Өмнөд Вьетнам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q180573 (translate me)
No edit summary
Мөр 1:
[[File:Flag of Vietnamese Republic.svg|thumb|222px]]
'''Өмнөд Вьетнам''' нь одоогийн [[Вьетнам]] улсын өмнөд хэсэгт 1975 он хүртэл оршин тогтносон улс юм. 1950 онд "[[Вьетнам Улс]]" (1949–55) гэгдэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тус улс нь хожим "Бүгд Найрамдах Вьетнам Улс" (1955–75) гэдэг нэртэй болжээ. [[Нийслэл]] нь [[Сайгон]] хот байв. "Өмнөд Вьетнам" болон "[[Хойд Вьетнам]]" гэх нэршил нь 1954 онд байгуулагдаж, Вьетнамыг [[Вьетнамын цэрэггүй бүс|17-р өргөргөөр]] [[Коммунизм|коммунист]] болон коммунист биш бүсэд хуваасан [[Женевийн хурал (1954)|Женевийн хурлаар]] хэвшсэн нэр томъёо болно.
 
 
Өмнөд Вьетнам нь Францын [[колони]]члолын үед [[Францын Энэтхэг-Хятад]]ын бүрэлдэхүүн дэх Вьетнамын өмнөд хэсэгт, гуравны нэгийг нь эзлэн орших [[Кошичина]] колониос улбаатай. Дэлхийн хоёрдугаар дайны дараа [[Хо Ши Мин]]ээр удирдуулсан [[Вьет Мин]]чүүд [[Ханой]]д [[тусгаар тогтнол]]оо зарласан бөгөөд 1949 онд [[Вьетнам үндэстэн|Вьетнамын]] коммунист биш [[улс төрч]]ид Сайгонд хуучин эзэн хаан [[Бао Дай]]гаар удирдуулсан сөрөг засгийн газрыг эмхлэн байгуулжээ. 1955 онд [[ерөнхий сайд]] [[Нго Дин Дьем]] Бао Дайг засгийн эрхээс зайлуулж, [[1955 оны Вьетнам Улсын тунхаглал|хуурамч тунхаглал]] гарган өөрийгөө ерөнхийлөгч болгож авав. Дьем 1963 онд цэргийн ''[[төрийн эргэлт|эргэлт]]''-ээр албан тушаалаа алдсан бөгөөд түүний дараа богино настай хэд хэдэн цэргийн засгийн газар тогтож байлаа. Ингээд 1967 онд генерал [[Нгуен Ван Тьеу]] засгийн эрхэнд гарч, 1975 он хүртэл захирчээ. 1959 онд эхэлсэн [[Вьетнамын дайн]] болон Хойд Вьетнамын дэмжлэгтэй партизаны арми болох [[Вьет Кон]]гийн хүч Өмнөд Вьетнамыг туйлдуулж байлаа. Дайн байлдааны явц 1968 онд оргилдоо хүрсэн бөгөөд мөн онд болсон [[Тетийн давшилт]]ад Өмнөд Вьетнамын 1.5 сая гаруй, АНУ-ын 500,000 гаруй цэрэг оролцсон гэдэг. 1973 онд [[Парисын энхтайвны хэлцэл|энхтайвны гэрээ]] байгуулагдсан хэдий ч тулалдаан үргэлжилсээр Хойд Вьетнамын арми 1975 оны 4 сарын 30-нд Сайгоныг эзлэн авснаар Өмнөд Вьетнам улс үгүй болжээ.