "Цэвэр өрсөлдөөний хууль"-ийг боловсруулж дуусгав.
* Зургаадугаар сарын 10 – Авраам Линкольны хөрөг бүхий нэг центийн зоос гүйлгээнд нэвтэрч эхлэв.
* Зургаадугаар сарын 13 – Колумбийн ерөнхийлөгч Рафаел Рейс Панамтай хийсэн хэлэлцээр бүтэлгүйтэж, авах ёстой татвараа авч чадаагүй гэж үзэн өөрийн хүсэлтээр суудлаа өгчээ.
* Зургаадугаар сарын 15 – Бразилйн ерөнхийлөгч Афон Пена насан эцэслэснээс хойш хэдхэн өдрийн дараа Бразилийн ерөнхийлөгчийн тангарагыг Нило Печаньяа өргөжээ. Тэрээр Бразилийн түүхэн дэх анхны бөгөөд сүүлийн африк гаралтай ерөнхийлөгч юм.
* Зургаадугаар сарын 18 – АНУ-ын нэр хүндтэй шагнал гэгдэх Конгрессийн алтан медалийг Уилбур болон Орвиль Врайт нарт "Нисэх техникийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтэрүүлсэнд талархаж" энэхүү шагналыг гардуулжээ.
* Зургаадугаар сарын 26 – Хаант Оросын II Николай хаан Швед улсад төрийн айлчлал хийхээр Стокгольмд хүрэлцэн иржээ.
* Зургаадугаар сарын 28 – АНУ-ын ерөнхийлөгчдийн түүхэнд анх удаагаа ерөнхийлөгч Уиллиам Ховард Тафт жирийн иргэдтэй үдийн зоог барьжээ.
 
=== Долоодугаар сар ===
* Долоодугаар сарын 1 – 1882 оноос хойш анх удаа Их Британид улстөрийн аллага болов. Британийн Энэтхэгийн төрийн нарийн бичгийн дарга Сир Уиллиам Курзон-Виллиг буудан хороов. Түүнийг Энэтхэг гаралтай Мадан Лал Дингра буудан хороожээ.
* Долоодугаар сарын 3 – Кола болон Пепси-г орлогоороо гүйцэж түрүүлэх зорилготой Кока-Нола компанийн ундааг кокайн агуулсан гэж үзэн хураан авав. Энэ хэрэг явдлаас хойш долоон жилийн дараа Кока Нола бүрэн дампуурчээ.
* Долоодугаар сарын 5 – Хүн амын орлогын албан татварт өөрчлөлт оруулж, улмаар Үндсэн хуульд 16 дахь нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үүнийг АНУ-ын Сенатын танхим 100 хувийн саналаар дэмжсэн юм.
* Долоодугаар сарын 7 – Арабын ертөнцөөр бүрэн аяласан домогт Т.И.Лоуренс аялалаа эхлүүлжээ. Хожимоо түүнийг "Арабын Лоуренс" гэж нэрлэсэн билээ.
* Долоодугаар сарын 8 – Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлах зорилгоор Дотоодын аюулгүй байдлын сайд Херберт Гладстоун, Шарлот Деспард нараар ахлуулсан эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй хамт эзэн хаан VII Эдуардад бараалхжээ.
* Долоодугаар сарын 9 – Өмнөд Америкийн Боливи, Перу улсуудад хилийн маргаан гарч улмаар Аргентиний ерөнхийлөгч Хосе Фигуероа Алькорта зуучлагчийн үүрэг гүйцэтгэн, хэлэлцээ зохиож эхэлжээ.
* Долоодугаар сарын 14 – Германы Канцелорын суудалд Теобалд фон Бетманн-Холлвег суув.
* Долоодугаар сарын 16 – Персийн үндсэн хуулийн хувьсгалын үр дүнд 12 настай хунтайж Мохаммад Али Шах Кажарыг хаан ширээнд залав.
*
 
== Энэ онд төрөгсөд ==